Ион солилцооны хроматограф


1. Ион солилцооны тэжээлийн орчин

Өөр өөр рН-ийн утгын хүрээнд зориулагдсан олон төрлийн матрицтай анион болон катионы солилцоо явуулагчдыг олон компаниуд үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хамгийн гол ялгаа нь функциональ группууд нь байдаг. Функциональ группуудийн ялгаанаас нь үндэслээд хүчтэй болон сул ионы солилцоо явуулагчид гэж ангилдаг. Хүчтэй ион солилцоо явуулагчид нь рН-ийн өргөн хүрээнд ионждог бол сул солилцоо явуулагчдын ионжилтын эрчим нь рН-аас хамааралтай байдаг. Сул холбоот анионы явуулагчид нь ихэвчлэн диэтиламиноэтил  (DEAE) буюу аминоэтил группийг агуулдаг.

Харин хүчтэй холбоот анионы солилцоо явуулагчид нь диэтил-2-гидроксипропиламиноэтил, триэтиламиноэтил, триметиламиноэтил группуудыг агуулдаг. Сул ион солилцоо явуулагчид нь мембраны уургийн цэвэршүүлэлтэд их ашиглагддаг.

2. Мембраны уургийн салгалтын эхний алхмууд

А. рН болон ариутгагчаас хамааралт тогтворжилтийг тодорхойлох

рН болон ариутгагчаас хамааралтай уусах чанарыг тодорхойлох нь маш чухал юм. рН-ийн тогтворжилтийн хүрээг мэдэх нь мембраны уургуудийн үндсэн байдлыг хадгалж үлдэхэд маш чухал. Уургийн ижил цахилгаан цэнэгт цэгүүд нь 7-с доош байх нь илүү түгээмэл байдаг ба мембраны уургийн тогворжилт нь саармаг рН-ийн үед хамгийн тогтвортой байдаг. рН-ийн оптимум нь 6-с доош байхад сул катионы солилцоо явуулагчдыг хэрэглэж болохгүй. Учир нь хатуу тулгуур дээрхи функциональ группууд нь саармагждаг.

B. Ион солилцооны резинийг сонгох

Хэд хэдэн жижиг ион солилцооны багануудыг бэлдэхдээ DEAE төрлийн анионы солилцоо явуулагчийг ашиглана. Багануудыг уургийн тогтворжилт явагдахад тохиромжтой рН-ийн утганд, гэхдээ өөр өөр ионы хүчтэй буферээр тогтворжуулна.

С. Дундуур нь урсгах хэлбэрийн хроматограф

  1. Центрифугээс үүссэн гадаргуугийн бодисуудаас хэд хэдэн дээжүүдийг бэлтгэнэ.
  2. Дээж дэх давс болон буферийн концентрацийг тохируулна.
  3. Ионы солилцоо явуулагч нь 1мл болгонд 2-5 мл уургийг хийж өгөөд 0.5%-ийн тритон нэмсэн буферээр угаана.
  4. Багана дундуур урсаж өнгөрсөн эхний жижиг хэсгүүд дэх уургийн хэмжээг тодорхойлно. Энэ нь бохирдуулагч уургууд баганд үлдсэн эсэхийг тодорхойлох бөгөөд хэрэв бохирдуулагч уургууд байвал дундуур нь урсах хэлбэрийг өргөн хүрээнд ашиглана.

D. Холбогдох хэлбэрийн хроматограф

  1. Дээр дурдсан жижиг хэмжээний дундуур урсах тестүүдээр тулгуурлан дээж дээр хамгийн дээд хэмжээнд хүртэл давсны концентрацийг нэмэх бөгөөд энэ нь мембраны сонирхсон уургийг баганад холбогдохыг нөхцөлдүүлж өгдөг.
  2. 0.5%-ийн ариутгагчийг нэмсэн бага хэмжээний тэнцвэржүүлэгч буферээр баганыг угаана. Ариутгагч нь бохирдуулагчийг үр дүнтэйгээр зайлуулахад чухал хэрэгтэй. Уургийг үндсэн байдалд нь байлгахын тулд угаагч буферийн хэмжээ нь минимум байх ёстой.
  3. Илүү өндөр давсны агууламжтай буферээр шатлах замаар угааж уургуудыг хандлана. Мембраны уургийн хандлалт нь сонирхсон уургууд   хурдан концентрацитайгаар десорбцлогдох нөхцөлд хамгийн сайн явагдана.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s