Вирусын онтогенез

Онтогенез
—А.О.Ковалевскийн асцид , Ф.Мюллерийн хавч хэлбэртэн , Э.Геккелийн гурвалсан паррелизм болох бусад ажлуудын үр дүнд “Биогенетикийн хууль“ боловсрогдсон юм. —Энэ хуулийн үндсэн агуулга нь “Онтогенез бол филогенезийн товч , хурдан давталт мөн“ гэсэн байдаг. —Өөрөөр хэлбэл амьд биеийн нэгэн биеийн хөгжил онтогенезээс тухайн зүйлийн овгийн түүхийг харж болно. —Биогенетикийн хууль боловсрогдсон нь амьд биеийн эволюци онтогенез ба филогенезийн асуудлыг шийдвэрлэх судалгаанд үнэтэй хувь нэмэр болсон юм.
               Монофил , дивергенцийн зарчим, гурвалсан парралезмын аргын тусламжтай Э.Геккель амьдралын буюу ураг төрлийн модыг дүрслэв.Уг мод монофлын зарчмаар ургамал , амьтан , эгэл биетний аймаг гэсэн 3 том баганыг үүсгэдэг. Эдгээр аймгуудаас хэд хэдэн жижиг салаа мөчрүүд дивергенцийн зарчмаар үүснэ. Ураг төрлийн мод нэр томьёог зарим ном бүтээлд “Филогенетикийн мод “ ч гэсэн нь бий. Филогенетик чиглэлийн эдгээр судалгаанууд эволюцийн бодит баталгааг бий  болгосон төдийгүй органик ертөнцийн байгалийн ангиллын үндсийг тавьж , филогенез ба онтогенезын харьцааны тухай асуудлыг шийдэхэд онцгой ач холбогдолтой.
Вирус ба эсийн харилцан үйлчлэл
—Вирусын үйлчлэлийн эс гэмтэх (Цитопатик) хэлбэрийн үр дүнд вирусээр халдварлуулсан эс гэмтэн эвдэрдэг. —Энэ хэлбэрийн үед ихэнх вирус эсийн дотор үржиж олшроод, эс задарч дотроос нь дахин шинэ шинэ эс халдаах чадвартай хэдэн арваас хэдэн зуун бие гүйцсэн вирион ялгаран гардаг. —Тиймээс вирусын халдварын энэ хувилбарыг үржилт (Продуктив) халдвар гэж нэрлэх ч явдал бий. —Гэхдээ зарим үед вирусын үржлийн мөчлөг нь ямар нэгэн шатандаа саатаж бие гүйцсэн буюу шинэ эс халдварлуулах чадвартай вирус үүсч чадахгүйд хүрдэг. —Ийм халдварыг зогсонги (Абортив) халдвар гэнэ.
            Гэхдээ зарим үед вирусын үржлийн мөчлөг нь ямар нэгэн шатандаа саатаж бие гүйцсэн буюу шинэ эс халдварлуулах чадвартай вирус үүсч чадахгүйд хүрдэг. Ийм халдварыг зогсонги (Абортив) халдвар гэнэ. Вирусын үйлчлэлийн эс гэмтэх хэлбэрийн үед вирусын геном нь харьцангуй бие даасан хэлбэрээр нөлөөлж эсийн уургийн нийлэгжлийн аппаратыг хэрэгцээндээ жолоодон ашигладаг. Энэ үед вирусын геном нь эсийн геномтой нэгдэх үзэгдэл (Генийн интеграци) ихэнхдээ ажиглагдахгүй.
             Гэвч сүүлийн үеийн судалгаагаар зарим вирусын геномын хэсэг нь эс гэмтэх хэлбэрийн үйлчлэлийн үед эсийн геномд нэгддэг болох нь илэрчээ. Тухайлбал :  аденовирусын овгийн ихэнх вирус ийм шинжтэй юм. Мөн зарим үед эсийн гадаргад ганц хоёр вирион юмуу, түүний бүрэлдэхүүн хэсгүүд наалдах төдийд эс эвдэрч гэмтдэг. Үүнийг вирусын эс хордуулах (Цитотоксик) үйлдэл гэж нэрлэдэг. Вирус эстэй харилцан үйлчлэх эс гэмтэх (Вируспатик) хэлбэрийн үед эс хэвийнхээ үйл ажиллагааг хадгалан үлдэж вирус эвдэрч гэмтдэг.
            Ингэхдээ вирус эсийн гадаргад наалдах шатандаа буюу эсэд нэвтэрч орсныхоо дараахан эсийн фагосом-лизосомын аппаратын үйлчлэлээр эвдэрнэ. Эсийг вирусын үйлчлэлд өртөхгүй болгох нэг хүчин зүйл бол эсэд өөрт нь вирусын үйлчлэлээр бий болдог тусгай уураг –интерферон болно.

             Харилцан үйлчлэлийн нийцэл –симбиоз үүсгэх хэлбэрийн үед вирусын болон эсийн геном нь удаан хугацаагаар эсийн дотор зэрэгцэн оршдог. Энэ хэлбэрийг дотор нь нийлмэл (Интегретив), оршмол (Персистент) гэж хуваадаг.

Энэ 2 үндсэн хувилбарын завсарт дараах завсрын хувилбарууд байж болно.

1.Вирусын бүтэн геном буюу түүний ДНХ хуулбар (ДНХ-транскрипт) нь эсийн хромосомын буюу хромосомын бус удамшлын аппаратанд нийлэх.

2.Вирусын геном буюу түүний ДНХ хувилбарын хэсэг нь эсийн хромосомын буюу хромосомын бус удамшлын аппаратанд нэгдэх

3.Бүрэн вирион ялгаран гаргах чадвартайгаар вирусын геном бүтнээрээ буюу хэсэгчилсэн хэлбэрээр эсийн геномтой нэгдэх

4.Бүрэн бус вирион буюу вирионы бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгийг буюу заримыг нь л нийлэгжүүлэх чадвартайгаар генийн интеграц үүсгэх

5.Эсийн шинэ антиген нийлэгжүүлэх чадвартайгаар генийн интеграц болох

6.Вирион ялгаруулахгүй, вирусын болон эсийн антиген нийлэгжүүлэхгүйгээр генийн интеграц болох

7.Эсийн бодисын солилцоо өөрчлөхгүйгээр генийн интеграц болох

8.Эсийн хавдрын хувирал (Трансформац) болохгүйгээр генийн интеграц болох

9.Эс хавдарт хувирахаар генийн интеграц болох

10.Вирусын геномд эсийн хромосомын бус генетикийн аппаратын хэсэг нэгдэх

11.Бүрэн вирион ялгаруулах чадвартайгаар эсийн болон вирусын геном нэгдэхгүйгээр зэрэгцэн орших (Персистенцлэх)

12.Бүрэн бус вирион буюу вирион бүрэлдэхүүний хэсгүүдээс нийлэгжүүлэх чадвартайгаар вирусын геном эсийн геномтой нэгдэлгүйгээр зэрэгцэн орших

13.Эсийн “шинэ” антиген нийлэгжүүлэх чадвартайгаар вирусын геном эсэд персистенцлэх

14.Эсийн бодисын солилцоо өөрчлөгдөхгүйгээр вирусын геном персистенцлэх

15.Эсийн бодисын солилцооны өөрчлөлттөйгөөр вирусын геном персистенцлэх

Эдгээр үе шатуудыг вирусын онтогенез гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл вирусын онтогенезыг вирус эс дээр үйлчлэх, түүний үржих явц нь доорх үндсэн шатнаас бүрдэнэ:

1.Адсорбц (Наалдах үе)

2.Пенетрац (Нэвтрэх үе)

3.Эклипс (Вирусын ургал)

4.Матурац (Вирион боловсрогдох үе)

Адсорбцын шатанд вирус эсийн гадаргууд наалддаг. Энэ үзэгдэл нь вирус ба эсийн гадаргуу дахь химийн гадаргуу дахь химийн тодорхой бүлэглэлүүдийн өвөрмөц харилцан үйлчлэлээр тайлбарлагддаг бөгөөд вирусын тропизм (Тодорхой нэг эс, дүрсийг гэмтээх хандлага)-ын үндэс болдог.

Вирусын эсэд наалдах хэсэг нь бүтцийн тодорхой хэлбэрээр (Сүн хэлбэртэй бактери залгиуруудын сүүл, аденовирусын шон г.м)  юм уу, эсвэл вирионы гадаргад жигд тархсан өвөрмөц молекул хэлбэртэй байдаг.

Пенетрацын шатанд эсийн гадаргууд наалдсан вирион эсэд нэвтрэн орохыг пенетрац гэнэ. Сүн хэлбэртэй бактери залгиурууд эсийн гадаргуу дээр наалдсаны дараа сүүлнийх нь гадаад давхарга агшиж, хөндий гол нь эсийн ханыг нэвтрэн ороход толгой нь бас агшиж, вирусын нуклейн хүчил эсэд нэвтрэн ордог.

1.Вирусын суперкапсид нь эсийн сарьстай нийлж, вирусын нуклейн хүчил эс дотор чөлөөлөгдөнө.

2.Эс вирусыг бүхлээр нь залгиур-эс дэх хэлбэрээр цитоплазмдаа татан оруулж (Пиноцитоз), гаднах бүрхүүлүүд нь эсийн лизосомын ферментийн үйлчлэлээр задарч, нуклеин хүчил нь эсийн дотор чөлөөтэй болно.

Эклипс үе вирусын эс доторх үржил үе буюу ургал хөгжлийн үе болно. Вирус эс хоёрын харилцан үйлчлэлийн вирус гэмтэл хэлбэрийн үед адсорбцын юмуу пенетрацын шатнаа вирус гэмтэж цаашид хөгжиж чадахгүй болсноор төгсөнө. Эс гэмтэх хэлбэрийн үед бол вирусын удамшлын материалаас шинэ вирионууд үүсч эс эвдэрч дуусдаг бол симбиоз үүсгэх хэлбэрийн үед эсийн болон вирусын геном нь нэгдсэн буюу салангад хэлбэрээр зэрэгцэн ажилладаг.

Матурацын шатанд вирусын үржлийн мөчлөгийн сүүлийн шат. Энэ шатанд вирусын ургал хөгжлийн шатнаа бий болсон вирионы бүрэлдэхүүн хэсгүүд нь бүтэн вирион болон нэгдэж эсээс чөлөөлөгдөнө. Эсийн дотор хангалттай хэмжээний вирусын нуклеин хүчил,капсомерын молекулууд хуралдахад эдгээр нь хоорондоо угсрагдаж бүтэн вирион болно.

Жишээ болгоод ретровирус болох ДОХ-ын вирусын нэгэн удаагийн хөгжлийн онтогенезийг схемээр тайлбарлая:

ДОХ-ын вирусын халдварлалт авах үе: Вирус эсийн гадна олширч чадахгүй
Вирус эсийн рецептортой холбогдоно (Адсорбци)
ДОХ-ын вирус эсэд нэвтрэх үе (Пенетраци)
Вирусын ДНХ эсийн геномд нэгдэнэ
Вирусын уургийн транскрипци
Вирусын протеаза ферментийн нөлөөгөөр уургууд нэгдэж шинэ вирус үүснэ
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s