Прогресс ба регресс

BrownFisch
Агуйн загасны нүдний регресс

Биологийн дэвшлийн тухай сургаалийг анх А.Н.Северцов боловсруулжээ. Харин прогресс нь морфологийн дэвшлийн үед бие махбодийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа энгийнээс нарийн, нэг эсээс олон эсэд, хөврөлийн хоёр давхранаас гурван давхраанд шилждэг. Үүний эсрэг нь регресс юм.

Амьд биеийн хөгжил энгийн доод хэлбэрээс нарийн дээд бүтцэд шилжиж өгсөж явдаг биологийн дэвшлийг прогресс гэнэ гэж Ж.Б.Ламарк “Амьтан судлалын философи” зохиолдоо анх бичиж байжээ.

Биологийн дэвшлийн үндсэн гол шинж нь:

  • Тухайн зүйлийн тоо толгой ихсэх
  • Зүйлийн тархац нутаг тэлэх
  • Шинэ дээд зүйл, популяцийн явц үүсэх

Биологийн бууралт буюу регресс нь биологийн дэвшлийн яг эсрэг шинж чанараар тодорхойлогддог:

  • Тухайн зүйлийн тоо толгой цөөрөх
  • Зүйлийн тархац, нутаг дэвсгэр багасах
  • Шинэ дээд зүйл үүсэхээ зогсож, популяцийн тоо толгой цөөрдөг.

Прогресс

А.Н.Северцов дээд ба доод хөгжилтэй бие махбод зэрэгцэн орших шалтгааныг тайлбарлах гол бэрхшээл нь ихэнх эрдэмтэд эволюцийн биологийн дэвшлийг морфологийн дэвшилтэй адилтган үздэг байсан явдал юм гэж үзэж байв.

Морфологийн дэвшлийн үед бие махбодийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа энгийнээс нарийнд, нэг эсээс олон эсэд, хөврөлийн хоёр давхраанаас гурван давхраанд шилждэг байна. Харин морфофизиологийн бууралтын үед бие бүтэц энгийн зохион байгуулалтанд шилжиж зарим эрхтэн рудимент эрхтэн болон хувирдаг.

Амьд биеийн хөгжил энгийн доод хэлбэрээс нарийн дээд бүтцэд шилжиж өгсөж явагддагийг биологийн дэвшил буюу прогресс гэнэ.

Орчин үед биологийн дэвшлээр хөгжиж яваа бие махбодийн томоохон бүлэглэлд зарим шавж, яст загас, шувуу, сүүн тэжээлтэн, бүрхүүл үрт ургамлууд багтдаг.

Аристотель “Байгаль эхийн бүтээсэн зүйлс өөрсдийн дотор орших ямар нэг тодорхой зарчмыг баримталж тодорхой үр дүнд хүрдэг” гэж хэлж байжээ.

Дарвин байгалийн шалгарал нь эцэстээ прогресст хүргэнэ гэж үзэж байжээ. Гэвч Дарвинаас өмнө прогрессийн тухай нухацтайгаар авч үзсэн хүн бол Францын байгалийн ухааныг судлагч Жан Батист Ламарк юм.

Тэрээр байгаль организмыг дэвшин хөгжихөд хүргэдэг гэж бат итгэдэг байв. Ламарк нь цэвэр материалист үзэлтэн байсан ч амьтан, ургамал дотор явагдах үйл ажиллагааг алхими голлосон байдлаар тайлбарлах гэж оролддог байжээ. Ийм ч учраас Ламарк өөрийн үеийн Лавуазьегийн химийг эрс шүүмжилдэг байв.

Ламарк амьтан ургамал нь цаг хугацааны явцад илүү нарийн зохион бүтэцтэй болдог ба үүнийгээ тэрээр прогрессийн шатаар ахих гэж нэрлэж байв. Гэвч тэрээр тэр үеийн ихэнх байгаль шинжээчдийн адилаар амьд биет аяндаа үүсэх сургаалыг дэмждэг байсан юм. Түүний гол гавъяа бол амьд биетийг энгийн бүдүүлгээс нарийн зохион байгуулалттай болгох la force qui tend sans cesse à composer l’organisation гэсэн зүйлийг гаргаж тавьсанд оршино. Тэрээр 1815 онд илүү энгийн организмаас илүү нарийн зохион байгуулалттай организм үүсдэг тухай дөрвөн хуулийг өөрийн номондоо бичжээ.

Регресс

Биологийн дэвшлийн эсрэг тал буюу бие бүтцийн зохион байгуулалт хялбарших явдлыг регресс гэнэ.

Нүд хэдийгээр чухал эрхтэн ч сохор номин, зарим агуйн амьтдын хувьд нүд удаан хугацааны эволюцийн дүнд чухал хэрэгцээгүйн улмаас алга болох тохиолдол бий. Одоогийн агуйн загасны нэгэн зүйл Astyanax mexicanus нь Плейстоцений үед агуйн амьдралд шилжсэн гэж үздэг. Удаан хугацааны дараагаар түүний үр удам нүд болон пигментээ гээсэн байна.

Гэвч усны агуйн бага зэрэг гэрэл тусах хэсэгт буюу гадаргуугийн популяцид нүд бүрэн гээгдэлгүй үлдэгдэл болон  үлэн байна. Агуйн Astyanax загасны үр хөврөлийн эхэн үед нүд хөгжиж эхэлдэг ч хөгжлийн тодорхой шатанд хүрээд хөгжил нь зогсдог байна. Astyanax загасны дөрвөн өөр газрын популяцийн үр хөврөлийн хөгжлийг илтгэсэн зургийг дор харуулав.

Нүдний энэхүү дегенераци нь нүдний болорын хөгжилд оролцдог Pax-6 гений зохицуулалт буурж нүдний эсийн программчлагдсан үхэлд хүргэдэг ажээ.

Прогресс нь энгийн бүтэц, бодис солилцооны зохицуулгатай амьд биетийн зүйл эсхүл популяцид дэвшил гарч нарийн бүтэц, зохион байгуулалт, ген, бодисын солилцооны зохицуулгад хүрэх явдал юм. Эволюцийн хөгжилд прогресс гол чухал үүрэгтэй. Макро-эволюци нь ерөнхийдөө прогрессийг судалдаг ухаан юм.

Регресс нь прогрессийн эсрэг үр дүнг өгнө. Регресс нь биеийн аль нэг хэсэг удаан хугацааны турш хэрэгцээгүй байдлаар орших тохиолдолд

Advertisements

2 thoughts on “Прогресс ба регресс

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s