Онигири

Намар ирж, Японы хөдөө тосгод алтлаг өнгөнд умбана. Энэ бол будаа хураалтын цаг.  Эрт цагаас хойш будаа Япончуудын тогтмол хэрэглээ байсаар иржээ.

Будааг идэх нэгэн түгээмэл арга бол онигири юм. Дөнгөж агшаасан будааг халуун дээр нь гарын алгын чинээ бөөрөнхийлж бэлтгэнэ. Хаа ч авч явахад тохиромжтой энэхүү онигириг дайнд яваа самурай нар, мөн аялагчид дээдлэн хэрэглэдэг байжээ.

1800 жилийн өмнөх архаелогийн малталтаар гарч ирсэн чулуужсан онигири нь Япончууд энэ төрлийн хоолыг маш эртнээс хойш хэрэглэж байсны гэрч болно. Японд ургадаг Япон төрлийн будаа нь агшсан даруйдаа их зөөлөн, наалдамтгай болдог. Гараар хэвэнд оруулсан хэлбэрээ удаан хадгалдаг тул онигири хийхэд тун тохиромжтой.

Онигириг ихэвчлэн давс нэмэн амталдаг. Давс будааг илүү амтлаг болгохоос гадна удаан хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Давсалсан уме хэмээх чавгыг онигиригийн төвд байрлуулах хуучны арга нь будааг гашлахаас сэргийлдэг ажээ.

Хатаасан нори далайн замгаар онигириг ороох нь барихад эвтэй болгож, будааны чийгийг хадгалж зөөлөн байхад нөлөөлнө. Сайн хийсэн онигири амтаа удаан хадгалдаг тул будааг хөрсөн хойно идсэн ч амттай хэвээр байдаг.

Уме чавганаас  гадна олон төрлийн зүйлийг онигири дотор хийдэг. Болгосон Комбу далайн замаг, шарсан загас зэрэг нь хамгийн түгээмэл хольц юм. хийж, авч явахад их амар тул онигириг орчин үед ч гэсэн япончууд аялалд гарахдаа хэрэглэдэг. Онигири нь Японд худалдаж авахад хамгийн хялбар хоол байж мэдэх юм. Учир нь хүнсний дэлгүүр бүрт маш олон төрлийн онигириг зардаг.

Онигири дотор хавчуулж өгөх зүйлс нь мөн маш олон янз болжээ. Мөн далайн замгаар ороохоос гадна өндөгний нимгэн хавтас, бүр даршилсан ногооны навчаар ороох болжээ. Заримдаа хавчуургыг будаатай хольж илүү өнгөлөг онигири хийх нь бий. амтыг нь нэмэх нэг арга бол онигириг темпура-тай холих байдаг.

Эсвэл будаагаа мисо буюу шар буурцгийн сүмсээр бүрж дараа нь зөөлөн шарна. Онигири бол Япончуудын хамгийн дотны агаад энгийн хүнс билээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s