Тэнцвэрийн эрхтэн

Тэнцвэрийн эрхтэн нь газрын татах хүч, чичиргээ, өнцгөн болон шугаман хурдатгалыг мэдрэх үүрэг гүйцэтгэдэг. Хурдатгалыг мэдэрдэг эс нь 2 уутанцарын цэг болон гурван хагас цагирагын өргөссөн хэсэгт оршино.

Тэнцвэрийн эрхтэний байрлал

Тэнцвэрийн эрхтэн нь дотор чихэнд буюу хальсан төөргийн (labyrinthus membranaceus) үүдэн хэсэгт байрлах 2 төрлийн хоорондоо холбоо бүхий уутанцар, түүнтэй холбоотой гурван хагас цагираган сувганцруудаас (semicircular ducts) бүрдэнэ.

Тэнцвэрийн эрхтэний бүтэц

Эдгээр хагас цагираган сувганцрууд нь эллипс төст уутанцартай (sacculus) холбоотой хэсэгтээ өргөсөл буюу ампултай байдаг.Эллипс төст ба дугуй уутанцарын (utriculus) ханын толбо(macula) , ампулын хананд хуниас маягийн залаатай хэсгүүд нь хурдатгалыг мэдэрдэг эсүүд агуулсан байдаг.

Уутанцар ба хагас цагираган сувганцруудын ханын толбо ба ампулаас бусад хэсэг нь дан хавтгай хучуур эдээр бүрхээстэй нимгэн холбогч эдээс тогтоно.

Уутанцарын толбууд (macula)

Уутанцарын ханын толбо нь нейроэпители ба тулгуур эсүүдээс тогтдог.

Эллипс төст уутанцарын толбо нь шугаман хурдатгал, газрын татах хүчийг мэдэрдэг. Дугуй уутанцарын толбо нь газрын татах хүч ба чичиргээг мэдэрдэг.

Мэдрэхүйн үсэнцэр эсүүд

Мэдрэхүйн эс нь 2 төрөл байдаг ба афферент, эфферент мэдрэлийн төгсгөлүүдтэй холбоотой.

40-80 ширхэг урт ,хөдөлгөөнгүй стероцили гэж нэрлэгдэх өвөрмөц, урт , нарийн бүтэц бүхий бичил цэлмэн ба нэг киноцилитэй байдаг. Стереоцили нь намаасаа өндөр болох дарааллаар байрлах ба хамгийн өндөр нь 100мкм хүрдэг.

Киноцилийг бичил гуурс ба суурийн биенцэр үүсгэдэг.Үсэнцэр эс нь олон тооны митохондр, сайн хөгжсөн гольджын бүрдэл ,их хэмжээний эндоплазмын тортой.

Үсэнцэр эсүүд

Афферент мэдрэлжилтээрээ ялгаатай 2 төрлийн үсэнцэр эс байдаг.

1төрлийн мэдрэхүйн эс нь том өргөн дугуй суурьтай лийр хэлбэртэй бөгөөд түүний суурь нь олон тооны аяга хэлбэрийн мэдрэлийн төгсгөлтэй холбоотой байдаг

2 төрлийн мэдрэхүйн эс нь бортгон хэлбэртэй түүний суурь хэсэг нь цэг маягийн эфферент ба афферент мэдрэлийн төгсгөлтэй холбогддог.Дугуй толбо нь 15000орчим ,эллипс төст толбо нь 33000 орчим мэдрэхүйн эстэй байдаг.

Тулгуур эс

Эдгээр үсэнцэр эсүүдийн зэрэгцээ тэдгээр эсийг тэжээх үүрэгтэй олон эсүүд байдаг. Үүний нэг тулгуур эс нь мэдрэхүйн эсүүдийн хоорондуур орших бөгөөд бортгон хэлбэртэй,тод зууван хэлбэртэй, бөөм нь эсийнхээ суурь хэсэгт орших ба сийвэндээ олон тооны митохондртой.

Оройн хэсэгтээ байх бичил цэлмэнгүүдийн тусламжтай мэдрэхүйн эсийн үсийг дээгүүр нь бүрхэх гликопротейноос бүрдэх цэлцэн бодис ялгаруулах ба энэ цэлцэн бодисын дээгүүр бикарбонатын кальци бүхий ялтастай бөгөөд түүнийг статоконий буюу отолитын мембран гэж нэрлэдэг.

Хагас цагирагууд (cristae ampullaris)

Энэ бүтэц нь хэлбэрээрээ ясан бүтцээ давтдаг.Мэдрэхүйн хэсэг нь ампулд орших бөгөөд уртавтар залаа хэлбэртэй учир ампулын залаа гэж нэрлэдэг.Энэ залаа нь мэдрэхүйн үсэнцэр ба тулгуур хучуур эсүүдээс тогтдог.

Эдгээр эсүүдийн оройн хэсэг нь хонх хэлбэртэй.1мм өргөн цэлцэн бодисоор хучаастай.Толгойны хөдөлгөөн эсвэл нийт биемахбод хөдлөхөд цэлцэн залаа нь хагас цагирагуудын эндолимфийн хэлбэлзлийн улмаас байрлалаа өөрчлөн үсэнцэр эсүүдийг цочроодог.

Эсүүд цочирсноор  биеийн байрлалыг буцаан хэвийн байдалд хүргэх үүрэг бүхий араг ясны булчингууд ба нүдний булчингийн хариу рефлекс агшилтыг өдөөдөг.

Дотор усны цорго (Ductus endolymphaticus)

Дан хавтгай хучуур эсээр хучаастай ба уутанцарын хавьд 2 төрлын бортгон эсээс тогтоно.Эхний төрлийн эс нь сийвэндээ бичил цэлмэнгүүдтэй ба нөгөө нь сийвэндээ олон тооны пиноцитозын цэврүү ба шингэн мөхлөгтэй.Иймээс эдгээр эсүүд нь эндолимфийг шимж цорго усны доторх элдэв эсүүдийн үлдэгдлийг залгих үүрэгтэй гэж үздэг.

Мэдрэлжилт

Тэнцвэрийн эрхтэний мэдрэхүйн хучуур эдийн эсүүд нь ясан дунгийн ялтсанд орших мушгиа зангилааны биполяр нейроны афферент мэдрэлийн төгсгөлөөр мэдрэлждэг.

Мушгиа залааны ихэнх эсүүд нь том биполяр нейрон байдаг бөгөөд бөөм сийвэндээ бөөмхөн,хроматинтай,олон тооны рибосомтой бөгөөд нейрофиламент цөөн тохиолддог

Мэдрэлжилт

2 Төрлийн нейрон нь хэмжээгээрээ жижиг, хуурамч нэг сэртэнт нейрон бөгөөд бөөм нь төвийн бус байрлатай нягт хроматин агуулсан , цөөхөн рибосомтой боловч нейрофиламент ихтэй

Цусан хангамж

Хальсан төөргийн артери нь тархины дээд артериас эх авдаг.Энэ артери нь тэнцвэрийн ба ерөнхий сонсголын артери болон 2 салаалдаг.Тэнцвэрийн артери нь эллипс төст ба дугуй уутанцарын доод ба хажуугийн хэсэг , мөн хагас цагираган сувганцруудын дээд хажуугийн хэсгүүдийг тэжээнэ.

Сонсголын артери нь мушгиа зангилаа ба ясан дунгийн ясан ялтсыг нэвтлэн улмаар хальсан дунгийн базиляр мембраныг нэвтлэн түүний дотор талд нэвтрэн ордог.

Венийн тогтолцоо нь бие биеэсээ тусдаа дун үүдэвч ба хагас цагираган сувганцруудад орших венийн сүлжээнүүдээс тогтдог. Тунгалагын судас төөргөнд байдаггүй .Мушгиа эрхтэн мөн судасгүй байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s