Ксенофан (МЭӨ 570-475)

Колофоны (Өнөө цагийн Измиртэй ойр) Ксенофан гэгч нь анхны шашны философич байсан гэж хэлж болно. Тэрээр Гомер, Гесиодын бурхдын увайгүй ааш, хүчин, хүчирхийлэл гэх мэтийг хүчтэй шүүмжилдэг байв. Энэ бүх үйлдлүүд нь бүр богино наст хүмүүс дунд завхай, ёс зүйгүй үйлст тооцогддог билээ. 
Ксенофан харин “Бурхдын үнэн мөн чанарыг бид мэдэх ч үгүй, төсөөлж чадах ч үгүй” гэж хэлсэн байдаг. Түүний мөн хэлснээр энэх олон бурхдын домог яриа, зүс дүрийг хүмүүс л өөрсдөө зохиосон нь баттай ажээ. Этиопчууд өөрсдийн бурхдаа хар арьстай, навтгар хамартайгаар дүрсэлдэг бол Фрасчууд улаан үстэй, цэнхэр нүдтэй бурхдыг шүтдэг байв. Ксенофаны хувьд бурхан хүн дүртэй байх нь зүгээр л гэнэн цайлган явдал, жир нэгэн антропоморфизм ажээ.
“Хэрвээ адуу, үхэр зурж чаддагсан бол адуу өөрсдийн бурхдаа адуугаар, үхэр өөрсдийн бурхдаа үхэр дүртэйгээр л зурах байсан.”
Ксенофан мөн олон бурханч үзлийг (политейзм) шүүмжлээд “Нэг л бурхан бий, тэрхүү бурхантай хэлбэр бие, бодлын хувьд хүнтэй огт төсгүй. Хязгаарлагдмал ч биш, хязгааргүй ч биш. Ямар нэг хэмжээст үл захирагдана. Дээд ариун бие тул нэг цул байдлаар сэтгэж, харж, сонсдог.” Бурхан нэг байх ёстойгийн учрыг тэрээр тайлбарлахдаа цор ганц бурхан л хамгаас хүчтэй байх ёстой. Хэрвээ өөр бурхад байх аваас тэд хүчээ тэнцүү хуваах хэрэгтэй болно. Тийм байх аваас хамгаас хүчтэй бурхан гэж байхгүй болж орхино. Ксенофаны монотейст үзэл гүн ухаанч чанартайгаараа л бусдаас ялгагдана. Энэ үед еврей зөнч  Жеремия нарын улс цор ганц бурхан бий гээд тунхаглачихсан байсан цаг.
Ксенофаны байгалийн философи нь тийм ч өвөрмөц биш агаад Милетийн сургуулийнхний үзэл бодлыг үргэлжлүүлсэн нэгэн байлаа. Тэрээр нарыг жижиг жижиг хэсгүүдийн хуримтлалаас үүссэн гэсэн ба мэдээж хорвоод ганц биш тоо томшгүй олон нар бий хэмээжээ. Тэрээр Мальт арал дээрх хаднаас чулуужсан усны амьтдын олдворыг олж хараад дэлхий маань усан болон хуурай фазуудыг дамждаг юм байна гэсэн ойлголт гаргаж ирсэн нь шинжлэх ухаанд оруулсан хамгийн том хувь нэмэр аж.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s