Хоолны давс

Амтлагчийн дотор ердийн хоолны давс онцгой байр эзэлнэ. Давс нь хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас хавьгүй их хэмжээтэй хэрэглэгддэг. Мөн зарим хүнсийг консервлож  хадгалахын тулд их хэмжээний давсаар давсалдаг. Хүн плазм ба эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацийг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээний хоолны давс хэлбэрээр гаднаас авч байдаг.

Хүн хоногт 5 г NaCl-ийг гаднаас авах шаардлагатай. Гэвч энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болно.

Хоолны давсны найрлага ба эх үүсвэр

Ердийн хоолны давс бараг цэвэр NaCl-оос тогтдог. Хоолны давсны хольц нь чийг (3% хүртэл) ба 2.5%-иас хэтэрдэггүй бусад давс (Mg-, Ca-, NaSO4) байдаг. Давс мөн мөр төдий элемент агуулна.

Давс нь далайн усанд (2.7-3.7%), төрөл бүрийн эх газрын нууранд (7.6-15.1%) давст булаг болон харилцан адилгүй геологийн үед үүссэн давсны ордод элбэг тохиолдоно.

Хоолны давсны үйлдвэрлэл ба хэрэглээ

Дурьдсан түүхий эдээс ууршуулах, талстжуулан цэвэрлэх замаар гарган авна. 1975 онд дэлхийн хэмжээнд 162.2·10­­6 тн NaCl-г үйлдвэрлэсэн байна.

Иоджуулсан давс бамбай булчирхайн өвчинөөс хамгаалах хэрэгсэл болон үйлдвэрлэгддэг. Энэ нь 5 мг/кг хэмжээтэй натри-, кали-, кальцийн иодидыг агуулсан байдаг. Нитрит давс нь махыг хуурай улайлгахад, хиам үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ. Энэ нь ердийн хоолны давс ба натрийн нитрит (0.4-05%)-ээс бүрддэг байна.

Давс орлуулагч

Хүний зарим өвчин натрийн ионыг илүүдлээр авахаас зайлсхийх шаарлагад хүргэх тул давсыг орлуулагч хийхийг оролдох хэрэгтэй болдог. Энэхүү давс багатай тэжээлд зөвхөн багасгасан натрийн ионтой байх нь чухал. 10.7-р хүснэгтэд жагсаасан нэгдлүүдийг давс орлуулагч болгон хэрэглэдэг.

Ердийн хоолны давсыг орлуулагч нэгдлүүд

Адипины, хувын, глютамины, нүүрсний, сүүний, давсны, дарсны болон нимбэгний хүчлийн кали, кальци, магнийн давс;
Монокалит фосфат, адипины ба глютамины хүчлүүд, калийн сульфат;
Цууны нүүрсний, сүүний, давсны, дарсны, болон нимбэгний хүчлүүдийн холины давс;
Гуанилын ба инозины хүчлийн калийн давс.

Монгол орон хоолны давс, жамц давсны баялаг ордтой (Сангийн далай, Давст уулын давс). Энэхүү түүхий эдэд түшиглэсэн давс, иоджуулсан давсны үндэсний үйлдвэрлэл бий болж дотоодын хүнсний хэрэгцээг хангасаар байгаа юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s