Антибиотикийн үйлдвэрлэлийн тухайд товч

Бактери болон бусад организмын өсөлтийг дарангуйлах болон үхүүлэх чадвартай химийн бодисыг антибиотик гэнэ. Антибиотик нь алкалойд токсины адил бионийлэгжлийн хоёрдогч бүтээгдэхүүн болох идиолитэд хамаарна.

Анхны антибиотик болох пенициллинийг 1928 онд Александр Флеминг нээсэн. Харин антибиотик хэмээх нэр томъёог 1942 онд З.А.Ваксман ШУ-нд оруулж ирсэн гэдэг.

Антибиотикийг хүн малын эмнэлэгт эмчилгээний зориултаар хэрэглэхээс гадна амьтны өсөлт хөгжилт, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Актиномицет, хөгц мөөгөнцөр, бактери зэрэг бичил биетнүүд тэрчлэн ургамал, амьтан антибиотик нийлэгжүүлнэ. Антибиотик орчин тойрондоо ялгаран гарах ба мөн эсийн дотор хуримтлагдана. Зарим антибиотикийг химийн аргаар гарган авна.

Антибиотик нь харилцан адилгүй үйлчилгээтэй. Нэг төрлийн антибиотик бүх микробын эсрэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй.

Антибиотикийг үндсэн 4-н янзаар ангилна. Үүнд:

  1. Химийн бүтцээр
  2. Гарал үүслээр
  3. Физиологийн үйлчлэлээр
  4. Үйлчлэлийн спектрээр

Антибиотикт тавигдах шаардлага

Антибиотикийн үйлчилгээтэй бодисууд нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  1. Физиологийн өндөр идэвхитэй маш бага концентраци нь (10-15 мкг/мл) микробыг сөнөөх буюу өсөлт хөгжилтийг нь зогсоож чадах.
  2. Организмын дотор байх хугацаандаа уул организмыг хордуулахгүй өөрийн идэвхиэ алдахгүй байх.
  3. Организмын физиолийн байдлыг өөрчлөлгүйгээр зөвхөн микробын өсөлтийг зогсоох зэрэг болно.

Антибиотик Үйлдвэрлэх технологи

Антибиотик үйлдвэрлэх процесс нь хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Үүнд:

  1. Өндөр бүтээмжит продуцент омог гарган авах
  2. Продуцент омог өсгөвөрлөх тэжээлийн орчин бэлтгэх
  3. Антибиотикийг ялган авах ба, цэвэршүүлэх
  4. Бэлэн бэлдмэлийг савлах, хаягжуулах
  5. Бэлэн бэлдмэлд чанарын хяналт тавих.

Продуцент омог, түүнийг ялгах

Антибиотик нийлэгжүүлэгч нийт бичил биетний 70% нь актиномицет бактериудаас 7% нь савханцар, 1.3% нь псевдомонадууд, 1.7 % нь эубактери эзэлж байгаа ба мөөг, мөөгөнцөр 1200 нэр төрлийн антибиотикийг нийлэгжүүлнэ.

Антибиотик нийлэгжүүлэгч микроорганизм нь голдуу органотроф хэлбэрийн амьдралтай, хөрсний аэроб сапрофитууд юм. Хөрснөөс ялган авсан зэрлэг омог нь ойролцоогоор 50 мг/л антибиотик нийлэгжүүлэх чадвартай байдаг. Үйлдвэрлэлд ашиглахын тулд зэрлэг омгийн идэвхийг дээшлүүлэх шаардлагатай. Мутацийн аргаар, генетик рекомбинацын аргаар шилэн сонголт хийж өндөр бүтээмжит продуцент омгийг гарган авдаг.

Тэжээлт орчин ба суулгац бэлтгэх

Тэжээлийн орчин нь дараах шаадлагыг хангасан байх ёстой.Үүнд:

  1. Антибиотик үүсэлтийг дээд зэргээр хангасан байх
  2. Найрлага дахь бодисууд хямд
  3. Сайн шүүгддэг тунгааддаг
  4. Антибиотикийг ялгаж цэвэрлэхэд тохиромжтой байх ёстой.

Тарилгын материалын чанар тооноос ферментёр дахь үржих хөгжих, антибиотикийн нийлэгжилт хамаарна. Тарих үе шат олон. Үүнд:

  1. Продуцентыг хатуу тэжээлийн орчинд хуруу шилэнд
  2. Шингэн тэжээлийн орчинд колбонд тариад сэгрэгчинд 2-3 хоног өсгөвлөнө.
  3. 10л-ээс их биш эзэлхүүнтэй инокуляторт өсгөвлөнө.
  4. 100-500л эзэлхүүнтэй инокуляторт
  5. Ферментерт өсгөрлөнө.

Антибиотикийг ялгах, цэвэрлэх

Антибиотикийг ялгах олон арга байдаг. Үүнд:

  1. Тунгаах
  2. Центрифугдэх
  3. Шүүх

Цэвэрлэх арга

  1. Хроматограф
  2. Талстжуулах
  3. Ион солилцооны давирхай

Бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт

Бэлэн бүтээгдэхүүнд дараах хяналтыг тавина. Үүнд:

  1. Гаднах байдал
  2. Уусалт
  3. Механик хяналт
  4. Уусмалын тунгалагжилт
  5. Уусмалын өнгө
  6. Хоруу чанар
  7. Ариун чанар
  8. Антибиотикийн идэвхи

Стрептомицин үйлдвэрлэх технологи 

 Үйлдвэрлэлийн штамм: Streptomyces griseus болон бусад актиномицетүүд үүсгэдэг бөгөөд ихэнхдээ бактерийн эсийн уургийн нйилэгжлийг дарангуйлах үйлчилгээтэй.

Тэжээлийн орчин: найрлагад эрдэнэ шишийн будаа, глюкоз болон натри ордог. Тохиромжтой температур нь Цельсийн 28 градус, рН нь 7.6-8.0. исэлдэлтийг ойролцоогоор 10 орчим өдөр явуулна.

Исэлдэлийн процесс: 3н үе шатаас тогтоно.

   1. Streptomyces griseus хурдтай өсч мицелийн биомассыг үүсгэнэ

   2. Streptomyces griseus протеолитик ферментийн нөлөөгөөр орчинд аммони үүсэх ба стрептомицин   нйилэгжиж эхэлдэг.

   3. Нүүрс ус зарцуулагдан дуусч стрептомицин үүсэх нь зогсч бактерийн эс лизист ордог.

Стрептомицинийг ялгах: Мицелийг шүүж, уусмалаас стрептомицинийг модны нүүрсэнд адсорбцолж, баганан хромтографаар цэвэршүүлдэг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s