Катехин

Катехинууд нь ургамлын полифенол антиоксидант шинж чанартай метаболит юм. Эдгээр нь флавонойдын овогт хамрагддаг. Өөрөөр хэлбэл флаван-3-олын бүлэг юм. Катехиныг анх катеху хэмээх ургамлын ханднаас гаргаж авж байсан байна.

Camellia sinensis

Эдгээр нэгдэл нь Camellia sinensis хэмээх ургамлаас гаргаж авсан цай, Theobroma cacao хэмээх ургамлаас гаргаж авсан кокоа, зарим шоколаданд агуулагддаг. Ялангуяа Өмнөд Хятадын Camellia sinensis  var. sinensis ургамлаас гаргаж авсан хятад цай нь дэлхийд алдартай билээ. Энэ нь амны муу үнэр дарах, бактерийн эсрэг хүчтэй үйлчлэлтэй зэрэг олон давуу талуудтай юм.

Эпикатехин галлат

Эпикатехин катехин хоёр нь изомер юм. (-)-эпикатехин (+)-катехин хоёр нь байгаль дээр тохиолддог хамгийн түгээмэл оптик изомерүүд юм. Катехиныг хэт халаавал пирокатехол үүсдэг.

Эпигаллокатехин, галлокатехин нь нэмэлт фенол дээрээ гидроксил бүлэгтэй байдаг. Катехины галлатууд гэдэг нь катехины галлийн хүчлийн давснууд юм. EGCG буюу эпигаллокатехин галлат нь цайнд агуулагдах хамгийн их хэмжээтэй катехинд тооцогддог юм.

Катехинууд нь шинэ цайны ургамлын навчны 25%-г эзлэн оршдог. Гэхдээ катехины агууламж нь ургамалд гаднаас үйлчилж буй олон хүчин зүйлээс хамаардаг. Катехинууд нь зарим шоколад, жимс, хүнсний ногоо, дарс зэрэгт мөн агуулагддаг. Spotted knapweed (василек) хэмээх тариалангийн талбайд ихээр ургадаг зэрлэг ургамалд харин (-)-катехин их хэмжээгээр агуулагддаг. Энэ фитотоксик нэгдэл нь бусад ургамлын үрийн ургалт, соёололтыг дарангуйлдаг байна.

Катехин нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг хүн, амьтны модель дээр туршсан олон судалгаа бий. Катехин нь мөн in vitro нөхцөлд хорт хавдрыг бууруулах үйлчлэлтэй нь нотлогджээ. Эпикатехин галлат нь метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus-д метициллины нөлөөг нэмэгдүүлдэг байна. Энэ нь бүрэн батлагдвал цайн хандтай метициллиныг хэрэглэвэл метициллинд тэсвэртэй бактериудыг устгаж болох ажээ.

Харвардын анагаахын сургуулийн профессор Норман Холленберг эпикатехин нь дөрвөн үндсэн эрүүл мэндийн асуудлыг бууруулах үйлчлэлтэй гэсэн дүгнэлтэд хүржээ: Цус харвах, зүрхний шигдээс, хорт хавдар, чихрийн шижин. Тэрээр Панамын Куна омгийн хүмүүс дээр хийсэн судалгаан дээрээ үндэслэн энэ дүгнэлтэнд хүрсэн байна. Куна хүмүүс долоо хоногт 40 аяга кокоа уудаг бөгөөд эдгээр хүмүүсийн дунд дээрх дөрвөн эрүүл мэндийн асуудал гарах нь 10%-иас бага байдаг байна. Норман Холленберг ийнхүү эпикатехиныг витаминд тооцох саналыг тавьж байсан байна.

Эпигаллокатехин-3-галлат (EGСG)

Мөн нэгэн судлаач эпигаллокатехин-3-галлат нь арьсийг хэт ягаан туяанаас хамгаалж арьсний өмөн үү үүсэхээс сэргийлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ нь мөн тархины хавдрын эсүүдийг хөнөөх үйлчлэлтэй болохыг лабораторийн нөхцөлд тогтоожээ.

Ногоон цайны катехин нь бактерийн ДНХ-ийн репликацийг тодорхой түвшинд зогсоох үйлчлэлтэй ажээ. Цагаан цайны ургамал илүү их хэмжээний катехин агуулдаг билээ. Катехиныг тодорхой дасгалуудын үеэр хослуулан хэрэглэвэл хөгшрөлтийн процессийг удаашруулдаг болох нь нотлогджээ.

Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндэд сайн гэсэн сургаар шоколад их хэрэглэх болсон байна. Гэвч катехиныг гашуун амт оруулахаас сэргийлэн зайлуулсан байх нь элбэг бөгөөд бусад эрүүл хүнсээр тэнцвэржүүлэн хэрэглэхгүй бол шоколаданд агуулагдах тос, сахар зэрэг нь зүрхний өвчлөлд хүргэж болох юм. Харин боловсруулаагүй какаод катехин харьцангуй их хэмжээтэй байдаг тул хөгжингүй орнуудад хэрэглээ нь нилээн ихэссэн байна.

Advertisements

One thought on “Катехин

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s