Токиогийн ногоон зүрх

Японы нийслэл Токио. Токиогийн нисэх буудал, хааны ордны дунд орших Отемачи, Маруноучи, Юракучо гэсэн  3 дүүрэг нь Японы соёлын болон эдийн засгийн төв болдог билээ. Энд мөн идэвхтэй эдийн засгийн хөгжилтэй хамт байгальд хоргүй эрүүл орчинг бүрдүүлэх онцгой туршилтыг хийж байгаа юм.

4000-аас дээш компани энд оршдог юм. Энэ газар төвлөрсөн дулааны болон хөргөх систем хамгаас чухал. Энэхүү системийн цаад зарчим нь дулааны болон хөргөх системийн төвлөрсөн байгууламжийг хэд хэдэн байшинд үүсгэх байлаа.

Жишээ нь зарим барилгын доорх төв нь 12 хөрш барилгуудыг тэтгэдэг. Төвлөрсөн ганц системтэй харьцуулахад энэ арга нь эрчим хүч ашиглалт, агаарт гаргах нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 10 хувиар бууруулдаг ажээ.

Тодорхой талбайн энэхүү систем нь агааржуулах нэгж ба янданг барилгын дээр байрлуулах байдлыг багасгажээ дээврийн талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн зорилгоор ашиглах боломжийг олгосон юм.

Аспальтан зам нь халууныг маш амархан шингээдэг тул халуун өдөр гадаргуун температур маш их болдог. Харин энэ хэсэгт тавьсан шинэ төрлийн зам нь ус шингээх давхаргатай юм. Хуримтлагдсан борооны ус халуун өдөр аажмаар ууршихдаа гадаргуугаа хөргөж байх зарчимтай юм. Ийм зам нь энгийн замаас 10 градусаар илүү сэрүүн байдаг. Мөн хажуугийн явган хүний зам 1 градусаар сэрүүн байна.

Замыг дагах барилгуудаас авах усыг мөн гудамжны автомат шүрших систем бий болгоход хэрэглэх болжээ. Энэ нь бороогүй өдөр байсан ч замыг илүү сэрүүн байлгах юм. Хотыг сэрүүцүүлэх бас нэгэн онцгой санаа нь салхины зам гаргаж өгөх арга юм. 2007 онд Токиогийн буудлын цаана өндөр ханыг үүсгээд байсан өндөр барилгуудыг нураасан ажээ. Энэ нь Токиогийн булангаас ирэх салхи шууд хааны ордонд хүрэх замыг тавьсан байна. Дахин хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөөр 2 том салхины замыг тавих хэрэгтэй болоод байгаа билээ.

Гудамжинд тавьсан цаг уур хэмжих багажууд нь температур, чийгшил, салхины чиг, хурдыг хэмжиж өгөгдлийн сан үүсгэсэн нь хот төлөвлөгчдийн амин чухал сан болж байна. Сүлжээнд холбогдсон багажнуудаас төвд ирэх өгөгдлүүдийг хүмүүст шууд хүргэж, зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Энэ бүгдээс гадна орчны хэмжүүрүүдийг баригдах барилга бүр дээр тооцож үзэх ёстой.

Дахин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхины эрчим хүчийг ашигласнаар зарим өндөр барилга нь агаарт гаргах нүүрсхүчлийн хийг 3 дахин бууруулж жилдээ 20,000 тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулахаас сэргийлж байгаа юм.

Маруноучийн тэрэг нь энэ хэсгийн үнэгүй автобусын үйлчилгээ юм. Энэхүү эрчим хүчинд хэмнэлттэй автобус нь иргэд жуулчдын дунд их алдартай билээ. Энэ мэтээр Токиогийн энэ хэдэн дүүргийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт эрс багасч байгаа юм. Дэлхийн хамгийн том хотын төвд хүмүүс ийнхүү зоримог туршилтын үр дүнд уужим талбай, эрүүл орчинг мэдэрч явна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s