Кацуяамагийн динозаврууд

Фукуй мужийн Кацуяама хот. Энэ хэсгийн зэрлэг зэлүүд байгалийн үзэсгэлэн эртний галт уулын идэвхжлээс үүдэлтэй. Царцаж тэр чигтээ тогтсон лаваас эгц, эргэж, мушгиралдсан хад цохио үүсэж маш өвөрмөц үзэмжийг бүрдүүлсэн юм. Кацуяамагийн хойд хэсгийн энэхүү нүцгэн уулнаас харагдах хадны давхраа нь 120 сая жилийн өмнөөс үүсэлтэй.

Японоос олдсон Динозаврын олдворын 80 хувь нь энэ хэсгээс олджээ. Энэ бүх олдворыг үзэх газар бол Фукуй мужийн Динозаврын музей юм. 1989 оноос эхэлсэн малталтуудаас анхны өвсөн тэжээлт Фукуйзавр, хурц хумстай махчин Фукуйрапторын ясыг олсон юм. 2007 онд эрдэмтэд урьд хожид мэдэгдээгүй маш том өвсөн тэжээлт динозаврын нэг хэсгийг, мөн бие нь бүхэлдээ өдөөр бүрхэгдсэн динозаврын үлдэгдлүүдийг олжээ. Энэхүү 4 зүйлийн динозавр нь Кацуямадаа маш онцгой юм.

Энэхүү музейд бас дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан олон төрлийн динозаврын олдвор байдаг. 40 сэргээн босгосон динозаврын араг яс зочдын дээр сүндэрлэж байх нь сүрлэг. Хамгийн том нь 10 метрээс өндөр юм. хамгийн үнэ цэнэтэй үзвэр нь 15 метрийн урттай Камаразавр юм. анх олдсон яг тэр хэвээрээ хадгалагдсан энэ олдвор нь шинжлэх ухааны их чухал ач холбогдолтой юм.

Энэхүү аварга аниматроник робот динозаврыг хамгийн их хүн цуглаж үздэг юм. 7 метрийн өндөртэй Тирранозавр Рекс хурц шүд, айдас хүргэм нүднийхээ хамт амилжээ. Харж, сонсож, хүрч болох энэ музей нь эдгээр эртний амьтдын гайхалтай хүч, амьдралыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог юм.

Музейн хажуу талын паркт өөрийнхөө гараар эртний олдвор хайж болох юм. Энэ хадан дахь чулуужсан олдворууд нь ихэвчлэн далайн дун, оймын төрлийн ургамлууд байдаг. Гэвч зарим жуулчид эндээс динозаврын шүд олох нь бий.

Кацуяама бол дэлхийг аварга үлэг гүрвэлүүд эзэгнэж байсан тэр үеийн тухай сайн ойлголттой болох хамгийн тохиромжтой газар билээ.

Advertisements

One thought on “Кацуяамагийн динозаврууд

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s