Вирусын ангилал, нэршил

Нуклейн  хүчил, уураг, липид агуулсан өвөрмөц бүтэцтэй зөвхөн амьд эсийн дотор  (in vivo ) системд өсч үржих чадвартай, эсийн зохион байгуулалтгүй маш жижиг хэмжээтэй оргонизм юм (нм хэмжигдэнэ). Вирус амьд эсэд нэвтэрч ороод эсийн уураг нийлэгжлийн аппарат, метаболизмыг өөрийгөө нөхөх репликацид оруулж тохируулах онцлогтой.

Вирус дараах үндсэн шинжийг хадгална:

  • Вирус бичил шүүрээр шүүгдэхгүй: бактерийн шүүрээр шүүхэд вирус чөлөөтэй нэвтэрч гардаг (ультра–фильтрат)
  • Вирус энгийн бүтэцтэй: Нуклейн хүчил, уураг, липидээс өөр бүтцийн бүрдэц тухайлбал эсийн бүтцийн өвөрмөц нэгж болох рибосом митохондри зэрэг байхгүй.
  • Вирусын үржил: Энгийн хуваагдлаар үржихгүй, амьд эсэд үржин эсийг өөрийн үржилд ашиглана. Вирус агуулж буй эсийн метаболизмын механизмаар зохицуулагдах бөгөөд эсийн дотор вирусын бүтцийн уургийн синтезийн програм хуулбарлагдаж эхлээд вирусын бүтцийн уураг урьдчилан үүсч, эцэст нь бүтцийн уураг бүрэлдэн угсрагдах 2 үе шаттай байна.
  • Вирус нь ДНХ, РНХ–н нэгийг агуулдаг.
  • Вирус нь эсийг молекулын түвшинд туйлбартай эмгэгшүүлдэг.
  • Электрон микроскопоор харагдана
  • Ердийн центрифугээр тунадасжихгүй
  • Вирус тэжээлт орчинд ургахгүй

Вирусыг биологрийн тогтоцын хувьд өөр хооронд нь ялган таних, ангилахад доорхи шалгууруудыг харгалзан үзнэ. Үүнд:

  • Нуклейн хүчлийн төрөл
  • Нуклеокапсидын тогтоц
  • Бүрхэвч болон гликопротеины антиген шинж
  • Вирионын бүтэц
  • Агуулагдаж буй эсгэгийн төрөл зэрэг ерөнхий шинж төлөвийг үндэслэн ангилна .

Түүнээс гадна биологийн биетэд хэрэглэж буй ангиллын зарчмаар вирусыг овог, дэд овог, төрөл, зүйл болгон бүлэглэж вирусын овгийг viridae, дэд овгийг virinae , төрлийг virus,  гэсэн төгсгөлтэй латин бичлэгээр тэмдэглэн, нэрлэж байх зарчмыг олон улсын хэмжээнд баримтлаж байна. Вирусын энэ ангилал нэршлийн дээрх зарчмыг таксономи гэнэ.

Таксономийн тодорхойлолтыг товчлон хураангуйлсан тэмдэгтээр бичихийг вирусын нууц бичээс (криптограмм) гэнэ. Судалгааны өгүүлэл, мэргэжлийн ном хэвлэлд криптограмм өргөн хэрэглэгдэх болно. Криптограммд хэрэглэх тэмдэгтийн заримаас тайлбарлавал:

  • R-РНХ –г
  • D-ДНХ
  • S-Бөмбөлөг хэлбэрийг
  • E-Савханцар хэлбэрийг
  • X-Вирионы холимог хэлбэр
  • V-Сээр нуруутанд эмгэг үүсгэх байдал
  • O-Халдвар дамжихад заэвсрын эзэн оролцдоггүй гэх мэт

Мөн халдварлах эзэн, шинж тэмдгээр нь:

1. Сээр нуруутны вирус :

А бүлгийн овог: Сээр нуруутан ба бусад эзэн организмыг халдварлуулах чадвартай

В бүлгийн овог: Зөвхөн сээр нуруутанд халдварлана

2. Ургамлын вирус

3. Сээр нуруугүй амьтдын вирус

4. Бактерийн вирус

Овог Нулейн хүчил Утаслагийн хэлбэр Капсидын хэлбэр Хэмжээ (диаметр nm) Гол төлөөлөгчид
                                         ДНХ-т вирус
Poxviridae ДНХ хос Байхгүй 130-300 Smallpox virus
Herpesviridae ДНХ хос Икосаэдр 150-200 Epstein –barr virus
Adenoviridae ДНХ хос Икосаэдр 70-90  Adenovirus
Papovaviridae ДНХ хос Икосаэдр 45-55 Papillomamavirus
Hepadnaviridae ДНХ Хос/ дан Икосаэдр 42 Hepatits B virus
Parvoviridae ДНХ дан Икосаэдр 18-26 parvovirusB19
                                             РНХ-т  вирус
Picornaviridae РНХ дан Икосаэдр 20-30 Hepatits A virus
Calciviridae РНХ дан Икосаэдр 35-40 Norwalk virus
Togaviridae РНХ дан Икосаэдр 45-70 Rubella virus
Flaviviradae РНХ дан Икосаэдр 40-70 Japanese encephalitis virus
 Filoviridae РНХ дан Мушгиа 790-970 Ebola  and Marburg virus
Bunyaviridae РНХ дан Мушгиа 90-100 Hanta virus
Reoviridae РНХ хос Икосаэдр 60-80 Human rotavirus
Orthomyxoviridae РНХ дан Мушгиа 80-120 Influenza viruses
Paramyxoviridae РНХ дан Мушгиа 125-250 Parainfluenza virus
Rhabdoviridae РНХ дан Мушгиа 60-75 Rabias
Retroviridae РНХ дан Икосаэдр 100 AIDS
Arenaviridae РНХ дан ? 50-300 Lassa virus
Coronaviridae РНХ дан Мушгиа 80-130 Corona viruses
CHINA

Бүх вирусыг агуулж байгаа нуклейн хүчлээр нь РНХ агуулсан буюу рибовирус, ДНХ агууулсан вирус буюу дезоксивирус гэсэн хоёр том дэд овогт хувааж болно.

Балтиморын вирус ангилал зүй

I: Double-stranded DNA (Adenoviruses; Herpesviruses; Poxviruses, etc).

Adenoviruses –н репликаци бөөмд эсийн уургийг ашиглан явна. Poxviruses –н репликаци цитоплазмид өөрийн энзимийг ашиглан явна.

II: Single-stranded (+)sense DNA (Parvoviruses).

Бөөм дэх репликацйн процессийн үед – гинж нь +RNADNA гинжний  нийлэгжлийн матриц болж өгнө:

III: Double-stranded RNA (Reoviruses; Birnaviruses)

Эдгээр вирусуудын геном сегментчлэгдсэн  байна. Хэрэв  рнх вирус хос гинжит бол + гинж нь рнх репликацйг буй болгохоор трансляцид орно.

IV: Single-stranded (+)sense RNA (Picornaviruses; Togaviruses, etc)

a) Polycistronic mRNA e.g. Picornaviruses; Hepatitis A. Genome RNA = mRNA. Вирион эзэн эсэд нэвтрэх ханагүй . + рнх бий болгох замаар  репликацид орно.

b) Complex Transcription e.g. Togaviruses. Хоёp блон хэд хэдэн трансляцаар шаардлагатай рнх бий болно.

V: Single-stranded (-)sense RNA (Orthomyxoviruses, Rhabdoviruses, etc)

Рнх репликаци  нь – гинжийг матриц болгон + гинжийг буй болгоно. + гинжүүд вирусын уураг гаргах матриц болно. Эдгээр уураг капсидын бүтцийг буй болгоно.

VI: Single-stranded (+)sense RNA with DNA intermediate in life-cycle (Retroviruses)

Эхлээд ДНХ –н хуулбар реверс транскриптацийн  дүнд буй болно. Энэ нь геномд залгагдана. Идэвхижсэний дараа залгагдсан вирусын днх-с вирусын  м-рнх буй болж вирусын уураг нийлэгжинэ.

VII: Double-stranded DNA with RNA intermediate (Hepadnaviruses)

Энэ  группын вирусууд Retroviruses-с ялгаатай эсоэг транскрипцитай. Энэ нь вирусын матурцийн үед тохиолдоно. Шинэ эсэд халдварлан транскрипцилагдсаны дараах  эхний үйл ажиллагаа нь геномын засвар юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s