Хөдөлмөрч хүн

Homo ergaster-ийн гавлын ясыг сэргээн бүтээсэн байдал

Homo ergaster (хөдөлмөрч хүн) нь доод Плейтоцений үед буюу дэлхийн уур амьсгал хүйтрэх тэр үед зүүн болон өмнөд Африкт амьдарч байсан байна. Зарим тохиолдолд Homo ergaster-ийг Homo erectus-ийн дэд зүйл гэж үзэх нь бий. Homo ergaster нь 190 см-ийн дундаж өндөртэй байсан ба урьд үеийн гомининуудыг бодвол хүйсийн диморфизм багассан гэж үздэг. Түүний үлдэгдлүүд Танзани, Этиоф, Кени, Өмнөд Африкаас олдсон байна.

Ergaster хэмээх Грек үг нь ажилсаг гэсэн утгыг илэрхийлэх ба Ното ergaster-ийн үлдэгдэлтэй хамт гар сүх, хутгатай төстэй олон төрлийн чулуун зүйлс олддог байснаас үүдэж энэ нэрийг өгчээ. Тэд 1,6 сая жилийн өмнөөс чулуун зэвсгийг ашиглаж иржээ. Түлэгдсэн амьтдын яс нь тэд ил галыг бүтээлчээр ашиглаж сурсныг харуулна.

Эртний хүний эволюци хөгжил нь Homo habilis-ээс эхэлнэ. Homo habilis нь Homo erectus, Homo ergaster-ийн өвөг байж болох юм. Гэвч сүүлийн үеийн олдворууд нь Homo habilis, Homo erectus хоёрыг зэрэгцэн амьдарч байсныг тогтоожээ. 2007 онд олдсон олдвороос үзэхэд Homo habilis, Нomo ergaster хоёр нь нэг өвөгтэй ба нэг үед зэрэгцэн амьдарч байсан тул Homo habilis нь Homo erectus-ийн шууд өвөг биш байж болох ажээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s