Вакцин гэж юу вэ?

Халдварт өвчин тусаад эдгэрсэн хүн уг халдвараар дахин өвчилдөггүйг ажиглан мэдсэн нь халдварт өвчнөөс сэргийлэх бэлдмэл боловсруулан хэрэглэх санааг төрүүлсэн байна.

            Эртний Хятадад цагаан цэцгээр өвчлөгсдийн шархан дээр тогтсон тавнаас нунтаг бэлдэн хамарт татдаг заншилтай байсан.

            Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэлийг үүсгэгчийг нь түшиглэн боловсруулж, сэргийлэх чадварыг нь туршлагын үндсэн дээр нотолж, вакцин (лат: vaccinus – үхэр) хэмээх нэр өгч, шинжлэх ухааны үндэстэй вакцинжуулалтын үндсийг тавьсан хүн бол Английн эмч Эдуард Женнер юм.

            Вакцин хэрэглэх дараагийн үе шат нь алдарт эмч Л. Пастертай холбоотой. Тэрээр бактери, вирусын төрлийн халдварт өвчин үүсгэгчдийн сулруулсан хэлбэрийг, гадаад орчны нөхцөлийг өөрчлөх замаар, гарган авч дархлааг сайжруулж болох талаар онол боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн.

            Вакцин гэдэг нь үхсэн юм уу сулруулсан микроорганизмаас бэлдсэн хүн болон амьтны халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулж, сэргийлэх зориулалттай, хими-биологийн идэвхит  биобэлдмэл юм.

            Халдварт өвчин үүсгэгчээс бэлтгэсэн эсрэгтөрөгчийг мал амьтанд тарьж, дархлааны хариу урвалыг өдөөн, уул амьтныг хамгаалж чадах хангалттай эсрэг бие үүсгэхийг вакцинжуулалт гэнэ.

            Вакциныг нийтийн хэрэглээнд зөвшөөрөн гаргахын өмнө хэд –хэдэн хатуу шаардлагыг тавьдаг. Үүнд:

  1. Вакцин аюулгүй байх ёстой. Хэдийгээр вакцин зуун хувийн аюулгүй байх нь ховор боловч вакцин хэрэглэсэн хүмүүсийн дийлэнхид нь хамгийн бага хэмжээний урвал (улайх, вакцин тарьсан газар хорсож өвдөх гэх мэт) үзүүлж хамгаалах дархлалыг үүсгэх ёстой байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хэрэглэхэд илэрч байгаа эдгээр урвал нь тухайн халдварт өвчний хүндрэлтэй нь харьцуулахад яльгүй зүйл билээ.
  2. Вакцин нь дархлал үүсгэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл вакциныг хэрэглэснээр дархлалын хариу урвал үүсгэх ёстой байдаг. Вакцин нь гол төлөв өвчин үүсгэгч бичил биетний хэсэг буюу эсрэгтөрөгчийг агуулах ба эдгээр дархлалын тогтолцоог сайжруулж, жинхэнэ халдвар үүсгэгч нэвтрэхэд түүний эсрэг тэмцэж устгах чадвартай болно. Өөрөөр хэлбэл дархлал тогтоох чадвартай вакцин хэрэглэснээр хүний дархлалын тогтолцоогоор сайжруулж, өвчин үүсгэгч бичил биетнийг танин халдвар үүсгэхээс өмнө устгана.
  3. Вакциныг хадгалахад тогтвортой байх ёстой. Өөрөөр хэлбэл вакцины дархлалын хариу урвалыг сэдээж дархлал тогтоох чадвар зохих түвшинд хадгалагдаж байх ёстой байдаг. Ихэнх идэвхигүйжүүлсэн вакцин нунтаг хэлбэртэй байдаг учир хадгалахад амархан хэрэглэхийн өмнө зохих шингэнд уусгадаг. Харин амьд сулруулсан вакцин тогтвортой байдал болон дархлал тогтоох чадварыг хадгалахын тулд үйлдвэрлэгчээс эхлээд эмнэлэгт хэрэглэх хүртэл нь зөв хадгалах шаардлагатай байдаг.
Advertisements

2 thoughts on “Вакцин гэж юу вэ?

  1. сүүлийн үед эхчүүд төдийгүй эмч нар вакцин хийлгэсний дараа өвчин намдаах халуун буулгах лаа бичиж өгч хэрэглэдэг болсон энэ тэгвэл маш буруу зүйл юм байна гэж ойлголоо. өвчин намдаах эм ууснаар дархлал тогтоох, эсэргүүцэх явцыг шууд зогсоож байна гэсэн үг үү.

    Like

  2. вакцины тээвэрлэлт, хадгалалтад ямар байгууллаг хяналт тавьдаг вэ, цэцэг эхчүүд хяналт тавих боломжийг олгож өгөх хэрэгтэй байна.

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s