Гүрж босоо хүн

Гүрж улсын Дманиси хэмээх газраас 1999, 2001 онуудад олдсон үлдэгдлүүдээс үндэслэн Векуа болон бусад гишүүд 2002 онд Homo georgicus нь гоминины нэг гишүүн бөгөөд Homo habilis ба Homo erectus хоёрын завсрын хэлбэр гэж үзсэн байна. Homo georgicus-ийг олох үедээ эрдэмтэд Homo ergaster-ийн 30-аад гавлын яс оллоо гэж бодоцгоож байжээ. Гэвч хэмжээний ялгаас тэднийг шинэ зүйл гэж үзэхэд хүргэжээ.

Ойролцоогоор 600 см3 эзэлхүүнтэй гавлын яс D2700 нь 1,8 сая жилийн настай байв. Энэ гавлын яс нь Флорес арал дээрээс Homo floresiensis олдохоос өмнө Африкаас өөр газраас олдсон хамгийн жижиг гоминины гавлын яс болж байжээ. Homo georgicus нь Homo erectus-ээс 800,000 жилийн өмнө Европт хүрсэн байна. Тиймээс энэ нь Европт хүрсэн хамгийн анхны гоминины зүйл байж болох юм.

Homo georgicus-ийн хувьд хүйсийн диморфизм Европ дахь хожуу үеийн хүмүүс буюу Homo antecessor, Homo heidelbergensis, Homo neanderthalensis-тай харьцуулахад илүү хүчтэй илэрдэг байсан байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ ихээхэн том биетэй байсан ажээ. Гэсэн ч тэд дараачийн үеийн бусад зүйлүүдээс намхан биетэй байсан байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s