Израйлд орчин үеийн хүн үүссэн үү?

Бид бүгд орчин үеийн хүн (Homo sapiens) 200,000 жилийн өмнө Африкт үүсээд Ойрхи дорнодоор дамжин бусад тивүүд рүү нүүдэллэсэн гэж үзсээр удсан билээ.

2010 оны 12-р сард Израйлын Кесем агуйгаас 8 шүд олджээ. Энэхүү шүднүүдийг Израйлын эрдэмтэд компьютер томографи, рентген аргуудаар шинжилж үзээд орчин үеийн хүнй шүдтэй морфологийн хувьд тун адилхан болохыг нь баталжээ.

Хамгийн хачирхалтай нь энэхүү шүднүүд 400,000 жилийн өмнөх эд гэдэг нь мөн батлагджээ. Тиймээс энэ нь Ойрхи дорнодоос олдсон хамгийн эртний орчин үеийн хүний үлдэгдэл болж таарах юм.

Архаэлогичид энэхүү Кесем агуйд чулуун зэвсэг ашиглалт, гал хэрэглэж хоол хүнсээ болгох болон бас бус орчин үеийн хүнийг хөгжихөд том нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явагддаг байжээ гэсэн байна. Ямартай ч энэ олдвор нь орчин үеийн хүн Африкт үүссэн гэсэн таамгийг үгүйсгэх боломжтой юм. Ялангуяа энэнтэй адил цаг үеийн өөр орчин үеийн хүмүүсийн үлдэгдэл олдвол шүү дээ.

Африкт орчин үеийн хүн үүссэн гэдэгтэй сөргөлцөх олдворууд өмнө нь Испани, Хятадаас олдож байсан ч энэн шиг эртнийх нь олдож байгаагүй юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s