Амьдралын үүслийн тухай онол, таамаглал (эртний үеэс 19-р зууныг хүртэл)

Амьдрал манай дэлхий дээр өөрөө үүссэн гэж үздэг. Хүн эрт дээр үеэс амьд юмс юунаас үүссэн юм бэ? гэсэн асуултыг тавьж хариулахыг эрмэлзсээр иржээ. Эртний болон дундад зууны үед амьдас судлалын мэдлэгийн түвшин маш доогуур байлаа. Тэр үед амьд бие амьгүй юмнаас аяндаа үүсэн бий болдог гэсэн үзэл түгээмэл байв.

Хүндтэй эрдэмтэд ч хүртэл мэлхий цөөрмийн лаг шавраас, ялаа хог новш, шорооноос, махнаас авгалдайнууд үүсдэг хэмээн үзэж байв. Эртний Грекчүүд сүүний хувин дахь морины хөөврөөс могой бий болдог хэмээн үзэж байлаа.

Дундад зууны нэрт эрдэмтэн Ван Гельмонт (1575-1640) өөрийнхөө зохиолд бохир хиртэй даавуунаас хулгана үүсэх боломжийн тухай бичжээ. Мөн тэр үеийн том эрдэмтэн, эмч Парацельс (1485-1540) хүн хийх (гомункулюс) жор аргын тухай нийтлүүлж байжээ.

Амьдас судлалын ухаан хөгжиж, судалгааны арга барил боловсронгуй болох тутам амьд бие амьгүйгээс аяндаа үүсдэг гэсэн үзэл буруу болох нь батлагдсаар байна.

Италийн эмч Франческо Реди 1668 онд Английн эмч Уиляам Харвейгийн дэвшүүлсэн “Нүдэнд үл үзэгдэх өндөгнүүдээс амьдрал бий болсон” хэмээх үзлийг батлахыг зорьсон туршлага хийж үр дүнг нийтлүүлжээ. Тэр найман шил саванд адил шинэ мах хийж дөрвийн амсрыг самбай даавуугаар нягт таглаж, нөгөө дөрвийг нь онгорхой үлдээжээ. Хэд хоногийн дараа онгорхой сав доторхи махан дээр өт бий болжээ. Харин тагласан саван доторхи мах өтгүй байжээ. Таглаагүй махан дээр өт буюу ялааны авгалдай бий болсон нь ялаа өндгөө цацсанаас биш махнаас аяндаа өт бий болоогүй гэдгийг тэр ийнхүү баталжээ.

Энэ туршлага амьд юм амьгүйгээс бий болдог гэсэн үзэлд лут цохилт болсон юм. Гэвч амьд бие амьгүйгээс үүснэ гэдэг үзэл нийтийн бодол санаанд удтал оршиж, ялангуяа бичил амьдас судлалын ухаанд нилээд хожуу арилсан юм (Lewis R., Gaffin D., 2004).

Амьдрал аяндаа бий болох тухай микроспорын оновчтой шинэ санаанууд мөн гарч эхэлжээ. Бактери амьгүйгээс үүссэн үү?

Английн байгалийн шинжээч Жон Нийдхам битүү багласан шилэн аяганд хонины махны шөлийг тодорхой хугацааны турш буцалгахад үүссэн бактери хэвээр байна гэж үзэв. Гэвч 20 жилийн дараа Италийн биологич Лаззаро Спалланзони туршилтыг дахин хийхдээ урт нарийн шилэнд илүү урт хугацаанд буцалгаад таглажээ. Энэ туршилтын дүнд бактери үүсээгүй болох нь нотлогджээ.

Францын нэрт эрдэмтэн Луй Пастер (1822-1895) сонирхолтой бөгөөд онцгой ач холбогдолтой туршилтыг хийжээ. Тэр махны шөлийг S хэлбэртэй урт нарийхан гуурсан хоолой бүхий шилэн саванд хийж шөлөө буцалган доторхи нянг устгажээ. Энэ саванд агаар чөлөөтэй орох боловч агаар доторхи нян S хэлбэрийн гуурсан хоолойн нугалаа өнцөгт сууж саатан шөлөнд хүрж чадахгүй ажээ. Шөлтэй савыг хөдөлгөөнгүй удаан (хэд хэдэн сарын турш) байлгахад шөлөнд нян үүсж үржээгүй байна. Харин шөлтэй савыг тонгойлгон шөлийг S хэлбэртэй гуурсан нугалаанд хүргээд буцааж тавихад удалгүй шөлөнд ялзрал явагдаж эхлэн нян үржиж эхлэв. Ийнхүү S хэлбэрийн гуурсан хоолойн өнцөг нугалаанд байсан нян болон спор шөлөнд орж халдварласанаас ялзрал үүссэнийг тогтоожээ. Бичил амьд биес (микроорганизм) ч амьгүйгээс үүсдэггүйг Пастер ийнхүү үнэмшилтэйгээр нотолжээ (Lewis R., Gaffin D., 2004).

Парисын шинжлэх ухааны академи Пастерийн энэхүү ажлыг өндрөөр үнэлж 1860 онд Академийн шагналаар шагнасан байна. Пастерийн туршлагын үр дүн бүхэнд илэрхий болж нийтээр хүлээн зөвшөөржээ. Энэ туршлагыг үндэслэн анагаах ухааны мэс заслын салбар болон хүнсний бүтээгдэхүүн савлаж хадгалах үйлдвэрт ариутгалын шинэ аргуудыг боловсруулжээ. Хамгийн бүдүүлгээс хамгийн боловсронгуй хүртэлх бүх амьд биес зөвхөн амьд биесээс, товчоор “Амьдаас амьд” бий болно (Lewis R., Gaffin D., 2004).

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s