5296834

Хүний үүслийн (Антропогенез) талаарх шинжилгээг морфологи, эмбриологи, археологи, генетикийн судалгаа ашиглан явуулж байна. Антропогенезийн асуудлыг шийдэхэд суурь тулгуур болох гол хувь нэмрийг 1871 онд Чарльз Дарвин “Хүний үүсэл ба бэлгийн шалгарал” ном бичсэнээрээ оруулсан юм. Тэрээр хүн нь хүн дүрст мичтэй ойрын төрөл болохыг тоо томшгүй баримтаар баталсан (Георгиевский 2004).

646221f19b47f2f03a4e23379f0d18b9

Хүнийг Африкаас үүсэлтэйг батлах олдвор байгаагүй тэр үед хүртэл Дарвин дээрх номондоо орчин үеийн хүний өвөг дээдэс нь мичтэй нэг төрөлд хамаарах мичнүүд байсан гэж таамагласан нь археологийн олдворууд болон генетикийн шинжилгээгээр ганхашгүй батлагдсаар л байна.

Жишээ нь орчин үеийн хүн буюу Homo sapiens-ийн генийн вариац нь Африк тивд маш өндөр байдаг бөгөөд энэ нь Африкийг хүн үүссэн газар гэсэн үндэслэлийг хүчтэй дэмжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл Африкт бусад тивүүдээс өмнө хүн үүссэн тул генийн олон янз байдал хуримтлагдахад хүрсэн ажээ. Гоминины төрөлд багтах 15 зүйлийн мэдээллэл:

Хэзээ амьдарч байсан эсэх (сая жилээр) Хаана амьдарч байсан эсэх Насанд  хүрсэн бодгалийн дундаж өндөр (м) Насанд хүрсэн бодгалийн дундаж жин (кг) Тархины эзэлхүүн (см3)
1 H. habilis 2.5-1.4 Зүүн Африк 1.0-1.5 30-55 500-800
2 H. naledi 2-0.91 Өмнөд Африк 1.5 45 560
3 H. rudolfensis 2-1.5 Кени 526
4 H. ergaster 1.9-1.25 Зүүн болон Өмнөд Африк 1.9 800-880
5 H. erectus 1.8-0.3 Африк, Эврази (Ява, Хятад, Вьетнам, Кавказ) 1.8 60-80 750-1250
6 H. georgicus 1.8-1.6 Гүрж  1.8  600
7 H. cepranensis 0.8-0.4 Итали
8 H. antecessor 0.8-0.35 Испани, Англи 1.6-1.8 90 1000-1150
9 H. heidelbergensis 0.6-0.25 Европ, Африк 1.75-2.1 100 1100-1400
10 H. rhodesiensis 0.3-0.12 Замби 1100
11 Homo sp. Altai 0.3-0.03 Өмнөд Сибир, Ази, Зүүн өмнөд Ази
12 H. neanderthalensis 0.25-0.03 Европ, Дундад Ази 1.65 60-70 1100-1400
13 H. floresiensis 0.094-0.012 Индонезийн Флорес арал 1.07 25-40 380
14 Улаан бугат агуйн хүмүүс 0.014-0.011 Өмнөд Хятад 50
15 H. sapiens 0.2-Өнөө цаг Дэлхий даяар 1.61-1.83 62-86 1050-1880

603f9da15659f5ea4b27e8edd5fca096

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s