Вакцины ангилал, үйлдвэрлэл, хэрэглээ

Өнөө үед вакциныг үндсэн дөрвөн бүлэг ангилан авч үздэг. Үүнд:

  1. Амьд вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу  чанарыг сулруулж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: халдварт саа, улаан бурхан, сүрьеэ, гахайн хавдраас сэргийлэх вакцинууд орно.
  2. Үхүүлсэн вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний дархлал тогтоох чанарыг хэвээр хадгалж уг бичил биетнийг хими, физикийн нөлөөгөөр үхүүлж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: сахуу-хөхүүл ханиад-татрангаас сэргийлэх вакцин орно.
  3. Анатоксин: – Микробын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн бөгөөд формалинаар үйлчлүүлэх буюу өндөр хэмийн үйлчилгээнд оруулан гаргаж авна.
  4. Химийн вакцин: – Химийн янз бүрийн аргаар микробын эсийн бүрэлдэхүүн хэсгийг салган авч бэлдэнэ.

            Түүхийн үүднээс авч үзвэл хамгийн анх амьд вакциныг хэрэглэж эхэлсэн ба нэлээд сүүлд дархлааг зөвхөн амьд эс төдийгүй бас үхүүлсэн микроорганизм, тэдгээрийн эсээс ялгарсан бодис, бүр эсийн найрлаганд ордог антигенүүд хүртэл идэвхжүүлэх үйлчилгээтэй болохыг нээсэн юм. Өвчин үүсгэгч микроорганизмыг халаах буюу физик, химийн бусад үйлчилгээ үзүүлэх замаар үхүүлсэн вакциныг гарган авна. Үүнээс гадна хэт ягаан туяа, хэт авиа болон бусад хүчин зүйлүүдийг ч ашиглаж болно.

            Вакцин үйлдвэрлэл нь технологийн хэд хэдэн үе шатаас бүрдэнэ.

Нэгдүгээрт микроорганизмын биомасс буюу түүний амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг хуримтлуулна. Энэ үе шат нь бионийлэгжлийн онолын ба практик зохицуулгатай салшгүй холбоотой юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөн хэрэглэж байгаа аргаасаа хамааран хоорондоо ялгаатай микроорганизмыг сулруулах, идэвхгүй болгох, өтгөрүүлэх, цэвэршүүлэх, тоосруулан хатаах ажиллагаанууд орно.

             Вакцины бэлдмэлийн савалгаа нь тэдгээрийг хэрэглэх аргаас хамаарна. Шингэн, үрэл, хэлбэржүүлсэн хуурай шахмал хэлбэрээр ууж хэрэглэхээр савлахаас гадна арьсан дор буюу булчинд тарихаар ампульд битүүмжлэн савлана. Бэлэн болсон вакцины ариун байдал, микробын тун хэмжээ, дархлаа үүсгэх зэрэг болон бусад үзүүлэлтийг нарийвчлан хянаж шалгасны дараа хэрэглээнд шилжүүлнэ.

                  Амьд болон идэхигүйжүүлсэн вакцины харьцуулсан үзүүлэлт

Давуу тал

Сул тал

Амьд вакцин

          Дархлааг хурдан өдөөнө.

          Дархлааны үргэлжлэх хугацаа урт

          Ихэвчлэн нэг тунгаар тарина.

          Эс, шингэний болон Ig а нийлэгжилтийг хамгийн сайн өдөөнө.

          Дархлааны системийн эмгэгтэй мал, амьтныг өвчлүүлж болзошгүй.

          Дархлааг дарангуйлж болзошгүй

          Үр зулбаж болзошгүй

          Гадны бичил биетнээр бохирдож болжошгүй

          Хоруу чанарыг сулруулсан ч хүмүүст халдварлаж өвчин үүсгэх чадвараа хадгалсаар байгаа

Идэхигүйжүүлсэн вакцин

          Хүрээлэн байгаа орчин, вакцинжигч амьтан болон хүнд аюулгүй.

          Хадгалах хугацаа урт

          Хоруу чанаргүй.

          Амьд вакцинтай харьцуулахад дархлаа өдөөх чанар сул.

          Давтан тарилт шаардлагатай.

          Хэт мэдрэг байдал үүсгэдэг.

  Вакцин бүтээн үйлдвэрлэх бусад арга:

            -Дэд нэгжийн вакцин: микробын эсийн бүрэлдэхүүн хэсгийг салган авч бэлдэнэ. Хоёр янзаар бэлдэн хэрэглэж байна:

–  химийн янз бүрийн аргаар

–  рекомбинант ДНХ –н технологийг ашигладаг.

            -Токсойд вакцин: Микробын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн бөгөөд  формалинаар үйлчлүүлэх буюу өндөр хэмийн үйлчилгээнд оруулан гаргаж авна.

            -Коньюгат вакцин: Микробын эсийн хананы найрлага дахь полисахарид ашигладаг. Полисахарид дархлааны системд танигдах хор, эсрэгтөрөгчтэй холбогддог.

            -ДНХ вакцин: Микробын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ –ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Тухайн нэг эсрэгтөрөгчийг кодолж байгаа ДНХ–г салган авахад рекомбинацийн аргыг хэрэглэнэ. Энэ салган авсан ДНХ –гээ дараа нь тухайн тэр уургаа хүлээн авч, шинж чанарыг нь илэрхийлж чадах тийм нян мөөгөнцөр зэрэг бусад эдэд суулгана.

            -Рекомбинант вектор вакцин: Генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дараалалыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.

            -Пептүүдийг нийлэгжүүлэх: хэрэв хамгаалах дархлаа үүсгэдэг тэр эпитопын бүтэц нь мэдэгдэж байвал химийн аргаар нийлэгжүүлэн вакцин болгон ашиглаж болдог.

            -Вакцины дотор багтаж байгаа эсрэгтөрөгчийн тоогоор нь моновакцин /1 халдвараас сэргийлэх/, дивакцин /2 халдвараас сэргийлэх/, поливакцин /хэд хэдэн халдвараас сэргийлэх/ гэж ангилна.

  Амьд вакцин

            Халдварт саагийн эсрэг вакцин: Сабин омгийн вирусийг сармагчны эсийн өсгөвөрт ургуулж идэвхийг нь сулруулж бэлтгэсэн гурван цэнт вакцин юм. Вакцины нэг тун нь 2 дусал буюу 0.1 мл байна. Вакцинд 2 мкг- аас ихгүй эритромицин ба 10 мкг –аас ихгүй канамицин агуулагдах ба бэхжүүлэгчээр сахарозыг хэрэглэсэн.

            Товлол: Заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хийнэ.

Эсрэг заалт: Дархлалын хомсдолтой, дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа , лейкеми , лимфома, өвчинтэй хүмүүст хийхгүй.

            Гаж нөлөө: Уг вакциныг хэрэглэсний дараа ямар нэг гаж нөлөө илрээгүй. Маш цөөн тохиолдолд вакцинжуулагдаагүй хавьталын хүмүүст вирусын хоруу чанараас шалтгаалсан саажилт үүсэж болно. Суулгаж байгаа хүүхдэд вакциныг хойшлуулан эдгэрсний дараа вакцины тунг үргэлжлүүлэн уулгаж болно.

            Хадгалалт: вакциныг -20 хэмд хадгалж хэрэглэнэ. Хадгалахдаа хайрцган дээрхи хугацааг баримтлах нь зүйтэй.

            Савлалт: 1 ампулд 10 ба 20 тунгаар савласан байна.

            Улаан бурханаас сэргийлэх вакцин: Энэ нь амьд вакцин. Хөлдөөж хатаасан хуурай вакцин. Арьсан дор тарьж хэрэглэнэ. Вакциныг -150С  -250С хэмд хадгална. Сорилд хэрэглэх вакциныг +2- +8С хэмд хадгална. Нэг удаагийн тун нь 0.5 мл, хэрэглэхийн өмнө дагалдаж ирсэн уусгагчаар найруулж хэрэглэнэ. Вакциныг өөр төрлийн уусгагчаар найруулж хэрхэвч болохгүй.

            Вакцины уусгагч шингэнийг хөлдөөж болохгүй. Нэг шилэн флаконд 10 хүнийг вакцинжуулах тунгаар савласан, вакцин хийлгэх хугацааг хатуу баримтлах нь вакцин асгагдахгүй сайн талтай.

            БЦЖ вакцины тухай: Анх 1921 онд Францын эрдэмтэд А.Кальметт, Н.Жерен нар үхрийн төрлийн сүрьеэгийн савханцарыг 13 жилийн туршид 230 тэжээлт орчинд сэлгүүлэн өсгөвөрлөх замаар өвчин үүсгэх чадвараа алдсан харин дархлаа тогтоох чадвар бүхий амьд нянгийн омгийг гаргаж авсан нь сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэтэй тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн урьдчилан сэргийлэх тарилгыг эхлэл болжээ. БЦЖ гэдэг нь Bacilles Calmette et Guerin гэсэн үгийн товчлол, хоруу чанараа алдсан дархлалаа тогтоох чадвартай амьд нян агуулсан вакцин юм.

            Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин ямар нэгэн хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос дэлхий нийтээрээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын нэг болгожээ. Вакцин тариулсан хүүхдийн 90-95% -д нь хэсэг газрын өвдөлт, халдварт, улайлт, чимчрэлт ажиглагдана.

 Үхүүлсэн вакцин

            Сахуу, хөхүүл ханиад, татрангийн хавсарсан гуравт вакцин: Энэ вакцин нь сахуу, хөхүүл ханиад, татран гэсэн гурван өвчнөөс нэгэн зэрэг хамгаална.

            Шингэн вакцин, ердийн нөхцөлд шилний дээд талд шингэн нь, доод талдаа тунадас суусан байна.

            Вакциныг булчинд тарьж хэрэглэнэ. Вакциныг +20С +80С хэмд хадгална. Вакциныг хөлдөөж болохгүй. Нэг удаагийн тун нь 0.5 мл хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрч холино. Нэг шилэн флаконд 10-20 хүний тунг савласан.

            Вакциныг зөвхөн нэг удаагийн зүү тариураар тарина. Олон хүүхдийн тун нь нэг саванд байх тул вакциныг асгахгүйн тулд хугацаандаа ирж тариулахыг зөвлөх нь зүйтэй.

            Хүүхдэд 4 –н удаагийн тун хийнэ. Вакцин тариулсан хүүхдийн хэсэг газарт улайх, хавдах, өвдөх, чинэрэх, халуурах үзэгдэл 50 хүртэл хувьд, уцаартай болох, бие нь тавгүйтэх байдал 55 хувьд ажиглагдана.

         Найрлага: 0.5 мл хүн тус бүрт сахуугийн хор 30 олон улсын нэгжээс /ОУН/ багагүй, татрангийн хор 40 ОУН –ээс багагүй 16х10 есөн зэрэгтээс багагүй устгасан хөхүүл ханиадыг үүсгэгч, хөнгөн цагааны фосфат 1.5 мг –аас их буюу тэнцүү хэмжээгээр агуулсан байна.

            Хэрэглэх заавар: Нярай хүүхдэд анхдагч дархлаа тогтоох, мөн зургаа долоо хоногоос дээших нярай хүүхдэд болон сургуулийн насны хүүхдүүдэд сахуу, татран, хөхүүл ханиад өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Уг вакцин нь БЦЖ , улаан бурхан, вируст гепатит В, шар чичрэг, халдварт саагийн вакцинуудтай хамт нэгэн зэрэг хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй байдаг.

             Гаж урвал: Хэсэг газрын хөнгөн хэлбэрийн өвдөлт, эмзэглэл, улайлт тохиолдож болно. Уг урвал нь /380С-390С/ бага зэрэг халуурах, хэсэг газар үрэвсэх зэргээр хавсарч тохиолдож болно.

            Бусад гарч болох урвалууд нь халуурах, улайх, хүүхэд удаан хугацаагаар буюу байнга улайх, бие ерөнхийдөө эвгүйрхэх байдал илэрч болно. Гаж урвалууд нь 24-48 цагийн дотор илэрдэг.

            Эсрэг заалт ба анхаарах зүйл: Хэрэв нярай хүүхэд хурц өвчнөөр өвчилсөн бол хэсэг хугацаагаар хойшлуулж болно. Гэхдээ бага зэрэг халуун, хөнгөн хэлбэрийн ханиад, тууралт, суулгалт өвчин зэрэг нь эсрэг заалтанд хамаарагдах ёсгүй. Мэдрэлийн хурц болон таталт зэрэг өвчинтэй хүүхдүүдэд хөхүүл ханиадыг үүсгэгч агуулсан вакцинуудыг тарьж болохгүй харин сахуу, татрангийн вакциныг орлуулан хэрэглэж болно.                              

            Вакцины хадгалалт, хугацаа: Вакциныг сэрүүн харанхуй газар +2 – +8 хэмд хадгална. Тээвэрлэлтийн явцад мөн +2 – +80С хэмд тээвэрлэнэ. Хөлдөөж огт болдоггүй. Үйлдвэрлэснээс хойш 24 сарын хугацаанд хүчинтэй.

 Хогүйсүүр вакцин

            Сахуу, татрангийн хавсарсан хоёрт вакцин: Сахуу, татран хоёр өвчнөөс зэрэг хамгаална. Шингэн вакцин.

            Гепатит В-ийн вакцин: “EUVAX” В гепатитын вакцин нь вирусын гадаргуугийн антиген /HBsAg/ халдваргүй бүтцийг хөнгөн цагааны давсанд шингээх цэвэршүүлэн гаргаж авсан, вирусын гаралтай вакцин юм. Хөрөнгөний эс /Saccharomyces cerevisiae/ -ийн ДНК –ийн рекомбинацийн “В” гепатитын рекомбинант вакцинд тавигдах ДЭМБ –ийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд түүнийг үйлдвэрлэхэд хүний эд эрхтэний гаралтай ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглээгүй болно. “EUVAX” В гепатитын вакцин нь цагаан өнгөтэй суспенз юм.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол

Дархлаа-жуулах нас Вакцины нэр Төрснөөс хойш 24-48 цагийн дотор 2сар-тайд 3 сар-тайд 4сар-тайд 8-11 сар-тайд 1 нас-тайд 2 нас-тайд 8нас-тайд 15нас-тайд
Сүрьеэ 1 тун 2 тун
Халдварт саа 1 тун 2 тун 3 тун 4 тун
Гепатит В 1 тун 2 тун 3 тун
Сахуу-хөхүүл Ханиад-татран/гуравт/ 1 тун 2 тун 3 тун 4 тун
Сахуу-татран /хоёрт/ 1 тун 2 тун
Улаанбурхан 1 тун 2 тун

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s