Амилаза

Эслэг, цардуулыг задалдаг амилаза фермент нь олон тооны үйлдвэрлэлд ашиглагддаг. Амилаза нь цаас, даавууны жижиг нүх бөглөхөд (цавуу байдлаар) хэрэглэгддэг бодисыг бэлдэх, цардуулан цавууг шингэрүүлэх, эрдэнэ шишийн болон шоколадны сироп бэлдэх, хими цэвэрлэгээний үйлдвэрлэлд хэрэглэгддэг.

Амилазаг мөн бага калоритой шар айрагны үйлдвэрлэлд цардуулын гидролиз явуулахад хэрэглэнэ. α-амилаза нь олон төрлийн бактери, мөөгнөөс ялгардаг α-1,4 гликозидийн холбоог таслах зориулалттай ферментүүд юм. Эдгээрийн зарим нь цардуулыг задлахад чөлөөт моносахарууд үүсдэггүй бол зарим нь үүсгэдэг. B. subtilis, B. diastaticus зэргийг бактерийн α-амилаза гаргаж авахад, Aspergillus-ийн төрлийн доод мөөгнүүдийг мөөгний α-амилаза гаргаж авахад хэрэглэдэг. A. oryzae нь хивэгт тэжээлийн орчин дээрээс амилазаг үүсгэдэг. A. niger нь агааржуулсан шингэн цардуул эрдэс давсын тэжээлийн орчин дээр амилазаг үүсгэдэг.

Aspergillus болон Rhizopus-ийн овгууд нь мөн цардуулыг задлан глюкозын молекулууд үүсгэдэг глюкоамилазаг үүсгэдэг. Цардуулыг өндөр-фруктоктой эрдээн шишийн сиропон чихэржүүлэгч болгон хувиргах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой микробын фермент хэрэглэдэг үйлдвэрлэл юм. Микробын ферментийг хэрэглэн жил болгон 2 сая тон өндөр чанарын чихэржүүлэгч гарган авдаг. Энэ чихэржүүлэгчийн үйлдвэрлэл нь α-амилаза, глюкоамилаза, глюкоз изомеразаг ашиглан явагдах гурван шатлалт процесс байдаг.

Энэ нь хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд сахарын оронд чихэржүүлэгч болон хэрэглэгдэх хандлага ихэссээр байна. Мутаци-удирдах арга, сайн чанарын рекомбинант ДНХ-ийн аргуудыг хэрэглэн B. subtilis-ийн маш өндөр хэмжээний α-амилаза гарган авах чадвартай омог бий болгосон билээ. Иймэрхүү омгууд гарган авах нь чихэржүүлэгчид болон түүнтэй төст бүтээгдэхүүнүүдийг микробын фермент ашиглан явуулахыг улам өсгөсөөр байна.

Амилаза нь цаас, даавууны жижиг нүх бөглөхөд хэрэглэгддэг бодисыг бэлдэх, тэрхүү бодисыг зайлуулахад хэрэглэгддэг. Энэ нь мөн өндөр фруктозтой эрдэнэ шишийн сиропын үйлдвэрлэлд ашиглагддаг. Бактерийн амилазаг Bacillusийн зүйлийн бактериуд ялгаруулдаг бол мөөгний амилазаг Aspergillus-ийн зүйлүүд ялгаруулдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s