Атеросклероз

Атеросклероз нь хөгжингүй орнуудын анагаах ухаанд маш том асуудлуудын нэг болоод буй. Энэ нь артерийн судасны хана овгор төвгөр болон  зузаарснаас   цус гүйх   зай нь нарийсдаг. Атеросклерозын  процесст судасны хана, липидийн солилцоо,  цусны даралт, цусны бүлэгнэлтийн систем тромбоцит үүсэх бүгд хөндөгдөнө.   Атеросклерозын үед цусны плазмд агуулагдах липидийн хэмжээ, юуны өмнө  холестерин, триглицеридийнг хэмжээ ихэсдэг.  Эдгээр липид нь БНЛ  ба  МБНЛ –ээс үүссэн атеросклерозын эрсдэлтэй  хүмүүст энэ хоёр липидийн концентраци өндөр байдаг.  Атеросклерозын   төвгөр дээр холестерин   хуримтлагддаг нь тогтоогдсон  байна.

Плазмын холестерины концентраци, атеросклероз, зүрхний шигдээсний хооронд харилцан уялдаа байдаг нь маргаангүй нотлогдсон бөгөөд  плазмын холестерины хэмжээ хоол хүнсээр авч байгаахолестерины хэмжээнээс хамаардаг.  Атеросклерозын төвгөр байдлаар   судасны хананд  хуримтлагдсан   холестерин  нь  судасны  хананд  үүсдэггүй,   харин  плазмын  холестериноос   үүсдэг.

Плазмд агуулагдах   холестерины хэмжээ хоол  хүнсээр   орж байгаа  холестерины  хэмжээнээс зөвхөн хамаарах биш,  элэг, гэдэс,  арьсанд эндоген  байдлаар  үүсэх  холестерины хэмжээ,   цөсөөр холестерин   ба цөсний хүчлүүд гадагшлах хэмжээ,  холестерин  ба  триглицеридийн элгэндэх  эргэлтээс тус  тус хамаардаг.  Хоол   хүнсээр авч байгаа холестерины хэмжээ дунджаар 0,5-1,0 байдаг ба ихэнх нь биед шингэдэг.  Ер нь хүний организм холестериныг шингээх чадвар өндөртэй байдаг.   Холестеринемийн шалтгаан нь хоол хүнснээс болон эндоген үүсэхийн аль нь ч  байж болдог.   Их хэмжээний эндоген холестерин удамшлын   гипохолестеринемитэй ГМГ-КоА-редуктазын эсрэг холбооны механизм үйлчилдэггүй хүмүүст  нийлэгждэг.  Ханаагүй тосны хүчлүүд нь  плазмын   холестерины хэмжээг бууруулдаг тул атеросклерозоос хамгаалдаг.  Эсрэгээр ханасан тосны хүчлүүд нь плазмын холестерины  концентрацийг ихэсгэдэг.   Түүнээс  гадна  ханаагүй тосны  хүчлүүд эфир  үүсгэсэн тохиолдолд амархан  задардаг.

Ердийн үед плазмын ба  эдийн  хооронд  холестерины  солилцоо  тогтмол    явагдаж  байдаг.  Энэ нь судасны хананаас  холестерин ховхрох болон эргэж сууж байдаг гэсэн  үг юм.  Гэхдээ ховхрох нь суухаас хурд удаантай  байдаг тул атеросклероз үүсэх үндсэн шалтгаан  болно.  Холестерин  нь бага нягттай  липопротейдод эфиржсэн болон чөлөөт байдлаар зөөгдөн  холестеринолеатад хувирах ба  судасны  хананд суудаг.  Плазмд  триглицеридийн хэмжээ их байх нь атеросклероз үүсэхийн бас нэг шалтгаан болдог.  Триглицерид нь өөрөө судасны хананд хуримтлагдаггүй ч холестерин  хуримтлагдахыг  түргэсгэдэг.   Хиломикроны болон  МБНЛ-ийн триглицерид нь энэ процесст оролцдог .

МБНЛ  нь судасны эндотелийн хананд сульфат   агуулсан глюкозаминглюканаар  дамжин холбогддог.  Эндотелид агуулагддаг болон МБНЛ- ийн апопротейн идэвхжүүлдэг липопортейнлипазын үйлчилгээгээр МБНЛ-ийн триглицерид задардаг бол  түүний  холестерин нь эндотелийн болон  гөлгөр булчингий эсүүдэд пиноцитын замаар ордог.  Эндотелийн  липопротейдлипазыг  гэмтэлтэй   судасны хананд тромбоцит наалдахад чөлөөлөгддөг тромбоцитийн хүчин  зүйл идэвхжүүлдэг. Тромбоцит нь эндотелийн эс болон судасны ханын коллагены ширхэгт  наалддаг. Эндотелийн эсэд наалдахад АДФ  чухал үүрэг  гүйцэтгэдэг.

Тромбоцит  нь коллагенд түүний гадаргуугийн мембранд орших  гликозилтрансферазын үйлчлэлээр холбогддог.  Холбогдохдоо коллагены  гликозилын үлдэгдэлтэй  фермент –субсратын комплексыг  ү үсгэдэг.

Энэ процесст эндотелийн агшилт чухал байдаг. Учир нь эс хоорондын  зай үүссэн тэр зайд  БНЛ-ийн хэсгүүд нэвтрэх ба харин  МБНЛ-ийн хэсгүүд маш бага нэвтрэн хиломикрон огт нэвтэрдэггүй.  Эндотелийн  эсийн агшилтыг адреналин,  норадреналин, цаашид  серотонин,  брадкинин, ангиотензин-2, тамхины утаа, гипокси, простогландинууд, холестерин   эрчимжүүлдэг.  Атеорсклерозыг эрчимжүүлдэг  бас нэг хүчин зүйл нь стресс  юм. Атеросклерозын процесс үүсэх нэг хүчин зүйл  нь цусны  даралт ихсэх  үзэгдэл байдаг. Энэ үед артерийн судасны хана нарийсахаас биш венийнх  үгүй.

Иймд атеросклероз  гэсэн нэрийг авчээ. БНЛ  ба  МБНЛ  эсийн зайгаар нэвтрэн орохдоо  цусны даралт их үед холестерин нь судасны хананд илүүтэйгээр хуримтлагдан цаашид нягтран  шахагддаг.  Эндотелид    ц-АМФ, Са+, цусны ялтас  атеросклерозын үүсэлтэнд гол  үүргийг гүйцэтгэдэг.    Ц-АМФ  ба  Са+-ийн концентраци бага байх нь эндотелийн агшилтыг эрчимжүүлдэг.  Иймд  плазмд холестерины  концентраци ихсэн,  артерийн  даралт өндөр байх, жингийн илүүдэл , тамхины утаа энэ бүгд нь атеорсклерозын үүсэх үндсэн шалтгаан байдаг.

Атеросклерозоос сэргийлэхийн тулд :

  1. Холестерин багатай хүнс  хэрэглэх. Нэг өндгөнд 280мг   холестерин агуулагддаг.  Плазмын холестерины хэмжээ 260 мг  байдаг хүн  200мг байдаг хүнтэй харьцуулахад зүрхний  шигдээсээр өвдөх магадлал 3 дахин их байдгийг судалгаагаар  тогтоосон  байна.
  2. Хоол хүнсэнд ханасан тосны хүчлийн хэмжээг багасгах, ханаагүй тосны  хүчлийн хэмжээг ихэсгэх
  3.  Тамхины   утааг багасгах
  4. Таргалах,  цусны даралт  ихсэхтэй  тэмцэх

Өөх тос нь хүний биед маш олон талын  үүрэгтэй.  Лидидийн солилцоо  нь өвөрмөц ферментүүд мөн дотоод шүүрлийн булчирхай  болох  бөөрний дээд булчирхай,   нойр булчирхай,  бамбай булчирхай, болон  бэлгийн булчирхайн дааврын  нөлөөгөөр явагддаг байна. Бусад амьтадтай харьцуулахад хивэгч амьтадын өөх тосны солилцоо  арай  өвөрмөц   явагддаг нь хивэгч амьтадын гүзээний  бичил  биетний  нөлөөгөөр явагддагтай холбоотой юм.

Advertisements

One thought on “Атеросклероз

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s