Гемоглобин

Улаан эсийн бүтцийн гол хэсгийг гемоглобин эзэлнэ. Гемоглобин улаан эсийн нийт жингийн 34%, хуурай бодисын 90%-ийг эзэлнэ. Гемоглобин нь амьсгалалтад чухал үүрэгтэй. Хүчилтөрөгчийг эд эсэд, нүүрсхүчлийн хийг эс, эдээс уушгинд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэнэ.

Гемоглобин нь 2,2 нийт 4 глобин уургийн гинж, тэдгээртэй холбогдсон 4 молекул гем хэмээх будагч бодисын нэгдэл юм.

Физиологийн хэвийн нөхцөлд цусанд 3 хэлбэрээр гемоглобин агуулагдана. Үүнд: хүчилтөрөгчтэй маш амархан нэгдэх бөгөөд үүнийг исэлдсэн гемоглобин (Hb) гэх ба эд, эсэд очоод хүчилтөрөгчөө маш амархан алддаг. Нэг грамм гемоглобин дунджаар 1.34 мл хүчилтөрөгчтэй нэгддэг. Цусанд хүчтэй исэлдүүлэгчийн нөлөөгөөр гемоглобины төмөр гурван валенттайгаар хүчилтөрөгчтэй нэгдэж үүссэн нэгдлийг метгемоглобин (HbOH)гэнэ. Түүнчлэн угаарын хийтэй маш амархан нэгдэж карбоксигемоглобин (HbC)-ыг үүсгэдэг. Молекул масс нь 64000.

Гемийн бүтэц

Гем гэдэг нь протопорфирин-IX ба хоёр валенттай төмрийн комплекс юм.Порфирины үндсэн бүтэц нь порфин байдаг. Тэр нь хоорондоо метиний гүүрээр цагираг үүсгэн холбогдсон пирролын цагирагаас тогтдог. Порфиноос янз бүрийн фунциональ бүлгүүд салбарлан порфиринийг үүсгэдэг. Амьтдын гемопротеидын төвийн атом нь төмөр байдаг.

Гемоглобинд агуулагддаг порфирин нь протопорфирин-IX юм. Түүний пирролын цагираг нь пропионы хүчлийн 2 үлдэгдэл, 4 метилийн, 2 винилийн бүлэгтэй холбогдсон байдаг тул 1,3,5,8 – метил, 2,4 – винил, 6,7- пропионатпорфин хэмээн нэрлэдэг.

Протопорфирин-IX нь төмөртэй нэгдэн гемоглобины өнгө үүсгэгч бүлэг болох гемийг үүсгэдэг. Fe координацийн тоо 6 байна. Энэ нь төмрийн ионтой зургаан лиганд холбогдож  болно  гэсэн үг. Тэгвэл гемд дөрвөн координацийн байрлалыг порфирины 4 азотын атом эзлэх ба үлдсэн хоёрыг уургийн компонентын гистидиний имидазол бүлэг мэт функциональ бүлгүүд эзэлдэг.

Хослоогүй элекронтой учир Fe-ион парасоронзон шинж чанарыг үзүүлдэг. Парасоронзон шинж чанар нь Fe-ион порфирины цагирагт байх үед хадгалагддаг. Иймд гемд ион төмөр байдлаар байх ба пирролын азотын атомтай холбоог үүсгэдэг. Хүчилтөрөгчгүй гемоглобинд төмрийн ион парасоронзон шинж чанартай байдаг.

Гем бол маш тогтвортой комплекс юм. Порфирины бүх уламжлалууд маш тод өнгөтэй, ихэнхдээ гүн улаан өнгийн нэгдэл байдаг ба төмөртэй холбогдохдоо өнгө нь улам тодордог. Комплексод нэмэх цэнэгтэй Fe-ийн хоёр ион пирролын азотоос үүсэлтэй сөрөг цэнэгийн эсрэг байрладаг учир гем цэнэггүй байдаг. Төмрийн дөрвөн холбоо тэнцүү хүчтэй учир порфирин нь мезомер систем юм.

Чөлөөт гемд төмрийн координацийн 5 ба 6-р байрлалыг ус эзэлдэг.Fe-ион исэлдэн Fe-ионд хувирсан тохиолдолд төмөр-порфирины комплекс нь (+)-цэнэгтэй болдог. Үүссэн энэ бүтээгдэхүүн нь гемин юм. Нэмэх цэнэгтэй энэ комплестэй хлорийн ион нэгдсэн тохиолдолд геминхлорид үүснэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s