Цаг хугацааны чиг

Манай зууны эхэн хүртэл хүмүүс үнэмлэхүй цаг хугацаанд итгэж байв. Энэ нь үйл явдал бүрийг цор ганц байдлаар “цаг хугацаа” хэмээх нэгэн хэмжигдэхүүнээр тэмдэглэж болох бөгөөд яг зөв явдаг цаг хоёр үйл явдал хооронд ижил хугацааг заана гэдгийг илэрхийлнэ. Гэвч гэрлийн хурд аливаа ажиглагчдын хувьд тэрээр хэрхэн хөдөлж байгаагаас үл хамааран ижил байна гэсэн нээлт үнэмлэхүй цаг хугацааны оршихуйг үгүй хийсэн харьцангуй ерөнхий онол бий болоход хүргэсэн юм.

Цаг хугацаа нь түүнийг хэмжих ажиглагчтай холбоотой илүү субьектив ойлголт боллоо. Таталцлыг квант механиктай нэгтгэх оролдлогууд “хуурмаг” цаг хугацааны тухай ойлголтонд хүргэв. Хуурмаг цаг хугацаа нь орон зайн чиглэлээр ялгагдахгүй. Хойд зүг явж болсон бол эргээд өмнө зүг рүү явж болно. Энэчлэн хэрэв хэн нэгэн хуурмаг цаг хугацаанд урагш явж болсон бол тэрээр эргээд буцаж явж чадах ёстой.

Энэ нь хуурмаг цаг хугацааны эсрэг, тэсрэг чиглэлийн хооронд онцын ялгаа байхгүй гэсэн үг. Харин “бодит” цаг хугацаа руу хандвал урагшлах, ухрах хөдөлгөөний хооронд том ялгаа үүсдэг.

Өнгөрсөн, ирээдүй хоёрын ялгаа хаанаас үүсдэг вэ? Яагаад бид өнгөрснөө мэддэг, ирээдүйгээ мэддэггүй вэ?  Шинжлэх ухааны хуулиуд өнгөрсөн, ирээдүй хоёрын хооронд ялгаа тавьдаггүй. Тодруулбал шинжлэх ухааны хуулиуд C, P, T үсгээр тэмдэглэсэн (C бөөмийг эсрэг бөөмөөр солих, Р нь зүүн, баруун нь байраа солих толин тусгал, Т бүх бөөмийн хөдөлгөөний чиглэлийг эсрэгээр өөрчлөх) хувиргалтанд (буюу тэгш хэмд) өөрчлөгддөггүй.

Амьдрал бидний хувьд ч, өөр гаригийн оршин суугчдын хувьд ч хэрэв тэд нэгдүгээрт манай толин тусгал мөн бол, хоёрдугаарт бодисоос биш, харин эсрэг бодисоос тогтсон бол адил байна.

Жирийн амьдралд цаг хугацааны урагшлах, ухрах хөдөлгөөний хооронд ялгаа их байдаг. Устай аяга ширээнээс унаж хэдэн хэсэг болон хагарсан гэж бодъё. Энэ уналтыг хальсанд буулгавал дүрсийг үзэх үед л бичлэг урагш уншиж байна уу, хойш уншиж байна уу гэдэг шууд тодорхой болно.

Яагаад хагарсан аяга ширээн дээр эргээд бүтэн болж буцдаггүйг тайлбарлахын тулд энэ нь термодинамикийн хойрдугаар хуулийг зөрчихөөр юм гэдгийг л иш татъя. Аливаа хаалттай системд эмх цэгцгүй буюу энтропи цаг өнгөрөх тутам ямагт өсдөг гэж уг хууль өгүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бүх юм үргэлж буруугаар явах хандлагатай байдаг хэмээх Мёрфигийн хуулийн илэрхийлэл юм.

Энтропи аяндаа нэмэгдэх нь цаг хугацааны чиг гэгдэх тодорхойлолтуудын нэг юм. Өнгөрснийг ирээдүйгээс ялгаж цаг хугацааны чигийг тодорхойлох боломжууд. Орчлон ертөнцөд хил хязгаар байхгүй гэдэг нөхцлийг хүмүүн сул зарчимтай хослуулан яагаад цаг хугацааны гурван чиг гурвуулаа нэг зүгт чиглэдгийг түүнээс гадна яагаад цаг хугацааны нарийн чиг оршин байх ёстойг нотолно.

Нэгт, энтропи өсч байдаг цаг хугацааны чиглэлийг заадаг термодинамикийн чиг.

Хоёрт, бидэнд цаг хугацаа урсан өнгөрч байгааг мэдрүүлдэг психологийн чиг. Уг чиглэлд бид өнгөрснийг санадаг ч ирээдүйг санадаггүй.

Гуравт, Сансрын чиг. Цаг хугацааны энэ чиглэлд орчлон ертөнц тэлдэг. Харин хумигддаггүй юм.

Орчлон ертөнцийн хувьд хил хязгаар үгүй гэдэг нөхцөл зөв бол цаг хугацааны термодинамик болон сансрын маш тодорхой чиг байх ёстой ч тэд орчлон ертөнцийн бүхий л түүхийн туршид ижил чиглэлтэй байх албагүй.

Эмх цэгцтэй цөөн төлөвийн нэгнээс ямар нэг систем хөгжиж эхэлсэн байна. Яваандаа системийн төлөв шинжлэх ухааны хуультай бүрэн таарч өөрчлөгдөх болно. Эмх цэгцгүй төлөв их байдаг болохоор хэсэг хугацааны дараа эмх цэгцтэй төлөв эмх цэгцгүй төлөвт даруй шилжинэ. Эхлээд дээд эмх цэгцтэй төлөв байсан бол эмх цэгц нь яваандаа өснө.

Эрт дээр үед орчлон ертөнц эмх замбараагүй төлөвт байсан байх магадлалтай. Энэ нь эмх замбараагүй нь яваандаа багасна гэсэн үг. Бид уураг тархиа хэрхэн ажилладагийг бүх бүрдэл хэсгээр нь мэддэггүй болохоор хүний ой санамжийн талаар эргэцүүлэх нь жирийн нэг хэрэг огт биш. Тэгсэн хирнээ компьютерийн ой санамж хэрхэн ажилладагийг бүх талаар нь мэддэг.

Компьютерийн ой санамж бол бүдүүлгээр хэлбэл хоёр төлөвийн аль нэгэнд нь байлгаж болох элементүүдийг агуулсан төхөөрөмж юм. Энгийн жишээ нь сампин. Компьютер өнгөрснийг санах энэ чиглэл нь эмх цэгцгүй нэмэгддэг чиглэлтэй давхцдаг. Иймд цаг хугацааны субьектийг мэдрэмж, цаг хугацааны психологи чиг маань бидний тархинд цаг хугацааны термодинамик чигээр тодорхойлогддог. Компьютерийн нэгэн адил бид үйл явдлын нэгэн адил энтропи өсдөг тэр дараалалд санах ёстой.

Яагаад цаг хугацааны термодинамик чиг оршин байх ёстой вэ? Яагаад өнгөрсөн гэж бидний нэрлэдэг цаг хугацааны эхэнд орчлон ертөнц дээд эмх цэгцтэй төлөвт байсан байх ёстой вэ? Яагаад бүрэн эмх цэгцгүй төлөвт байгаагүй юм бэ? Их тэсрэлтийн онцгой цэг дээр бидэнд мэдэгдэж байгаа байгалийн тухай бүх хуулиуд алдагдах ёстой учраас харьцангуйн сонгодог ерөнхий онол орчлон ертөнц хэрхэн үүссэнийг тооцоолж чаддаггүй юм.

Орчлон ертөнц нэгэн ижил сайтар цэгцлэгдсэн төлөвөөс үүсжээ. Бодит цаг хугацаанд эхлэл, төгсгөл хоёр бие биенээсээ нилээд ялгаатай байна. Хумилтийн фаз цагийн хувьд ухарсан тэлэлтийн фазтай адил байдаг. орчлон ертөнцийн энгийн нэг загварыг авч үзсэн ажил маань ч намайг төөрөгдөлд оруулж байлаа.

Хүмүүн сул зарчмын үндсэн дээр энэ асуултанд хариулж болно. Хумилтийн фаз дахь нөхцөлүүд “Яагаад эмх цэгцгүй нь орчлон ертөнц тэлж байгаа тэр чиглэлд яваандаа өсдөг вэ?” гэж асуух чадалтай ухаант амьтдын оршин байх үед тохирохгүй. Хил хязгаар үгүйн нөхцлийн урьдчилан хэлдэг орчлон ертөнцийн эрт үеийн инфляци нь орчлон ертөнц эргэн хумилтаас зайлсхийх, иймд хумилтанд мөд хүрэхгүй тэрхүү ханасан хурданд маш ойрхон хурдаар тэлсэн гэдгийг заадаг. Гэхдээ тэр үед бүх од шатаж дуусаад тэдний үүсгэсэн протон нейтронууд бүр жижиг бөөмс болон задарсан байна.

Ухаант амьдрал оршин байхад Термодинамик тодорхой нэг чиг зайлшгүй аж. Амьдрахын тулд хүмүүс энергийн цэгцтэй нэг хэлбэрийг тээгч болж илэрхийлэгдэх хүнс тэжээлийг хэрэглэн түүнийг дулаан болгон өөрөөр хэлбэл нэг эмх цэгцгүй хэлбэр болгон хувиргах ёстой. Ингэхлээр хумилтийн шатанд ухаант ямар ч амьдрал байж чадахгүй. Эмх цэгцгүй нь орчлон ертөнцийн энэхүү тэлэлтээс болоод нэмэгддэг мэтээр бодох нь буруу.

Шинжлэх ухааны хуулиуд цаг хугацааны урагшлах, ухрах чиглэлийн хооронд ялгаа тавьдаггүй. Психологийн чиг термодинамик чигтэй үнэхээр тэнцүү. Тэгэхээр тэд хоёул ижил чиглэлтэй байх ёстой. Хил хязгаар үгүйн нөхцлөөс цаг хугацааны термодинамик тун нарийн чиг байгаа нь урган гарна.

Орчлон ертөнцийг танин мэдэх замд хүн төрөлхтний хийсэн дэвшил орчлон ертөнцийн өсөн нэмэгдэх эмх цэгцгүйд эмх цэгцийн бяцхан булан үүсэхэд хүргэсэн ажээ. Энэ үед орчлон ертөнц дахь эмх цэгцгүй таны тархин дахь эмх цэгцийн дурдсан нэмэгдэлтээс 10 саяын саяын сая дахин их буюу ойролцоогоор 20 саяын саяын саяын сая нэгжээр өссөн.

Термодинамикийн болон сансрын чиг тогтдог шалтгаан нь ухаант амьтан зөвхөн тэлэлтийн фазад л амьдарч чадна гэдгийг харуулдаг билээ. Хумилтийн фазад цаг хугацааны нарийн чанд термодинамик чиг байхгүй болохоор ухаант амьдрал тэрэнд тохирохгүй юм.

Стивен Хокинг – “Цаг хугацааны товч түүх” номоос

Advertisements

2 thoughts on “Цаг хугацааны чиг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s