Ардчиллын цаадтай

…… Ардчилсан тогтолцоонд, өнөө үед Монголын ард түмний үеийн үед оюун санаагаар нь уламжилж ирсэн ойлголтуудыг нь хуурч мэхлэхийн тулд хуйвалдаан, хээл хахууль гэдэг ойлголтыг авилга гэдэг үгээр төлөөлүүлдэг болчихсон. Сүүлийн хэдэн жилд л авилга гэдэг үг сонин бүхэн дээр гарч, хүн бүхний амнаас сонсогдож байна. Хуйвалдаан болоод хээл хахууль гэдэг үгийг тайлбарлаваас “хээл” гэдэг нь хүнд ямар нэг юм өгөх гээд үйлдэл, тохиролцоо хийгдэж байгааг нь хэлнэ. Үүнийхээ дараа тухайн хүнд ямар нэг албан тушаал, эсвэл тодорхой материаллаг зүйлээр заавал хахуульдаж “урамшуулал” болгож өгнө. Тиймээс энэхүү хээл хахууль, хуйвалдаан нь үеийн үед монголчуудын оюун санаанд жигших ойлголтыг төрүүлсэн байдаг. Ямар ч монгол хүн энэ үгийг сонсоод ой гутмаар, жигшүүртэй гэсэн сэтгэгдэл бууна. Тэр сэтгэгдэлийг өдөөж гаргахгүй, хуурахын тулд авилга гэдэг үгийг гаргаж ирсэн. “Өнөөгийн эрх баригчид авилга, хээл хахуульд идэгдчихээд байна“ гэж хэлвэл нэг хэрэг. Харин “Эрх баригчид хуйвалдаан, хээл хахуульд идэгдчихсэн” гэвэл шал ондоо байх юм. Энэ нь улаан залаат монгол хүний хувьд бол ондоо сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлт буулгах юм. “Төр” гэхээр дорныхон болоод Монголчуудад буухгүй байгаа юм. Монголын түүхэнд төр гэсэн ойлголтыг цааш нь хайхаар олдохгүй. Дараагаар нь баруунд “Төр бол би” гэсэн афоризм гарсан. Тэгэхээр нь одоогийн монголчууд “төр бол эд нар юм байна” гээд эрх баригчдаа хараад байдаг тал бий. Гэтэл төр гэдэг нь ард түмэн өөрсдөө л байдаг. Төр гэдгийг монголчууд тун хийсвэрээр ойлгоод байдаг юм.

Жишээлбэл Гитлер л гэхэд төр гэдгээ тун сонин тодорхойлсон байдаг. Тэр “Төр бол өнгөрсөн түүх хийгээд одоогийн бодит байдлаа нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд ард түмнээ хамгийн шилдгээр манлайлах нийлбэр цогц юм” гэсэн байна. Төрийн тухай ойлголтыг баруунаас хайгаад байхад Гитлерийн “Миний тэмцэл” номноос ганцхан ийм л үг олддог.

Гэтэл манайх бол УИХ, засгийн газар, шүүх засаглал, цагдаа, цэрэг нь төр юм гээд төөрөлдөх гээд байгаа юм. Барууныхан дээр жишээлэхэд уг нь заавал ч үгүй нэг юмыг хайрцаглаж ойлголт болгоод дараа нь хэлэлцдэг. Үгүй бол тэд нар ойлголцдоггүй юм гэх. Жишээ нь коррупци гэдэг үгээр тодорхой ойлголтыг хайрцаглачихдаг. Ийнхүү эхнээсээ л бүгдийг хайрцаглачихдаг болохоор “та нарын бодол сэтгэлгээ хамаа байхгүй, яг л энүүгээр ярих болно” гэдэг.

Ер нь монголчуудын өөрсдийнх нь гэж боддог энэ үзэл санаа нь үндсэндээ европын, тэр дундаа протестантуудын амьдралд ханддаг тэрхүү хандлага л биеллээрээ юм. Хүний амьдралын хамгийн гол юм нь өмч гэсэн тэрхүү материаллаг талыг шүтсэн үзэл хандлага байдаг. Гэтэл Монголчууд бол өмч хөрөнгөөс илүү оюун санааг урьтал болгож дээдэлдэг шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд бий болсон янз бүрийн -изм-үүд байна. Тэрнээс гадна оюун санаа анхдагч уу, матери анхдагч уу гэсэн мөнхийн маргаан яваад байдаг.

Гэтэл хамгийн энгийн зүйл дээр хүн төрөлхтний төөрөлдөөд байдаг юм нь гэвэл цаанаасаа хосолмол юмыг аль нэгийг нь дээр тавих гээд байдагт юм. Өнөөдөр харин хүн төрөлхтөн нийтээрээ хариуцлага үүрдэг энэ тогтолцоо нь ганхаад эхэлчихсэн болохоор бүгд л шалтгаанаа хайж эхэлж байгаа юм. Энэ шалтгаанаа хайхаар бидэнд социализмийн үед зааж байсан гүн ухаан руу эргэж хүрч ирээд нэг бол матери нь анхдагч, нэг бол ухамсар анхдагч гэх мэтийн марзан юм руу дахин очдог.

Баруунд одоо банкны систем болохоо байчихлаа гээд байсан, коммунист систем, либерал системийн дайн болоод л байсан дараа нь Фукуяамагийн ярьснаар коммунист систем байхгүй болчихоор түүхийн төгсгөл ирж байна гэсэн… энэ мэтийн яриа гарсан. Тэгээд коммунист систем байхгүй болохоор Америк ганцаараа амар сайхандаа жаргана гэсэн чинь тэр нь худлаа болж таарсан. Тиймээс Америк ахиад дайсан хайгаад эхэлж байгаа юм. Гэтэл яг энэ зуунд Zeitgeist мэтийн хүчтэй хөдөлгөөн гараад байгаагийн учир нь энэ систем болохоо байчихсаныг илтгэж байгаа юм. Яаж засах юм бэ гэсэн асуулт гарвал бүх орон хариултыг нь мэдэхгүй байна. Хэдэн мянган жил засваргүй явчихсан энэ системийн доголдлын уг үндсийг нь хайя гэвэл анхны хөгжиж эхэлж байсан үеэс нь хайх хэрэгтэй болж байна. Бүр эхлэлээсээ л дахиж явахгүй бол ийм том систем одоо засвар авахаасаа өнгөрчээ. Америкт одоо хэдэн арван мянган хүн тэмцэл өрнүүлээд босчихсон байгаа. Гэтэл дэлхийд цацахгүй байгаа. Хамгийн ардчилсан гэх оронд ингэж байх юм.

Бид Америкийг төгс ардчилал ялчихсан орон гэж яриад байдаг. Гэтэл тэнд нь 46 сая хүн ажилгүй, 53 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй, бас Америкийн жирийн иргэдийн дундаж давхарга нь байхгүй болж байгаа гэх мэт. Стэнфордын сургуулийн улс төрийн гүн ухаан судлаач Фукуяама гэдэг эрдэмтэн одоогийн байдлаар дэлхийд ноёлж байгаа неоконсервативууд нь неолиберализм гэж яриад байгаа зүйлийн том төлөөллийнхөн байгаа. Үүнийг Хантингтон бас соёл иргэншлүүдийн мөргөлдөөн гэж тодорхойлсон байдаг. Гэвч энэ бүхэн явсаар байгаад өнөөгийн энэ дэлхий дахиныг мухардал, сүйрэл рүү чирээд аваад ирсэн тэр нөхдүүдийн санааг л зөвтгөх гэсэн ойлголтууд юм. Хуучин социалист нийгэм унаад, бас хаант засаглалууд хүчгүй болсноор өнөө үед ардчилсан нэртэй капиталист засаглалууд л оршин тогтнож байна. Энэ хүртэл явсан хүн төрөлхтөний хувьд үүнээс цаашаа ямар нэг шинэ үзэл санаа төрөхгүй гэсэн зүйлийг тунхаглаад байгаа нь муйхар хэрэг шүү дээ. Үүнийг Фукуяама хүн төрөлхтөн түүхийнхээ төгсгөлд ирчихлээ гэсэн. Гэтэл манай жирийн иргэд бол түүний хэлснээр биш шал ондоо байдлаар ахуйн түвшинд хүлээж авдаг. Жирийн улсууд юмыг шүүн тунгаан бодох ч үгүй байгаа. Угаасаа өнөөдрийн амьдралын хэмнэл тэдэнд зав өгөхгүй байгаа юм.

“Эрин цагийн дуудлага” нэвтрүүлгийн хэсгээс

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s