Босоо хүн

erectus_JC_Recon_Head_CC_f_sq

Иүжин Дюбуа 1891 онд Ява арлаас нэгэн олдвор олсныгоо Pithecantrophus erectus гэж нэрлэв. Тэрээр энэхүү олдворыг морфологийн хэлбэр дээр нь тулгуурлан хүн, сармагчин хоёрын завсрын хэлбэр хэмээн үзжээ. Хамгийн эртний хүмүүс болох Homo erectus нь 1.8 саяаас 70.000 жилийн өмнө амьдарч байжээ. Дэд зүйл гэж тооцогдох Homo ergaster буюу Homo erectus ergaster нь 1.8-иас 1.25 сая жилийн өмнөх үед хамаарагддаг.

Энэ зүйлийн олдворуудын ихэнх нь Хятадын Жукудианаас олджээ. Германы анатомич Франз Вайденрайх эдгээр материалууд дээр судалгаа хийн “Palaeontologica Sinica” сэтгүүлд нийтлүүлж байжээ. Эдгээр үнэт олдворууд нь Дэлхийн хоёрдугаар дайны үед алдагджээ.

Хорьдугаар зууны эхэн хагаст ийнхүү Ява болон Жукудианаас эртний хүний олдворууд ихээр олдсон нь хүн Азид үүссэн гэж үзэхэд хүргэж байжээ. Энэ нь Чарльз Дарвины хүн Африкт үүссэн гэсэн таамаглалтай зөрчилдөж байсан юм. Үнэн хэрэгтээ Homo erectus нь австралопитек, Homo habilis-аас хөгжсөн гэдэг нь хамгийн үндэслэлтэй таамаг юм.

Гэвч 2007 оны олдворуудаас Homo habilis, Homo erectus хоёр нь зэрэгцэн нэг үед амьдарч байсан нь тогтоогдсон тул энэ хоёр нь салангид өвөгтэй ч байж болох юм.

Tchadanthropus uxoris хэмээн нэрлэгдсэн гавлын ясыг 1961 онд Чад улсын нутаг дэвсгэрээс антропологич Ив Коппен нээжээ. Энэ нь төв Африкаас олдсон хамгийн анхны гоминидын гавлын яс байв. Гэвч зарим хүмүүс үүнийг Homo habilis-ийн дэд зүйлийн гавлын яс гэж байсан бол зарим нь бүр цаг хугацааны явцад элэгдэж эртний хүний шинжтэй болсон орчин үеийн хүн Homo sapiens sapiens-ийнх гэж байсан байна. Tchadanthropus uxoris нь одоо Homo erectus гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.

Homo erectus-ийн сэргээн бүтээсэн дүр

Homo erectus нь орчин үеийн хүнтэй урьд өмнөх бүх гоминичуудаас илүү төстэй байсан юм. Гэвч түүний гавлын ясны багтаамж нь орчин үеийн хүний 75%-тай тэнцэхүйц байдаг ажээ

Homo erectus-ийн эм нь дунджаар 51 кг жинтэй, 160 см өндөр байсан бол эрэгтэй нь дунджаар 66 кг жинтэй, 180 см өндөр байжээ. Африк болон зүүн азиас олдсон 26 гавлын яс нь тэдний гавлын ясны багтаамж нь дунджаар 883 см3  байсан ба 727-1251-ийн хооронд байжээ (Fuentes 2007). Орчин үеийн хүнийг бодвол хүйсийн диморфизм бага зэрэг их байжээ. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 20-30%-иар том биетэй байсан байна.

Ричард Лики, Камояа Кимеү, Тим Уайт нар 1984 онд Туркана нуурын хавиас 1,6 сая жилийн настай Homo erectus-ийн бараг бүрэн араг ясыг олж KNM-WT 15000 (Турканы хөвгүүн) гэж нэрлэжээ. Энэ олдвор нь Homo erectus-ийн физиологийн байдлыг тайлбарлахад чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Энэ олдвор дээр үндэслэн Homo erectus нь анатомийн хувьд орчин үеийн хүнтэй маш төстэй ч орчин үеийн хүний хэл ярианд ашиглагддаг авиаг гаргаж чаддаггүй байсан гэдэг нь тогтоогджээ.

6244207

Homo erectus нь Homo төрлийн хамгийн удаан хугацаанд оршин тогтносон зүйл юм. Тиймээс ч Ноmo erectus-ийн дэд зүйл харьцангуй олон байдаг. Жишээ нь:

Homo erectus ба Homo ergaster нь ан болон түүврийн аж ахуй эрхэлдэг хүй нэгдлийн зохион байгуулалттай байсан юм

Хуучин ертөнц даяар Нomo erectus тархах үед генийн урсгал явагдсан байна. Тиймээс энэ популяци болгон орчин үеийн хүний өвөг байж болох юм (Fuentes 2007).

h.erectus

Ява арлын төв хэсгийн Нгандон хэмээх газраас олдсон гавлын яс нь Homo erectus дор хаяж 53,000-27,000 жилийн өмнө тэнд амьдарч байсан гэж хэсэг эрдэмтэд үзсэн байна. Хэрэв бидний хэмжилт үнэн байх аваас “цэх явагч хүмүүс“ Азид бидний өмнө бодож байснаас 250,000 жил илүү амьдарсан юм байна хэмээн Калифорнийн Берклийн их сургуулийн Геохронологийн Төвийн тэргүүн Карл Свишер хэлж байв. Свишер болон түүний хамтрагчид электрон спиний резонанс зэрэг аргыг хэрэглэж олдворын насыг тодорхойлж байгаа ажээ. Хэрэв энэ нь үнэхээр зөв байх юм бол хүний үүслийн олон төвт онолд том цохилт болох юм (Lewin 1996).

Advertisements

One thought on “Босоо хүн

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s