Амьдралын тухай биологийн ойлголт, тодорхойлолт

Бид орчин тойрныхоо зүйлсийг амьтай болон амьгүй гэж төвөггүй ялгадаг. Амьтай ба амьгүй бие юугаараа ялгаатай вэ? гэдэг асуулт эрт дээр үеэс эрдэмтэд, сэтгэгчдийн анхаарал татсаар иржээ. “Амьдрал”, амьд бие гэдэг ойлголтын хамгийн гол чухал онцлог шинжийг олж мэдэх, бодитой товч тодорхойлол өгөх гэж хүмүүс эрмэлзсээр иржээ.

a. Амьд биеийн тухай Ф. Энгельсийн тодорхойлол

Германы философич Фридрих Энгельс “Дюрингийн эсрэг” зохиолдоо “Амьдрал бол уурагт бие оршин тогтнох хэлбэр бөгөөд үүний мөн чанар нь тэрхүү уурагт биеийн химийн бүрэлдэхүүн байнга хувьсан шинэчлэгддэгт байдаг” гэж үзжээ. Ф. Энгельсийн тодорхойлол хоёр үндсэн санааг агуулжээ:

Нэгдүгээрт, амьд биеийн хамгийн онцлог, амьгүйгээс ялгарах гол шинжийг найрлаганд нь уураг заавал оролцдог гэж заажээ. Хамгийн эгэл бүдүүлгээс хамгийн нарийн дээд бүтэцтэй амьд бие хүртэлх бүх амьдсын үндсэн байнгын бүрэлдэхүүн хэсэг нь уураг байдаг нь нэгэнт илэрхий болсон билээ. Энэ утгаар “Амьдрал хаана байна тэнд ямар нэг уурагт бие байдаг, хаана ялзарч задраагүй уураг байна, тэнд заавал амьдралын үзэгдэл тохиолдоно.” гэж Ф. Энгельс бичжээ (Дуламцэрэн С., Жамсран Ц., 1999).

Уураг бол хялбархан өөрчлөгддөг бүтэцтэй бодис. Амьдралд ямар ч хамаагүй уураг хэрэгтэй биш, харин зөвхөн амьдралын идэвхжилээ хадгалсан, анхан байгууламж бүтцээрээ байгаа тийм уураг л зайлшгүй хэрэгтэй. Амьд бие үхэх, эс гэмтэхэд эс дэх уургийн үлэмж молекул задарч төрөлх байдлаа алдана. Төрөлх чанараа алдсан уураг дорхноо устаж уургийн шинэ нийлэгжилээр солигдоно. Ийнхүү амьдралын үйл явцад эсийн уургийн бүрэлдэхүүн бүтэц байнга шинэчлэгддэг (Дуламцэрэн С., Жамсран Ц., 1999).

Хоёрдугаарт, уургийн оршин тогтнох хэлбэрийг “химийн бүрэлдэхүүн хэсгүүд нь хувьсан шинэчлэгддэг” гэсэн нь амьд биеийн бодисын солилцоо юм. Чухам бодис солилцлоор л уураг төрөлх хэлбэр байгууламжаа хадгалж, бас тасралтгүй хувьсан шинэчлэгддэг. Фридрих Энгельсийн энэ тодорхойлолыг одоо хүртэл нийтээр ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна. Гэвч “Дюрингийн эсрэг” зохиол хэвлэгдсэнээс хойш зуу гаруй жил өнгөрлөө.  Энэ хугацаанд байгаль шинжлэлийн янз бүрийн салбарт олон том нээлт гарав. Энэ ололт амжилтыг тусгаж амьдралын тухай тодорхойлолыг нэмэн баяжуулж, гүнзгийрүүлэх нь зүйтэй юм (Дуламцэрэн С., Жамсран Ц., 1999).

Амьд бие бол:

  1. Гаднаас хоол тэжээлийн байдлаар эрчим хүч авч, орчиндоо ялгадас хэлбэрээр хаягдал гаргаж оршин тогтнодог задгай тогтолцоо юм.
  2. Уургийнхаа бүрэлдэхүүн бүтэц шинж чанарыг тогтмол хадгалж өөрийгөө зохицуулах чадвартай.
  3. Байнгын бүрэлдэхүүн хэсэгт нь уургаас гадна нуклейн хүчил заавал оролцдог гэсэн гол санаануудыг нэмж оруулах шаардлагатай болсон байна.

b. Амьд биеийн тухай орчин үеийн тодорхойлол

”Дэлхий дээрхи амьд бие бол уураг, нуклейн хүчлийн биополимерээс тогтсон өөрийн зохицуулгатай, өөрийгөө нөхөн төлжүүлдэг, задгай (нээлттэй) тогтолцоо мөн” гэжээ.

Оросын эрдэмтэн М.В.Волькенштейны дэвшүүлсэн энэ тодорхойлолд “Дэлхий дээрхи амьд бие” гэж зориуд дурдсан нь бусад гариг ертөнцөд дэлхий дээрхээс ялгаатай, өөр бүтэц бүрэлдэхүүнтэй амьд бие байж болохыг үгүйсгээгүй байна (Дуламцэрэн С., Жамсран Ц., 1999).

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s