Агарийн хүчил

Идэвхтэй үндсэн найрлага: II

Ижил утгатай нэршилүүд: агарицик хүчил, агарицины хүчил, агарицин, d -етилцитрик хүчил, n – гексадецетилцитрик хүчил, 2 – гидрокси – 1, 2, 3 – нонадеканетрикарбоксилийн хүчил, ларицийн хүчил.

CAS дугаар: 666-00-9- (ангиприд), 6034-71-5 (сесквигидрат)

Зохицуулах /олон улсын статус: Агарийн хүчлийг хоол болон ундаанд хэрэглэхэд Амтлагч хэрэглэх удирдамжийн зөвлөлийн хоёрдугаар хавсралтад (ЕСС, 1988) зааснаар 100 мг/кг-ийг согтууруулах ундаа болон мөөгтэй хоолонд хэрэглэж болохыг эс тооцвол бусад хоол хүнс, шингэн зүйлд 20 мг/кг байхыг максимум хэмжээгээр тогтоосон байдаг байна (Европийн зөвлөл, цэнхэр ном, 1981).

Үндсэн токсикологийн судалгаанууд: Хурц токсинт чанар: 0,5-1,0 г агарийн хүчлийг нохой болон бие гүйцсэн мууранд амаар өгөхөд бөөлжих болон гүйлгэх шинж тэмдгүүд ажиглагдсан байна. Бага хэмжээтэй дозыг амаар өгөхөд (амьтан болгонд 0,5 г-аас багыг) илүүц хөнөөлт шинж тэмдэг илрээгүй байна. Туулгах шинж тэмдгийг үл тооцвол ямар нэгэн илэрхий хортой шинж тэмдэг 500, 1000 болон 2000 мг агарийн хүчил/кг bw -ийг хулгана болон хархнуудад өгөхөд илрээгүй байна. 150 болон 350 мг/кг bw амаар өгөгдсөн үед ямар ч туулгах шинж тэмдэг илрээгүй байна.

Туулай болон хулганад 100 болон 25 мг агарийн хүчил/кг-ийг венийн судсанд тарихад аль ч тохиолдолд үхэж байжээ. Хулганад тарисан i. v. 12 мг агарийн хүчил/кг ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөөг үзүүлээгүй байна. Мөн хулганад 20 мг агарийн хүчил/кг i. p. тарилгаар хийхэд ямар нэгэн илтийн мэдрэгдэх шинж тэмдгийг үзүүлээгүй ч 30 мг агарийн хүчил/кг-ээр тарилга хийлгэсэн бүх хулгана 48 цаг юм уу 7 өдрийн дараа үхэж байжээ. Хархны хувьд 50 мг агарийн хүчил/кг-ийн i. p.  тарилга зарим тохиолдолд үхэлд хүргэж байсан байна.

Нохойны хувьд 0.5-1.0 мг/кг bw i.v. доз артерийн даралтыг түр хугацаагаар бууруулж байгаа нь нотлогдсон байна. Гэсэн ч үүний энэ нь атропинээс өөр механизмаар үйлчилдэг байна. Залуу муурнуудын арьсан дор хийсэн 10-30 мг агарийн хүчил/кг-ийн тарилга хөлс ялгаралтыг зогсоосон байна. Амьтан болгонд хийсэн 100 мг s.c. доз бөөлжих болон суулгах мэт шинж тэмдгийг үзүүлж байжээ. 25-50 мг s.c. дозыг мэлхийнд тарихад саажилт үүсэн үхэж байсан байна.

Бага зэрэг хурц/субхроник токсинт чанар: Эм Спрог-Долей хархнуудыг 1% болон 4% агарийн хүчил агуулсан хоолоор 3 долоон хоногийн туршид хооллоход биеийн жин нэмэгдсэн ч хоол идэх дуршил нь аажмаар буурсан байна. 1%-ийн агарийн хүчил өгж байх үед глюкоз болон өөхний хүчлийн синтезийн бууралт ажиглагдсан байна.

Хүн дээрх ажиглагдсан тоо баримт: Хатаасан мөөгний цагаан агарик нь эмчилгээний зориулалтаар 0.05-03 г эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг бөгөөд гипергидрозын эмчилгээ хийхэд өдрийн 1 г-ийг хэрэглэдэг байна. Антигидротик эффект нь  дозыг хэрэглэсний дараа 5-6 цагийн дараа эхэлдэг ажээ. 2.5-3.0 г-ийн доз нь туулгах эмийн зориулалтаар ашиглагддаг байна. Агарийн хүчил нь 10-30 мг-ийн нэг удаагийн дозоор өдөрт 100 мг-аар хөлс дарагчийн үүрэгтэйгээр урьд нь хэрэглэгдэж байсан байна. 50-100 мг агарийн хүчлийн амаар өгсөн нэг удаагийн дозонд түр зуурын бөөлжих явдал ажиглагдсан байна. Энэхүү хэвийн бус шинж тэмдэг нь 10-30 мг-ийн дозыг олон дахин өгсөн тохиолдолд ажиглагдаагүй байна.

Бусад судалгаанууд: Агарийн хүчил нь өөхний хүчлийн синтезийг хүчтэй хязгаарлагч юм. Мөн энэ нь метаболизмд өөр олон өөрчлөлтүүдийг гаргадаг байна. Агарийн хүчлийн физиологийн болон биохимийн шинж чанар нь энэхүү хүчил нь нимбэгний хүчилтэй бүтцийн хувьд адил байгаатай холбоотой байж болох юм. Метаболизмд үзүүлэх агарийн хүчлийн нөлөөлөл нь in vitro болон in vivo нөхцөлд судлагджээ: тусгаарласан митохондрид агарийн хүчил нь митохондриос цитозол руу зөөвөрлөгдөх цитратийн зөөвөрлөлтийг хязгаарлаж, өөхний хүчил нийлэгжих хэмжээг 40%-иар бууруулсан бол хязгаарлагч 0.2-1.0 мМ концентрацитай үед 60%-иар буурсан байна.

Агарийн хүчил гурван долоо хоногийн туршид 1 ба 4%-ийн агарийн хүчил агуулсан хоолоор тэжээгдсэн хархнуудын липогенезид (багассан өөхний хүчлийн нийлэгжилт) нөлөөлөл үзүүлсэн байдаг байна. Гэсэн ч агарийн хүчил харх, үхрийн адипозийн эсэнд глюкоз болон лактатаас өөхний хүчлийн үүсэлтийг in vitro үед хязгаарлахгүй байгаа нь тогтоогджээ.

Бутиратын байлцаатайгаар болон байлцаагүйгээр хулганы гепатоцит эсийн  агарийн хүчлийн кетогенезид хэрхэн нөлөөлөхийг судалж тогтоосон байна. Бусад нэмэлт бодисуудтай хамт литр болгонд 60 микромоль агарийн хүчил байх тохиолдолд кетоны биеийн илтийн өсөлт ажиглагдсан байна. Литр болгонд 2 мМ бутират бага зэрэг нийт кетоны биеийн нийлэгжилт багассан байна. Агарийн хүчил өөхний хүчил байгаа тохиолдолд кетогенез хязгаарлагддаг эндоген нөхцөлд кетоны биеийн нийлэгжилтийг өсгөж, субстратын хурдацтай зарцуулалтын үед липолизыг өсгөхөд хүргэдэг байна.

Үүнээс гадна, агарийн хүчил эсийн амьсгалд нөлөөлдөг байна: акотиназд үзүүлэх нөлөөллөөс гадна агарийн хүчил нь дөрөвдүгээр төлвийн амьгалалтад нөлөөлөхгүйгээр АДФ-ээр идэвхжигдсэн амьсгалыг хязгаарладаг байна. АДФ болон АТФ-ийн зөөвөрлөлтөд нөлөөлөх агарийн хүчлийн нөлөөлөл нь хархны элэгний митохондри дээр судлагдсан байна. АДФ-ээр идэвхжигдсэн амьсгалалт нь аажмаар агарийн хүчилд хязгаарлуулдаг ба максимум хязгаарлалт нь литрд 40 микромоль байх үед ажиглагдана. АТФаза ферментийн идэвхжил литрт 20 мМ агарийн хүчил байх тохиолдолд 30 %-иар хязгаарлагддаг байна. Аденины нуклеотидуудын солилцоо агарийн хүчлээр сонгон шалгаруулагдан хязгаарлагдана.

Эм зүйн нөлөөлөл: Метаболизмд агарийн хүчлийн нөлөөллийн дагуу бол энэхүү бодис нь антигидротик,  парасимфтоматик бодист хамаарагдана.

Усан гахайнуудын тусгаарласан in vitro зүрх, нарийн гэдсэнд агарийн хүчлээр хязгаарлагдсан ацетилхолины үйлчлэлд орсон агшилт ажиглагджээ. Гэвч энэ нь атропинтай харьцуулахад илүү бага хэмжээний идэвхжлийг үзүүлж байгаа юм.

Агарийн хүчил нь хархны тусгаарласан өлөн гэдсэнд ацетихолинмиметик фуртретониумын тодорхой биш потенциаторын үүрэг гүйцэтгэж байжээ. Харин агарийн хүчлийг дан ганцаарангаар нь нөлөөлүүлэхэд энэ нь өлөн гэдэсний тодорхой болон аяндаа явагдах идэвхжлийг нэмэгдүүлж байжээ.  Усан гахайн нарийн гэдэсний хэсэг дээр агарийн хүчил нөлөөллийн хойшлогдсон эхлэлтийг үзүүлж байжээ. Энэ нь удаан, зогсолтгүй атлаа нейротропикоос илүүтэйгээр мускулотропик шинж чанартай агшилт байв. Энэхүү агшилт нь атропиноор хязгаарлагдаж болох аж. Энд ажиглагдсан нөлөөллүүд нь дозоос хамаарсан шинж чанартай юм.

Токсикологийн үнэлэлт: Ажиглалтаас үзэхэд бага хэмжээний агарийн хүчлийн амаар өгсөн доз нь тарилгаар хийснээсээ илүү бага токсинт чанартай байгаа юм. Агарийн хүчлийн хурц, маш хүчтэй өдөөх чанарын үндсэн дээр бол бөөлжиж, гүйлгэх ёстой байтал амаар өгсөн доз дээр энэ нь ажиглагдахгүй байна. Хүмүүсийн хувьд гипергидрозыг эмчилэхэд нэг удаагийн 30-40 мг буюу өдрийн 100 мг-ийн агарийн хүчил нь хэрэглэгддэг ба хажуугийн ямар ч сөрөг нөлөөллүүд илэрдэггүй юм. Агарийн хүчлийн хортой чанар ба метаболизмд хязгаарлалт явуулах шинж нь түүний нимбэгний хүчилтэй ижил химийн бүтэцтэй байгаагаар тайлбарлагдаж болох юм. Харин агарийн хүчлийн ангидротик нөлөөлөлийн хувьд парасимфтоматик механизмаар тайлбарлагдаж болно.

Үндсэн орших байдал: Цагаан агарик хэмээх мөөгний хатаасан хэлбэрээс агарийн хүчлийг ялгаж авдаг. Давирхай 14-16 % агарийн хүчил, хатаасан цагаан агарик 16.5 %-ийн агарийн хүчил агуулдаг байна (15-18%).

Хэрэглэх тооцоо: Цагаан агарик мөөг нь зарим согтууруулах ундаа болон зарим ханиадны дусаалганы найрлаганд орж гашуун амтыг өгдөг байна. согтууруулах ундааг бэлдэхэд 2-2.5 г/л цагаан агарик мөөг хэрэглэдэг нь эцсийн бүтээгдэхүүнд 15 мг агарийн хүчил/л концентраци бий болгодог ажээ. Тодорхой хэмжээнд илрүүлж болох агарийн хүлийг агуулсан согтууруулах ундаануудын хувьд концентрацийг нь мг/литрээр тодорхойлдог.

Согтууруулах төрлийн ундаануудад уусах агарийн хүчлийн хэмжээ нь алкоголийн хэмжээ болон рН-ээс ихээхэн хамаардаг болох нь тодорхой болсон байна. 100-300 мл согтууруулах ундаа хэрэглэх нь 100 мг/л агарийн хүчил (хамгийн дээд хязгаар) агуулдаг нь онолын хувьд 10-30 мг-аас илүүгүй хэмжээтэй нэг удаагийн доз нь эмчилгээний үүрэгтэйгээр хэрэглэгддэг гэдгээс үүдэн гаржээ.

Дүгнэлт: Согтууруулах ундаанд агуулагдах тодорхой болсон сонгомол хязгаар нь 100 мг/л байдаг нь гипергидрозыг эмчлэх эмчилгээний доз байдгаас шалтгаалан тавигдсан байна (парасимфоталитик эффект). 15 мг/л-ийн концентрацитай цагаан агарик агуулсан согтууруулах ундаа байгаа нь мэдэгджээ. Тиймээс 20 мг/л-ээс илүү хязгаар тавих хэрэггүй юм.

Хэрэгтэй өгөгдөл: Mэрэгч нарт 28 өдрийн агарийн хүчлийг амаар өгөх туршилт болон in vitro орчинд химийн бодисуудын шалгуурыг OECD-ийн зааварчилгаанд тохирсон байдлаар явагдах мутагений судалгаанууд хэрэгтэй байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s