Hepadnaviridae

7-р бүлэгт хамаарах давхар гинжит ДНХ-т вирус. Гепаднавирус нь мөн сөрөг транскрипцийг явуулдаг. Гэвч ретровирусаас ялгаатай сөрөг транскрипци вирус дотор явагдана.

Эзэн эс нь сээр нуруутнууд байдаг. Гепаднавирус нь хүн, амьтны элгэнд өвчлөл үүсгэнэ. Хоёр төрөлтэй:

Гепаднавирус нь хагас давхар гинжит болон хагас дан гинжит цагираг ДНХ-аас тогтох бага хэмжээний геномтой. Геном нь гурван үндсэн open reading frame-тай. Вирус нь дөрвөн гентэй – цөмийн уураг, вирусын полимераза, гадаргуугийн антиген (preS1, preS2, S) болон Х уургийг кодлодог. Х уураг нь бүтцийн биш уураг гэдэг нь тогтоогдсон ч үүрэг нь тодорхойгүй байна.

Сөрөг сенс хагас давхар гинжинд 3020-3320 нуклеотид, богино эерэг сенс гинжинд 1700-2800 нуклеотид агуулагдана. Энэ нь вирусын геномыг бүрдүүлнэ.

Вирион нь гадуураа бүрхүүлтэй ба бүрхүүл нь 7 нм-ийн зузаантай липопротейноос тогтоно. Капсид нь изометр. Икозегедраль симметритэй.

Морфологийн хувьд гурван хэлбэрээр оршдог:

(1) Жижиг 22 нм бөмбөлөг болон гуурс маягийн хэлбэр

(2) Бүтэн 42 нм вирион (Дани хэсэг). Үндсэн хэлбэр – HBsAg

(3) 27 нм-ийн нуклеокапсид нь HBcAg  хэмээх хоёрдогч уургаар хүрээлэгдсэн ДНХ-ийн геномоос тогтоно. Гуравдагч антиген HBeAg нь вирус-позитив ийлдэст уусдаг хэлбэрээр тохиолддог ба цөмийн антигентэй холбоотой.

HbsAg-ийн дор хаяж 4 төрлийнфенотип илэрсэн (adw, adr, ayw, ayr).

Гепаднавирусын репликаци

Гепаднавирусууд нь завсрын РНХ-аар дамжуулан репликациа явуулдаг. Завсрын РНХ-аас сөрөг транскрипциэр cDNA үүснэ. Сөрөг транскриптаза нь 3 болон 4 нуклеотидоос тогтох богино праймерт ковалент холбоогоор холбогддог. Ихэнх гепаднавирусууд зөвхөн өөрт тохирох эзэн организмдаа репликацид ордог тул энэ нь in vitro судалгааг ярвигтай болгож байгаа юм.

Вирус эсийн мембраны тодорхой рецептортой холбогдон цөмийн хэсэг нь цитоплазм руу нэвтэрнэ. Цөмийн хэсэг үүний дараагаар эсийн бөөм рүү ордог. Эсийн бөөмөнд хагас давхар гинжит ДНХ нь нөхөгдөн бүтэн цагираг ДНХ болдог. Үүний дараа транскрипци эзэн эсийн РНХ полимеразийн тусламжтайгаар явагдаж дараа нь трансляци явагдана. Транскрипт мөн эзэн эсийн рибосом дээр суурилан трансляцийг явуулна. Шинээр үүссэн вирусын хэсгүүд эзэн эсийн эндоплазмын тороос липидийг өөртөө авдаг.

Вирусаар халдварлагдсан эс вирусын гадаргын антиген хэмээх уургийг синтезлэдэг. Энэ трансляци нь вирионыг бүрхэх хангалттай уураг бүрэлдсэн тохиолдолд зогсоно. Эдгээр уургууд нь савханцар хэлбэр үүсгэн эс дотор хуримтлагддаг. Австралийн буюу гепатит В-ийн гадаргын антиген нь эсээс задран гарахад эзэн организм хүчтэй эсэргүүцлийн шинжийг үзүүлдэг.

Гепатит В вирусын электрон микроскопийн зурагт гурван өөр янзын морфологийн хэлбэрийг харж болно.

Эмчилгээ

Ихэнх гепаднавирусээр халдварлагдсан хүмүүс аяндаа вирусээс бүрэн ангижирдаг ч зарим тохиолдолд хурц гепатит болох улмаар анхдагч гепатоцитын карцинома болох нь бий. Гепатит В-г эмчилэх эмчилгээнд альфа интерфероныг ашигладаг. Интерферон нь эзэн эсийн вирусын халдварлалтын эсрэг процессийг өдөөх үүрэгтэй. Үүнээс гадна сөрөг транскрипцийг дарангуйлах үйлчилгээтэй эм байдаг. Гепатит В-с рекомбинант Гепатит В-ийн гадаргын антигенийн вакцин хийж сэргийлдэг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s