Энтеровирус

IV төрлийн дан гинжит (+) sense РНХ-т вируст багтах Picornaviridae овгийн төрөл болох энтеровирус нь агаар дуслын замаар халдана. Хүнээс 70 гаруй төрлийн энтеровирусын серотипийг гаргаж авсан.

Энтеровирус нь дотроо Poliovirus (3 тип), Coxsackie (A групп – 23 тип), Coxsackie (B групп – 61 тип), enterocytopathic human orphan – Echovirus (31 тип), Enterovirus (4 тип) гэсэн зүйлүүдтэй. Вирусын репликаци хоол боловсруулах эрхтний ханын эсүүдэд явагдана.

Type Сармагчны бөөр Хүний эсийн өсгөвөр Шинэ төрсөн хулганыг өвчлүүлэх эсэх Өвчин
Энтеровирус 4 types
(68-71)
+ + Полиомиелит-төст өвчин, асептик менингит, гар, хөл, амны өвчин, конъюнктивит

Энтеровирус нь 20 талт симметритэй нүцгэн вирус. Вирион нь 25-30 нм диаметртэй. Хүчиллэг рН-тай орчинд тэсвэртэй. Өсөх оптимум температур нь 37°С. Вирусын уургууд нь бүгд нэг том уураг байдлаар нэг open reading frame-с нийлэгжинэ. Дан гинжит РНХ нь 7.5-8.5 kb байдаг.  Энтеровирусын инкубацийн хугацаа нь 2-40 хоног байдаг.

Уургийн нийлэгжил

Пикорнавирусын төрөл болгон өөр өөр рецепторт холбогддог. Тэдгээрт нь intercellular cell surface adhesion molecules (ICAMs) ордог. Coxsackievirus, Rhinovirus зэрэг нь ICAM-1-т холбогддог. Вирус рецепторт холбогдсон тохиолдолд VP4 уураг промотероос салах ба энэ нь вирусийн нуклеокапсидаас РНХ салах боломжийг олгодог. Уургийн нийлэгжил эсд халдварласнаас 15 минутын дотор эхэлнэ.

Вирусын РНХ рибосомд холбогдон ганц уургийг нийлэгжүүлнэ. Энэ полипротейн нь протеолитик идэвхтэй хэсгүүдийг агуулж байдаг (цистейн протеаза). Полипротейн нь цистейн протеазагаар 3 анхдагч уураг болон задарна (P1, P2, P3). P1 нь VP0, VP1, VP3, үүрэг нь тодорхойгүй лидер пептид болон задардаг. VP0 нь VP2, VP4 болон задарна. P2, P3 нь цааш вирусын уураг болон задардаггүй.

Уургууд бүрэн нийлэгжсэний дараа репликаза буюу 3Dpol уураг нь вирусын эерэг сенс РНХ-г сөрөг сенс РНХ болгон хуулдаг. Эзэн эсийн уургийн нийлэгжил явагдах нэг зам нь кэптэй холбогддог эзэн эсийн рибосомын eLF-4 уургийн задралаар зохицуулагддаг. Кэпд нь eLF-4 холбогдсон мРНХ рибосомд холбогдож чадахгүй тул трансляци явагддаггүй.

Пикарновирусээр халдварлахад eLF-4 уургийн задрал явагдах процесс зогсож эзэн эсийн уураг нийлэгжилт тодорхой байдлаар зогсож зөвхөн кэпгүй мРНХ буюу энтеровирусын мРНХ рибосомд холбогддог. Вирусын уургууд нь эсийн ионы агууламжийг өөрчилж бусад вирусийг нэвтрэх боломжийг ихэсгэдэг.

Хэдийгээр энтеровирусын групп болгон нэг рецепторт холбогддог байх ёстой атал групп доторх серотипүүд өөр өөр рецепторт холбогддог байх нь олонтаа тохиолддог тул нэг группт зориулсан эсрэг бие үйлчилгээ үзүүлэхгүй байх нь бий.

Энтеровирус
Шинж тэмдэггүй халдварлалт Тийм
Менингит Тийм
Саа Үгүй
Халууралттай экзантем Тийм
Хурц амьсгалын замын өвчлөлт Тийм
Миокардит Үгүй
Оркит Үгүй

 Энтеровирус 71

Энтеровирус 71-ийг 1969 онд анх ялгаж авчээ. 1998 онд Тайванд гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл 129,106 тохиолдол илэрчээ. Гэвч энэ нь зөвхөн мэдээлэгдсэн тохиолдол бөгөөд үүний цаана 1,483,977 тохиолдол байгаа гэж үзсэн ажээ. Үүний 61,9% нь EV71, үлдсэн нь Coxsackie A16 вирусээр халдварласан байжээ. Хүнд хэлбэрийн халдварлагдсан хүүхдүүдийн 19,3 % нь нас баржээ. Тайванд нас барсан хүүхдүүдийн ихэнх нь уушгинд шингэн дүүрэх, уураг тархины гүүрний энцефалит, цус алдалтаар нас баржээ.

6-аас доош насны хүүхдүүдийн амийг авч оддог энэхүү тахал гэмээр вирусын нэр Enterovirus 71 (EV71) буюу мэдрэлийн өвчин. Голдуу хүүхдүүдийн дунд агаар дуслын замаар тархах бөгөөд эхэндээ хөл гар дээр тууралт гарах маягаар илэрдэг. 2-оос доош насны хүүхдүүдийн хувьд мэдээ алдалт үүсгэдэг бол 2-5 насныхны дунд менингит байдлаар илрэх нь түгээмэл байдаг ажээ.

1999 онд л гэхэд Баруун Австралид энэ өвчний дэгдэлт бүртгэгдэж байсан ба менингитийн тохиолдол 14, саажилт буюу мэдээгүйжилтийн 8 тохиолдол илэрсэн (үүний 3 нь насан туршид нь үлдсэн) байна. Хүүхэд 2-4 өндөр халуунтай байсны эцэст гэнэт биеийн байдал нь муудаж 12-24 цагийн дотор нас бардаг.

Энэ өвчин өмнө нь Тайвань, Австрали, Сингапур зэрэг хэд хэдэн улсад гарч байжээ. Хятадад илэрч байсан уг өвчин 2009 оны  5 сарын 15-ны байдлаар 41 хүүхдийн аминд хүрч, 27,500 гаруй хүүхдийг халдварлуулсан байна. Эхэндээ Хятадууд нууцалж байсан ч эмчлэх аргыг мэдэхгүйгээс олонд мэдээлэхээс аргагүйд хүрчээ.

Шинж тэмдэг

Enterovirus 71 нь гар, хөл, амын гэгдэх харьцангуй зөөлөн эхэлдэг өвчин аж. Эхэндээ хөнгөхөн халуурна, үүний сацуугаар ам, хөл, гар дээр салст, цэлцгэр үүснэ. гэхдээ цөөн тохиолдолд хүүхэд өндөр халуурах, менингит, encephalitis (тархины халдвар), саажилт болж даамжирдаг байна. Вирус дамжин нууц байдалд 3-5 хонодог. Улмаар 1-3 хоног халуурч менингит шатандаа ордог. Харин өвчний шинж тэмдэг илэрснээс 10-30 цагийн дараа саажилт үүснэ.

Халдварлах байдал

Enterovirus 71 нь агаар дуслын замаар, ам, хөл, гар дээрх цэврүүт тууралтын цэврүүний шингэн, гэдэс доторх шингэнээр дамжин халдварладаг. Вирус нь гэдэс дотор хэдэн ч долоо хоногоор тэсвэртэй үржиж амьдарч чаддаг байна. Шинж тэмдэг илэрснээс хойш 2 сарын хугацаанд вирус хүний биеэс гарахгүй. Вирус гэдэс дотроос өтгөнөөр гадагшилна.

Сэргийлэх

Энэхүү өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эрүүл, цэвэр ахуй юм. Гараа дор хаяж 15 секундын турш савантай усаар угааж гүйцэт сайн хатаана. Бие засах газар орсны дараа, шороо болсон бөс даавуу гэх мэт зүйлд хүрсний дараа, хоол унд бэлдэх, идэхийн өмнө угааж байх нь чухал. Бие засах газар орсны дараа хоол унд идэхийн өмнө гараа угааж байх явдлыг хүүхдэд хэвшүүлэх нь зүйтэй.

Хяналт

Ам, гар, хөл өвдсөн хүүхдийг цэврүү бүрэн эдгэх хүртэл бусдаас тусгаарлах шаардлагатай. Enterovirus 71 хэмээх мэдрэлийн өвчнөөр халдварласан хүүхдүүдийг тусгаарлаж, өвчнийг эдгэртэл, бүрэн эмчлэгдэх хүртэл тусгаарлалтаас гаргахгүй. Бүрэн эмчлэгдэх үндэслэл нь гэдсэн дээр вирусын тууралт гарч, эмч түүнийг бүртгэж, эрүүл гэсэн тодорхойлолт гаргах явдал юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s