Замаг

Нэг эст замаг нь фотосинтез явуулах чадвартай. Замаг нь эсийн хатуу  бүрхүүлтэй. Энэ нь эсийг гадаад орчноос хамгаалж даралтыг зохицуулах үүрэгтэй.

Ангилал

  1.  Улаан замгийн хүрээ (Rhodophyta)
  2.  Ногоон замгийн хүрээ (Chlorophyta)
  3.  Хүрэн замгийн хүрээ (Phaeophyta)
  4.  Алтлаг замгийн хүрээ (Chrysophyta)
  5. Цахиурт замгийн хүрээ (Bacillariaphyta, Diatomeae)
  6. Хара замгийн хүрээ (Charophyta)
  7. Хөх ногоон замгийн хүрээ (Cyanophyta)

Улаан замаг (Rhodophyta)

 Red algae

600 гаруй төрлийн 4000 зүйлийн  улаан замаг тархсан. Замаг нь талломт бүтэцтэй. Ксантофил фикоэротрин (улаан), фикоциан, аллофикоциан (хөх ногоон), фикобиллин, каортинойдуудыг агуулсан багрянкын цардуудыг нөөцөлдөг. Гол төлөв олон эсээс тогтох ба нэг ба хэд хэдэн бөөмтэй утаслаг савхан хэлбэр зонхилно. Улаан замагт бэлгийн оогами үржил өвөрмөц явагдана.

Ногоон замаг (Chlorophyta)

Green algae from Ernst Haeckel's Kunstformen d...

Колони, планктон, бентос амьдралтай 13000 зүйлийн ногоон өнгийн пигмент агуулсан замгууд байна. Изогами, гетерогами, оогами, гологами үржлээр үржинэ.

Хүрэн замаг (Phaeophyta)

1500 зүйлийн шар хүрэн өнгөтэй замаг байдаг. Салаалдаг, утаслаг хэлбэртэй, нэг ба хэд хэдэн вакуольтой эгнээ эсүүдээс тогтоно. КаротинВ, Ксантин, фукоксантин, ксантофиль зэрэг пигментүүд нөөц үим тэжээлийн бодист ламинарин, нүүрс ус тосыг агуулна.

Алтлаг замаг (Chrysophyta)

Нэг ба олон эст колони амьдрал бүхий планктон 30 овгийн 1000 орчим зүйлийн алтлаг замаг байдаг. Эсийн бүрхүүл шохойлог, цахиурлаг бүтэцтэй. Монад коккойд пальмилойд хэлбэртэй.

Цахиурт замаг ( Bacillariaphyta)

Колони планктон бентоз амьдралтай 10000 орчим зүйлийн цахиурт замаг оршино. Эсийн бүрхүүл пектин болон цахиурыг агуулдаг тул чулуу мэт хатуу байдаг.

Хара замаг (Charophyta)

reproductive structure of Chara

Нэг ба олон эстэй, бентос амьдралтай нэг овгийн 5 төрөлд багтах 200 орчим зүйл хара замаг бий. Хлоропласт болон хлорофил агуулна. Зөвхөн бэлгийн үржлээр үржинэ.

Хөх ногоон замаг (Cyanophyta)

Хамгийн эртний замаг. 1200 зүйлийн хөх ногоон замаг ургадаг. Нэг эст прокариот бүхий эгэл бүдүүлэг бүтэцтэй. Планктон бетосоор амьдрах чадвартай.

Замгийн үржил

Замаг нь вегататив, бэлгийн ба бэлгийн бус үржилтэй. Доод ургамал учраас вегаттатив үржлээр үржихдээ талломын ( доод ургамлын бие) тасархайгаар үржинэ.

Бэлгийн бус үржлийн хувьд замаг спор үүсгэх бөгөөд тэдгээр нь зооспор, аютоспор (ногоон болон пирофит замаг), тетраспор (улаан замаг) болно. Зооспор нь хэд хэдэн шилбүүртэй байхаас гадна гадагшаа гармагцаа шилбүүрээ гээж колони үүсгэдэг. Спор орчны тохиромтой нөхцөлд ургаснаар шинэ замаг үүснэ. Зөвхөн бэлгийн бус үржлээр үрждэг замаг цөөхөн байдаг.

Advertisements

3 thoughts on “Замаг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s