Хүлэмжийн хий нэмэгдсээр, дэлхий дулаарсаар

Өнөөгийн нийгэмд аж үйлдвэрлэлт хэт эрчимтэй явагдсанаар нүүрсхүчлийн хий болон бусад хорт бодисууд агаар болон байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж байна. Үүнээс үүсч байгаа хамгийн том сөрөг дам нөлөө нь дэлхийн цаг агаарын дулаарал болоод байгаа юм. Нүүрсхүчлийн хий нь агаар мандлын 53%-ийг эзэлдэг бөгөөд энэ нь ихэвчлэн үйлдвэрлэл болон тээврээс шалтгаалдаг гэж үздэг. Дэлхийн дулаарал явагдсанаар олон байгалийн гаж үзэгдэл бий болсоор байна. Үүний хамгийн тод жишээ нь хойд мөсөн туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн эрэг дагуу оршдог олон том хотуудад аюул учруулж байгаа юм. Хойшид хүн төрөлхтөн энэ бүхнийг зүгээр хараад суухгүйгээр дэлхийн олон улсууд хамтдаа тэмцэж эхэлжээ. Гэвч энэ бол шийдэхэд тийм ч амар асуудал биш. Нэг талаас хойч үедээ цэвэр орчин үлдээхийг хүссэн хүмүүс байхад нөгөө талаас өөрсдийн ашгаа бодож байгаа корпорациуд орших аж.

Сүүлийн жилүүдэд буюу аж үйлдвэржилт эрчимтэй явагдаж эхэлснээс хойш нүүрсхүчлийн хийн хэмжээ маш хурдацтай нэмэгдсэн. Энэ хий газар доорх ашигт малтмалыг шатаахад ихээр үүсдэг гэдэг. Агаар мандалд дэлхийн гадаргаас ойсон нарны гэрлийг тогтоож дэлхийг дулаан байлгадаг хийнүүд байдаг юм. Эдгээр хийнүүд нь: нүүрсхүчлийн хий (CO2), агаар мандлын озон (O3), метан буюу намгийн хий (CH4), азотын дутуу исэл (N2O), усны уур (H2O) зэрэг байдаг. Хэрэв эдгээр хийнүүд байхгүй байсан бол дэлхийн цаг агаар 33 хэмээр дулаан байх аж. Яагаад нүүрсхүчлийн хий ихээр нэмэгдэж цаг агаар дулаараад байгаа эхний шалтгаан нь үйлдвэрлэл явуулахад гарах хаягдал буюу ихэвчлэн органик гаралтай түлш шатааснаас үүсдэг. Мөн нэгэн том шалтгаан бол нүүрсхүчлийн хийг  хуримтлуулж хүчилтөрөгчийг ялгаруулдаг ой модыг их хэмжээгээр сүйтгэж байгаатай холбоотой.

НҮБ-ын тооцоогоор сүүлийн арваад жилд агаар мандалд гаргасан нүүрсхүчлийн хийн 46%-ийг эрчим хүчний гаралтай буюу түлш шатааснаас, 24%-ийг аж үйлдвэрээс, 18%-ийг ойн аж ахуйгаас буюу ой модыг сүйтгэснээс, 9%-ийг хөдөө аж ахуйн буюу бордооноос шалтгаалж байгаа юм байна.

Нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд дэлхийн олон орны хүмүүс хамтарч ажиллаж байна. 1997 оны 12-р сард баталсан Киотогийн протоколын дагуу өөрийн улсын дэлхийн агаар мандалд гаргаж буй нүүрсхүчлийн хийг 5-аас доошгүй хувиар бууруулах зорилго тавин ажилласан байна. Харамсалтай нь дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ихэнхи хувийг ялгаруулдаг АНУ энэхүү гэрээнд нэгдээгүй. Сүүлийн хэлэлцээр болох Маркешшийн гэрээ нь 2001 онд батлагдсан бөгөөд энэ гэрээгээр 2008-2012 онуудад дэлхийн нийт  нүүрсхүчлийн хийн түвшинг 1990 оны түвшингээс 5,2% буюу түүнээс дээш хувиар бууруулах зорилт тавьсан ажээ. 20-р зууны эхэн үеэс нүүрсхүчлийн хийн агаарт байх хэмжээ 4-5% нэмэгдсэн бол 2025 он гэхэд 11-15 миллиард тонн болох тооцоотой байгаа.

Үнэндээ нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах нь тийм ч амар биш. Энэ хийний нийгэмд учруулж буй дам нөлөөг тооцох бэрх. Нөгөө талаас өөрсдийн ашгаа бодон байгалийг сүйтгэж байгаа хүмүүсийг бүхэлд нь хянах арга байхгүй. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй олон мянган муу үр дагаврыг бид өнөөдөр биеэр мэдэрч явна. Хувийн сектор энэ бүхнийг зохицуулж чадахгүй учраас төр заавал оролцох хэрэгтэй. Хамгийн гол нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэйгээс гадна дэлхийд амьдарч буй хүн бүхний оролцоо маш чухал.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s