Протейнурия

Протейнурия гэдэг нь шээсинд хэвийн бус (их) хэмжээний уураг агуулагдаж буй үзэгдлийг нэрлэнэ. Бөөр цуснаас хэрэггүй бодисыг, шингэний хамт шүүж гадагшлуулдаг билээ. Хэрэв бөөрний энэхүү шүүх ажиллагаанд өөрчлөлт орж энэ үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрэхэд тэрээр уураг мэтийн хэрэгцээт бодисыг шээсээр ялгаруулж эхэлдэг байна. Протейнурия, гиполабуминемия, гиперлепидемия, эдеми зэрэг бөөрний өвчнүүдийн хамт хамт нефротик синдром гэж нэрлэгддэг ажээ.

Шээсээр ийн уураг ялгарч эхлэх нь диабетик непропати зэрэг өвчин бий болж эхэлж буйн анхааруулах дохио болдог. Диабетик буюу шихрийн шижингээс үүдэлтэй бөөрний өвчний хамгийн түгээмэл нь маш аажмаар үүсч бий болдог диабетик гломерулосклероз юм. Шээсин дэх уургийн хэмжээ их байх тусам бөөрний өвчлөлийн риск илүү их байх болно. Протейнурия нь мөн зүрх судасны эмгэгээс үүдэн бий болсон цусны өндөр даралтын үед ч мөн илэрнэ.

Хэдийгээр шээсний шинжилгээнд (урианализ) илэрдэггүй ч протейнуриягийн анхны шинж тэмдэг нь гломерулын зузааралт байдаг. Энэхүү анхны шатанд шээсинд хамгийн ихээр тохиолддог уураг болох албумины хэмжээ бага зэргээр ихсэж эхэлдэг. Үүнийг зөвхөн өндөр-мэдрэмжтэй тестүүдээр шалган илрүүлж болно. Энэ үеийг микроалбуминария гэдэг.

Аажмаар микроалбуминариягаас протейнурия болж түүнээс эцсийн шатны бөөрний дутагдал (ESRD) болтол гурван шатыг дамжина. Эцсийн шатанд бөөр хорт бодисыг шүүх чадвараа (диализ) бараг бүрэн алддаг тул бөөр шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй болдог байна.

Диабетик бөөрний өвчлөлийн эхний хэдэн жилд үед бөөрөөр хэвийн хэмжээнээс илүү хэмжээний цус шүүгдэж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бөөрний ачааллаас болж муудаж эхэлдэг бөгөөд яваандаа микроалбуминария болдог ажээ. Үүнээс хойш шээсээр ялгарах уургийн хэмжээ аажмаар ихэссээр байдаг байна. Хэрэв микроалбуминария ямар нэгэн шинжилгээгээр мэдэгдэхгүй өнгөрч эмчилгээ хийлгэхгүй явсан тохиолдолд протейнурия болдог ажээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s