Сүсэг бишрэлийн эртний хэлбэрүүд

Соёл судлаачид болон философичид олон жилийн туршид шашны үүсэл, гарлын асуудлыг авч үзсэн байна. Тэд ялангуяа сүсэг бишрэлийн түүхэн ёсоор тогтсон эртний хэлбэрүүдэд ихээхэн анхаардаг. Сүсэг бишрэлийн хамгийн эртний хэлбэрийн нэгт бөө мөргөл зүй ёсоор ордог. Бөө мөргөл газарзүйн хувьд алслагдмал хүмүүсийн овог дунд өөр өөр хэлбэрийг олон хөгжсөн авч үндсэн суурь санаа нь бүгд адил.

Бөө мөргөлийн үзлээр хүн ба оюун санааны ертөнцийн хоорондын зууч нь бөө (удган) хэмээдэг. Бөө мөргөлийн эхлэлийн цэг нь олон мянган жилийн тэртээд оршино. Хамгийн багаар бодоход үүсээд 30-40 мянган жил болсон байлтай. Өөрөөр хэлбэл эртний чулуун зэвсгийн үед хамаарах барагчлан бүхий л овог аймагт түгээмэл байсан сүсэг бишрэлийн анхны хувилбар ажээ.

Археологийн хувьд олдсон баримт гэвэл өмнөд Франц ба хойд Испани дахь агуйн хананы сүг зургууд. Эдгээр зургийн ихэнх нь чулуун зэвсгийн үед элбэг тааралдаж байсан бизон, зэрлэг адуу, ямаа, арслан заан, чоно, хирс, буга байдаг боловч Ласкогийн агуйн сүг зураг зэрэг нь домгийн амьтны шинжийг агуулж, сүсэг бишрэлийн болон, зан үйлийн шинжийг тодорхойлсон байдаг. Эдгээр агуйн зургуудын зарим нь хүн ба адгуусан амьтны төрхийг нэгтгэсэн сонин дүрсийг хадгалсан байх нь маргаангүй эртний бөө нарыг дүрсэлсэн хэрэг аж.

Бөө мөргөлийн сүсэг бишрэлийн гол цөм нь бие биетэйгээ гүнзгий холбогдох хэдий ч бие даан орших хоёр ертөнцийн тухай ойлголтыг хадгалдаг. Энэ нь бидний амьдарч буй бодит ертөнц, энэхүү бодит ертөнцийг чиглүүлэн хянаж байдаг хүчээс бүрдсэн оюун санааны ертөнц мөн. ‘Бага ’ ертөнцийн оршин суугчид болохын хувьд хүн төрөлхтөн нь оюуны ертөнцийн хүслээр амьдардаг аж. Гэхдээ оюун санааны манай ертөнцөд нэвтрэн орох дайралт нь үхэл зовлонг авчирч болох талтай гэх сүсэг бий.

Оюун санааны ертөнц бидэнтэй бодит түвшинд зэрэгцэн орших бөгөөд мод бүр, араатан, амьтан, шороо, чулуу бүр өөрийн гэх оюун санааг агуулж байдаг. Иймд тэдгээрт аюул учруулах нь өөртөө зовлон хуримтлуулж буй хэрэг аж. Ингэснээр оюун санааны ертөнцтэй харилцах бидний харилцаа маш их утга учрыг олно. Чухам энд л голлох үүргийг бөө нар гүйцэтгэдэг байна. Тэрээр оюун санааны зүйлийн ертөнцөд орох чадвартай бөгөөд ингэснээрээ оюуны ертөнцийн хүчидтэй холбоо тогтоодог. Энэ нь гүн бясалгалын болон зуучийн үүргийг гүйцэтгэх замаар хэрэгжинэ гэх.

Ийм хүмүүс ихээхэн хүч чадал, нэр төрийг отог овогдоо олж байж. Бөөгийн соёлд ямар ч чухал шийдвэрийг бөөтэй урьдчилан зөвлөлдөхгүйгээр хийддэггүй байх нь түгээмэл. Өвчин зовлон дайрсан үед бөө шалтгааныг нь тогтоохын тулд оюун санааны ертөнцөд нэвтрэн орж, дараа нь нийтэд юунаас болж энэ аюул бий болсоныг хэлж өгдөг аж.

Бөө нар хүмүүстэй харилцах харилцааны хувьд эртний үеийн мэргэжилтнүүд байсан гэлтэй. Олонхи тохиолдолд тэднийг анхны сэтгэл зүйчид хэмээн нэрлэхэд гэмгүй. Бөө нар мөн уламжлалт домог зүй, сүсэг бишрэлийн тогтолцоо, овог аймгийн нууцлаг хэл яриа, эмчлэх аргыг төгс эзэмшсэн хувь хүмүүс байжээ.

Санааны бодит байдлыг нөхөн сэргээх тал дээрээ бөөгийн соёлын хүч чадал бүр баатарлаг шинжтэй байсан гэж хэлж болно. Сибирийн болон Төв Азийн бөө мөргөлийн нийтэд зориулсан зан үйл нь өөртөө дэс дараалсан шинжийг агуулж байдаг. Сибирийн бөө нар энэ зан үйлийн үеэр өөрсдөө “нас бардаг” хэмээн үзэж 3-7 хоногийн турш гүнзгий комын байдалтайгаар хэвтдэг байна.

Антропологи, түүх, археологийн судалгаануудаас үзэхэд бөө мөргөл ба түүний технологийн үндсэн шинжүүд нь олон мянган жилийн туршид тун бага өөрчлөгдөн ирсэн нь батлагддаг. Энэ баримт нь бөө мөргөл бол хүний сэтгэцийн анхдагч, түр зуурын, түгээмэл түвшинүүдтэй холбоотой гэдгийг баталж байгаа байж мэдэх.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s