Хөрсний бүтэц, шинж чанар

Байгалийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн литосферийн дээд давхарга, амьд организм үрждэг манай гаригийн биосферийн хамгийн чухал хэсгийг хөрс гэнэ.

Хөрсний морфологи шинжид хөрсний байгууламж, өнгөн давхаргын зузаан, механик үрэлдэхүүн, бүтэц, тогтоц болон чийг зэрэг шинж тэмдгүүд хамаарна. Хөрсний байгууламж гэдэг нь түүний байршил юм. Хөрсний огтлолын зузаан гэдэг нь хөрсний өнгөн хэсгээс хөрс үүсгэгч их чулуулаг хүртэл зузааныг хэлнэ. Хөндлөн огтлол бүр нь тодорхой шинж анартай, бие биеэсээ физик, химийн шинжээрээ ялгаатай. Тухайлбал:

  1. Хөрсний А-давхарга нь өнгөн хэсэг буюу хамгийн үржил шимтэй хэсэг бөгөөд хар бараан өнгөтэй байх ба органик бодис ихээр хуримтлуусан байдаг. А-давхаргыг онцлог байдлаас нь хамааруулж дараах хэсгүүдэд хуваан авч үздэг. Үүнд:

А- Гумус хуримтлагдсан хэсэг

А0– Ойн янз бүрийн ургамал унаж муу задарсан хөвдөрхүү хэсэг

Аg– Өвслөг ургамлын хагас задралын үүсгэсэн ширгэрхүү хөрс

А1– Органик ба минераль бодисын задралын хэсэг (20-30см гүн)

АM– Боловсруулалт хийж хагалсан давхарга

А2– Хөрсний А-давхаргын хамгийн доод хэсэг. Цайвар өнгөтэй, минераллаг бодисын задрал эрчимтэй явагддаг.

Хөрсний А-давхарга нь тухайн хөрсний үржил шимээс хамаарч харилцан адилгүй зузаантай байдаг. Хамгийн зузаан нь 1м, нимгэн нь цөлийн хөрсөнд 10см зузаантай байдаг байна. Монголд хамгийн зузаан нь Халх, Нөмрөгийн гол, Сэлэнгийн сав газарт 50см хүрдэг байна.

Хөрсний В-давхарга нь хүрэн, хүрэн шар, улаан хүрэн өнгөтэй байна.

Гумусын үеэс их чулуулагтай давхаргад шилжих үе. Органик болон эрдэс бодисын хуримтлал маш бага.

  1. Хөрсний С-давхарга нь хайргархаг бүтэцтэй, хөрсний төгсгөлийн буюу их чулуулгийг үе. Давс, гипс, чулуулаг, ашигт малтмал их байна.

Хөрсний хатуу хэсгийг механик хэсэг гэдэг. Механик хэсэг ба хөрсний жижиг агрегатууд хоорондоо наалдаж хөрсний бүтцийг бүрдүүлдэг. Хөрсийг бутлахад өөрөөр хэлбэл хэлбэр хэмжээтэйгээр салахыг хөрсний бүтэц гэж нэрлэдэг. Хөрс нь үрлэн ба бөөн бөөн бүтэцтэй байвал сайн харин нунтаг байвал бүтцэрхэг биш гэж үздэг. Хөрсний бүтцийг хэмжээгээр нь бөөн бүтэц (10мм-ээс дээш диаметртэй), үрлэн бүтэц (0,25-10мм диаметртэй), тоосорхог хөрс (0,25мм- ээс доош) гэж 3 ангилна.

Гадаад шинжийн сүвэрхэг ба хэр зэрэг нягтархаг байдлыг хөрсний тогтоц гэнэ. Хөрсний тогтоц нь хөрсний механик бүрэлдэхүүн, бүтэц, чийгээс хамаарна. Хөрсийг нягтархаг байдлаар нь хэт нягт, нягт, сийрэг ба бутархай гэж ангилдаг. Бутархай тогтоцод элсэн хөрс, сийрэг тогтоцод элсний ширхэгүүд хоорондоо шаварлаг эрдсээр наалдаагүй боловч сайн ялзмагжсан хөрс орно.

Хөрсний давхаргад оролцсон хольцын зүйлд хөрс үүсэх процесст оролцохгүй гаднаас орсон амьтны яс, тоосгоны хэлтэрхий, нүүрс усны үлдэгдэл, шил зэрэг орно.

Хөрсийг чийгийнх нь байдлаар хуурай, чийглэг, чийгтэй, нойтон, их нойтон гэж ангилна. Хөрсөнд огтлол хийж үзэхэд тоосорч байвал хуурай, сэрүү татаж байвал чийглэг, уудаг цаасанд хийж атгахад норж байвал чийгтэй, атгахад амархан бөөгнөрч уудаг цаасанд хүргэх төдий норж байвал нойтон, хөрс ухаж байхад ус шүүрч байвал их нойтон гэж үздэг.

Advertisements

One thought on “Хөрсний бүтэц, шинж чанар

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s