Рудольф нуурын хүн

Homo rudolfensis-ийн үлдэгдлийг 1972 онд Кени улсын Рудольф нуур (одоогийн Туркана нуур) –ын ойролцоох Кооби фора хэмээх газраас Ричард болон Мив Лики нарын удирдсан экспедицийн гишүүн Бернард Нгенео анх олжээ. В. П. Алексеев 1986 онд гавлын яс 1470 (KNM ER 1470) дээр хийсэн судалгааныхаа үед үүнийг Homo rudolfensis гэж нэрлэжээ.

Гавлын яс 1470 нь 1,9 сая жилийн настай юм. Өөрөөр хэлбэл Homo habilis-тай нэг үед амьдарч байжээ. Анх энэ гавлын ясыг Homo habilis-ийнх гэж тодорхойлсоноор барахгүй 3 сая жилийн настай гэсэн буруу хэмжилтийг хийсэн тул маш их маргааныг дэгдээсэн байна.

Homo rudolfensis KNM ER 1470

Эрдэмтэд Homo rudolfensis-ийг том гавлын яс, босоо явдагийг нь эс тооцвол сармагчинтай илүү төстэй байсан гэж үздэг байжээ. 2007 оны гуравдугаар сард Нью-Иоркийн их сургуулийн Тимоти Бромажаар ахлуулсан баг Гавлын яс KNM ER 1470-ийг дахин сэргээжээ. Шинэ сэргээлтийн үр дүнд гавлын ясны багтаамж нь 752 см3-ээс 526 см3 болтлоо бууржээ. Бромаж гавлын ясыг нээх үед мэдэгдээгүй байсан олон зарчмуудыг хэрэглэсэн гэдгийг хэлээд хөхтөн амьтны нүд, чих, ам нь маш нарийн харилцан хамааралтай байдгийг онцолсон байна

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s