Цэцэгт ургамлын үүсэл

Ус дамжуулах эдийн үүрэг нь ургамлыг хуурай газарт усны хэрэгцээгээ хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Эхэн үеийн хуурай газрын ургамлууд нь зарим хөвдтэй адил цоргот эдгүй байлаа. Харин үхсэн эсүүдээс бүрдсэн маш энгийн зөөвөрлөлтийн эдтэй байв.

Оймууд бий болохтой зэрэгцэн ургамлын гуурсан хөндий бий болжээ. Энэ нь эрдэс бодис, усыг ургамлын ишэнд үндэснээс хүргэх үүрэгтэй ажээ. Хэдийгээр оймонд ризойд байдаг ч мөн үндэс байв. Гэвч оймуудад жинхэнэ үр байгаагүй юм.

Анхны үрт ургамал бол нүцгэн үртнүүд байжээ. Хөвд болон оймын спермүүд усан дундуур хөвж яван өндгөн эстэй нийлдэг байсан буюу уснаас хамааралтай хэвээр үлджээ. Оймууд болон нүцгэн үртнүүд нь дахин шинэ хэлбэрийн ургамалууд бий болох хүртэл 200 сая жил дэлхий дээр ноёрхсон хэвээр байв.

Ойролцоогоор 130 сая жилийн өмнө шинэ төрлийн ургамлууд үзэгдэх болжээ. Энэ ургамалд хоёр шинэ зүйл байлаа. Нэгдүгээрт тэдэнд цэцэг бий болсон байв. Цэцэг нь шавжаар тоос хүртээх болсон маш үр дүнтэй арга байжээ. Хоёрдугаарт, үрийг хамгаалах бүрхэвч бий болов. Энэ байдал нь ургамлын үр хол зайнд тархах нөхцлийг бүрдүүлжээ. Тиймээс энэ төрлийн ургамлуудыг далд үртнүүд гэдэг байна  (Kenrick, Crane, 1997). 

Сая жилийн өмнө Ургамлын хөгжил Галав
Далд үртний тархалтДалд үртнүүд бий болов Цэрдийн
130
Ойм, нүцгэн үртний ой ЮрГуравдагч

Пермийн

Карбониферийн

323
362 Нүцгэн үртний үүсэл Миссисипийн
408 Хөндийт ургамлын тархалт Девоны
440 Хуурай газар ургамал тархав Силурийн
510 Ургамлууд хуурай газар үзэгдэх болов Ордовик
Кэмбрийн

Цэцэгт ургамал буюу далд үртний хүрээ нь одоогоор дэлхий дахинд хамгийн ихээр тархсан ургамлын хүрээ юм. Энэ байдал нь энэ хүрээний амжилттай дасан зохицолд орсныг илтгэнэ. Гэвч хөвд, ойм мэтийн ургамал нь хэдийгээр дэлхийн ургамлын аймаг дахь ноёрхлоо алдсан ч гэлээ ургаж буй орчиндоо амжилттайгаар дасан зохицсон тул удаан хугацааны турш оршсоор иржээ (Graham, 1993).

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s