Анаксимен (МЭӨ 585-528)

Анаксимен бол Милетийн сургуулийн гурав дахь их философич юм. Анаксимандрын шавь, эсвэл нэгэн үеийн анд нөхөд байсан байх талтай. Түүний гол үзэл санаа гэвэл тэрээр бүх зүйлийн үндсийг Агаар гэдэг дээр тулгуурлана. Тэрээр хаа сайгүй агаар байдаг тул бүх зүйл агаараас бүрдэнэ гэж цэц булаалдсан нь дамжиггүй.

Эртний Грекчүүд Амьдралын амьсгаа гэдэгтэй адил сүнсэн бие агаараас бүрддэг гэж үзэж байв. Агаар байгаль дахь бүх үзэгдлийг удирдана. Сүнсийг бүрдүүлдгийн хувиар Агаар нь биеийг захирна. Тиймээс Агаар ариун нандин бурханлиг шинж чанартай билээ.

Агаарыг бага зэрэг шахахнээ гал болон хувирна. Дахин шахаж нягтаршуулвал салхи, үүлс үүснэ. Улам нягтаршууллаа гэмээнэ ус, бүр цаашлаад хөрс шороо, хад чулууг үүсгэнэ. Хад чулуу нь эргээд дээрх шатуудыг дамжин эргэн эх үндэс агаартаа хувирах нь ч бий.

Ийнхүү агаар бүх зүйлийн үндэс болох ёстой ажээ. Энэхүү үзлийг нь материал монизм (бүх зүйлс нэг л зүйлээс эхтэй) гэдэг ажээ. Мөн дээрх үзэл санаа нь барууны гүн ухааны ертөнц дахь анхны материалын хувьслын шинж чанартай үзэл болон үлдэв. Анаксимен дэлхий ертөнц агаараас үүсэлтэй бөгөөд мөн л нягтарших үйл явц гол үүрэг гүйцэтгэжээ. Дэлхий, сар, нар бүгд хавтгай диск хэлбэртэй бөгөөд агаарын урсгал дээр хөвөн байдаг ажээ. Нар дэлхийг тойрдог бөгөөд шөнө болоход дэлхийн хазайсан хэсэг дор нуугддаг байна.

Анаксимен зарим байгалийн үзэгдлүүдийг өөрийн үүднээс тайлбарлах гэж оролджээ. Түүний бодлоор солонго нь үүлэн дээр туссан нарны туяа. Аянга цахилгаан нь үүлний хагарлаас үүдэлтэй. Газар хөдлөлт нь бороо орсны дараа хатаж буй хөрс шорооны хагарлаас үүднэ. Мөндөр нь хөлдсөн борооны дусал. Сүүлчийн таамаг нь бодит байдалтай тун дөхөж очсон байгааг нь та анзаарсан байх.

Анаксимений Агаар бүхний эх үндэс гэсэн материал монист үзлийг Гераклит хожим нь боловсронгуй болгож, Парменид шүүмжилсэн нь бий. Мелиссус, Платон нар түүний энэхүү хувирлын онолыг хамгийн боломжийн хувирлын онол гэсэн нь буй.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s