Төлөөллийн ертөнцөд од болохыг хүсэгчид

Хүмүүс өөрсдөөс нь хамаагүй их эд хөрөнгө цуглуулсан, алдар цуутай хүмүүсийг сонирхох их дуртай. Гоё машин, тачаангуй найз бүсгүй, эсвэл Малибугийн байшин, тансаг үдэшлэг цэнгүүнийх нь тухай бодох бүрт хүмүүс өөрсдийгөө тэнд байгаагаар төсөөлөх нь элбэг.

Зарим хүмүүс өөрөө ямар байхыг хүсдэг вэ тийм хүмүүсийг л харж явдаг. Тэдний хувьд энэ нь амин чухал төсөөлөл. Уйтгартай бодит амьдралаас салж кино зураг авалтын тэрхүү талбайд ч юм уу очих нь тэдний туйлын хүслэн.

Харин та ямар нэг алдартай хүнийг харах, цуутай хүний тухай бага зэргийн мэдээллийг санамсаргүй олж үзээд магадгүй тоохгүй, эдний амьдрал надад хамаагүй, тэд надад падлийгүй гэж болно л доо. Гэсэн ч бид тэднийг найз бүсгүйгээсээ ч юм уу салсан гэж дуулвал, эсвэл бидний хажуугаар машинтайгаа өнгөрвөл бид өөрийн эрхгүй харахын хүслэн болж дуусдаг. Хичнээн удаа “Од гэж зүгээр л хүн, надаас дээрдээд байх юмгүй” гэж бодлоо ч бодит амьдрал дээр таарвал яаж ийгээд л тухайн одыг хүний дээд төрөл мэт сэтгэх нь элбэг. Энэ бол бидний ухамсарт сэтгэц биш. Үүний учир бүр далд орших аж.

Хүмүүс эрт дээр үеэс л илүү хүчирхэг нэгнээ харснаараа өөрсөддөө ашигтай зүйлийг мэдэрсээр ирсэн. Энэ нь бидний дотор бүр суучихсан зүйл гэж болох юм. Дюкийн их сургуулийн эрдэмтдийн багийн сармагчин дээр хийсэн сонирхолтой туршилт бий. Мич хоол хүнс, ус дутагдаад, эсвэл ядраад ирэхээр ойр хавьд нь өлгөсөн омгийнхоо хүчтэй мичний зургуудийг ширтээд эхэлдэг нь нотлогджээ. Бас хоол хүнсгүй үед үзүүлсэн өөр зургуудаас ширтэж байсан зургууд гэвэл эмэгчнүүдийн өгзөг хэсгийн зургууд байсан нь сонирхолтой. Ихэнх нь омгийнхоо хүчтэй сармагчнуудаа харах их үнэхээр их дуртай байж. Харин тэд нь ихэвчлэн бие бялдарын хувьд бусдаасаа илүү хөгжилтэй байдаг. Тэгэхээр энэ бүхэн хувьслын зохицуулга байж таарах уу?

Эрдэмтэд эртнээс угтай энэ хувьслын механизмыг хүчтэй нэгнээ анхаарах шинж тэмдэг гэж нэрлээд байгаа. Олон сая жилийн хувьслын явцад энэ нь амьд үлдэхийн төлөөний тэмцлийн чухаг аргын нэг болсоор иржээ. Харин өнөө үед дам байдлаар ч гэсэн энэ түүх давтагдсаар л.

Жижиг тосгоны аж ахуйн үед хүмүүс бие биеийнхээ тухай хов ярих их дуртай байж. Харин интернетийн энэ эрин үед бид хэний тухай ярьдаг болсон бэ? Мэдээж бид авга ахынхаа тухай ч юм уу яриад байж болохгүй, учир нь бидний ихэнхийн таньдаг хүн биш шүү дээ. Харин алдартай оддыг бол бүгд л танина.

Шар мэдээлэл, оддын хувийн амьдралтай холбоотой эерэг сөрөг мэдээллүүд яагаад ийм хүчтэй дэлгэрдэг юм бэ?

Дэлхий даяар олон сая энгийн хүмүүс өөр өөрсдийн гэсэн асуудлыг тээсээр явдаг. Гэхдээ тэдэнд харж явдаг одод гэх хүмүүс бий. Ямар ч асуудалгүй гэж сэтгэдэг энэхүү одууд нь үнэндээ өөртэй нь адилтгаж болох асуудалтайг мэдвэл өөрсдийнх нь ч сэтгэл тавирах нь бий.

Сүүлийн үед сэтгэлзүйчид пара-нийгмийн харилцаа гэдэг нэр томьёог их хэрэглэх болсон. Энэ бол телевизээр гарч байгаа хүмүүсийг яг сайн танихгүй ч таньдаг юм шиг байх нэг чиглэлт харилцаа юм. Ихэвчлэн олон ангит киноны дүрүүдтэй залуус ийм харилцааг өөрийн мэдэлгүй тогтоосон байдаг. Пара-нийгмийн харилцаа өнөө цагийн онцгой үзэгдэл болсон гэж хэлж болно.

Олон судалгаан дундаас хүмүүс гэр бүлээрээ оройн хоол идэх, ямар нэг клубт элсэх, бас хамтдаа салхинд гарах нь ч хүртэл багасаад байгаа нь нотлогдсон. Нийгэм бодит харилцаан дээр тогтнохоо больж эхэлж байна. Ялангуяа залуучуудыг онцлох хэрэгтэй. Тэд 1970-аад оныхныг бодвол хамаагүй их хугацааг ганцаар өнгөрөөж байна.

Америкт 8-18 насны хүүхдүүд бусад бүх ажлаасаа илүүтэй видео дэлгэцийн өмнө хамаг цагаа зардаг ажээ. Унтахыг тооцохгүй бол шүү дээ. Энд дан ганц телевизийн тухай яриагүй юм. Хүүхдүүд гэлтгүй бүгд л одоо лэптопоо орондоо авч орох нь холгүй болжээ.

Тэгэхээр бид юу руу яваад байна? Бид ганцаардмал байх нь элбэгшиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь багасч байна. Бидний найз нарын тоо цөөрч, клубуудэд нэгдэхээ ч больжээ. Гэхдээ бидэнд энэхүү пара-нийгмийн харилцаа бий болчихож. Бид телевиз болон киногоор үзсэн хүмүүстэйгээ хуурмаг харилцааг тогтоочихсон байх юм. Зураг дүүрэн шар сэтгүүлүүд яг тэдэн рүү л чиглэсэн нийтлэлүүд бичдэг.

Хүмүүс алдар нэртэй хүмүүст атаархах үзэгдэл хаа сайгүй л бий. Энэ нийгэмд алдартай л биш бол оршихгүй байгаа мэт тийм тодорхой сэтгэгдэл олон хүнд төрсөн байх.

Хөхтөн амьтдын үр төл ихэвчлэн тун их анхаарал халамж шаардаж байж өсөж торнидог. Гэвч зөвхөн хүмүүс л байнга бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн олонд танигдахыг хүсдэг. Хүний зан чанарын үндсэн зүйл бол энэ. Хүн бүр л энэн рүү тэмүүлдэг гэхэд хилсдэхгүй. Эрт дээр цагт хэн хэнээ таньдаг жижиг хэмжээний бүлгээр амьдардаг байхад өөр хэн нэгнийг таних хэрэггүй, өөр таниад байх хүн ч гарч ирэх нь ховор байжээ. Гэвч тэрбум хүнээс бүрдсэн том хэмжээний нийгэмд хэвлэл мэдээллийн хувьсал хөгжил маш хүчтэй нөлөөлөл үзүүлдэг.

Хүн бүр л өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг байсан тэр нийгмээс хэн ч биш болсон нийгэм рүү бид шилжчихсэн байж. Гэвч тэрхүү олонхийн хүндлэлийг хүлээж, танигдах хувь нь цөөн тооны хүмүүст оногдсон байгаа нь илт.

Бидний ихэнх маань “Америкийн шүтээн”-ий зарим нэг дугаарыг үзсэн байдаг. Тэр шоунаас алдартай болно гэхээс тэсэн ядан байгаа мянга мянган өсвөр насны хүүхдүүдийг харж болно.

700 дунд сургуулийн сурагчдаас нэгэнтээ судалгаа авжээ. Асуултанд том болоод юу болмоор байгаагаа сонго гэсэн байж. Сонголтууд маш олон янз байв. АНУ-ын сенатор, Харвард юм уу Иелийн их сургуулийн ерөнхийлөгч, том компаний гүйцэтгэх захирал, усан цэргийн ахмад, эсвэл алдартай одын туслах гэсэн сонголтууд байлаа.

Сурагчдын 42 хувь нь одын хувийн туслах болохыг сонгосон байсан. Туслах гэдэг бол од биш зүгээр л хувийн туслах. Цүнхийг нь зөөх хүн. Гэтэл энэ үүнийг сонгосон сурагчид Харвард, Иелийн ерөнхийлөгчөөс 2 дахин их, АНУ-ын сенатороос 3 дахин их, маш том компаний гүйцэтгэх захирлаас 4 дахин их байжээ. Энэ нь америкийн өсвөр үеийнхэн америкийн хамгийн том ажлын байрнуудыг үл хайхраад зогсохгүй зүгээр л алдартай одын цүнх баригчаар ажиллахыг хүсэж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Хэдий нас ахих тусам энэ хандлага өөрчлөгдөх нь тодорхой ч тэд од гэсэн ойлголтыг тахин шүтсээр л байх болно.

Хэвлэл мэдээлэл, төлөөллийн ойлголт нь хадны сүг зургийн үеэс эхлэлтэй. Хүний хоолойг ч бас төлөөлүүлж болно. Бүх төрлийн төлөөлөл ямар нэгэн тодорхой шинж чанартай байдаг. Эдгээр төлөөлөл нэгдүгээрт ихэвчлэн хүний далд ухамсарт их хүчтэй хүрдэг.

Замын тэмдэг таны мэдэхгүй зүйлийг хэлээд өгчихнө. Өөрөөр хэлбэл танд анхаарал хандуулж байна гэсэн үг. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэндээ төлөөллийн бүрдэл. Хэвлэл мэдээлэлд бодит зүйл гэж огт үгүй.

Таны амьдралд төлөөлөл их байх тусам тан руу их л анхаарал хандаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Жишээ нь сэтгүүл, ном, хаяг тэмдэг, зураг, радио гэх мэт.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа өөрт чинь их анхаарал тавьж байгааг та өдөр тутам л бүдэг ч гэсэн мэдэрч л байдаг. Та өөрийгөө төлөөллийн ертөнцийн төвд байгаа мэтээр хар аяндаа бодох болно. Гэсэн ч том одуудын төлөө хэвлэл мэдээлэл тэр чигтээ ханарч байгааг мэдрээд танд хүрч буй анхаарал халамж хангалтгүй санагдан, дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүлээхийг хүсэх үе танд төрж л байсан биз. Өнөөгийн нийгэмд бол төрөх ч учиртай.

“Өсвөр насны папараццо” баримтат киноноос

Advertisements

One thought on “Төлөөллийн ертөнцөд од болохыг хүсэгчид

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s