Нэг эстнээс олон эст ургамал үүссэн нь

Gonium pectorale
Gonium pectorale

Метазоагийн хувьд олон эст байдал хувьслийн дүнд бий болох нь нэг удаа тохиолдсон (King 2004) гэж үздэг бол ургамал, мөөг, эубактерийн хувьд хэд хэдэн удаа явагдсан гэж эрдэмтэд таамагласан байна (Medina болон бусад, 2003).

Олон эст байдал нь эсийн хуваагдлын дараа хэд хэдэн эс хоорондоо холбоотой байх тохиолдлоос (эсвэл ямар нэг зүйлээр хүрээлэгдсэн) олон эст организм үүссэн гэж үздэг (Bonner 2000).  Клоны хөгжлөөс гадна аггрегатив болон вегетатив хөгжлөөр олон эст организм бий болсон тохиолдлууд байна.

Олон эстнийг нэг эстнээс үүсэн хөгжсөн болохыг нотлох зүйл олон. Тухайлбал, цэнгэг усны ногоон замаг Scenedesmus acutus  хуваагдах үедээ өөрийн эсийн хананы дотор хуваагдлаас бий болсон эсүүдээ үлдээдэг бөгөөд тэдгээр нь хоорондоо холбоотой байж колони үүсгэх юм уу цааш хуваагдан нэг эст организмын жишгийг даган оршин тогтнож болдог байна.

Волвоксийн төрлийн ногоон замгийн эсийн үүргийн хуваарь үүссэн хийгээд нийт хэмжээ томорсон явдал нь олон давуу талыг олгожээ.  Волвоксийн төрлийн (volvocaceans) замгуудад нэг эст хэлбэр (Chlamydomonas), жижиг хэмжээний (64-өөс бага эсүүд) ялгаран хөгжөөгүй эсүүдтэй колони (Gonium, Eudorina), мөн илүү том (50.000 хүртэлх эсүүд) ялгаран хөгжсөн эсүүдээс тогтох хэлбэр (Volvox) байдаг ажээ (Michod 2003).

Ногоон ургамал ногоон замагнаас үүссэн болохын зарим баталгаанууд:

  • Нэг ижил фотосинтезийн пигменттэй (хлорофилл a ба b, β-каротин)
  • Хлоропластууд сайн хөгжсөн грантай
  • Эсийн хана целлюлозыг агуулдаг
  • Пластидуудад хоол тэжээлийн бодис цардуулын хэлбэрээр хадгалагдана.

Ургамал ногоон замаг хоёрын хоорондын үндсэн ялгаа нь ургамлын амьдралын эргэлтийн үндсэн хэсгийг олон эст диплойд биеийн шат (спорофит) эзэлдэгт оршино. Олон эст диплойд организм үр тогтсон өндгөн эсээс хөгжинө. Тиймээс ногоон ургамлыг эмбриофит гэдэг ажээ.

Прокариот нэг эст замгаас олон эст замаг үүссэн бөгөөд харин олон эст ногоон замгаас эмбриофитүүд хөгжжээ (Kenrick, Crane, 1997).

Эсүүд хоорондоо холбогдон олон эст колонийг үүсгэхэд:

(1) Нягт холбоос: Мембраны уургууд хөрш эсүүдийг нягт холбоно.

(2) Десмосом: Эс хоорондын холбогч филаментүүд.

(3) Завсрын холбоос: Трансмембраны уургуудаар хүрээлэгдсэн нүх сүвүүд.

(4) Плазмодесмата: Эсийн мембран эсийн ханатай шууд холбогдох хэсэгт орших нээлттэй сувгууд.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s