Гидроксилапатит хроматограф

1. Ерөнхий хэлэлцүүлэг

А. Гипроксилапатит баганыг бэлдэх

Баганыг гипроксилапатитаар багцалсны дараа буферийг фосфатын буферийн дор хаяж нэг баганатай тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэнцвэржүүлэлтэд хэрэглэгдэх фосфатын концентрациас гидроксилапатитийн холбогдох шинж чанар нь хамааралгүй байдаг. Сонирхсон уургийн холбогдох болон хандлах нөхцөлүүд бүрдсэний дараа ариутгагч болон натрихлор, фосфат агуулсан буферээр баганыг угааж тэнцвэржүүлнэ. Continue reading

Ижил шинж чанарт хроматограф

Ижил шинж чанарт хромотографт хатуу матрицад ковалент холбоогоор холбогддог онцгой лигандуудыг хэрэглэсэн бүх хроматографийн процедурууд ордог. Энэ нь уургийн салгалтын хамгийн хүчтэй аргачлалуудын нэг юм.

1. Хроматографийн тэжээлийн орчин

Худалдаалагддаг лигандууд нь доорх төрлийн матрицуудтай холбогддог.

  1. Моно болон бүлгийн бага молекул масст лигандууд Ж: Стероид рецепторийн цэвэршүүлэлтэд ашиглагддаг стероидууд болох биотин, авидин, энзимийн кофакторууд, витаминууд, биомиметик будгууд
  2. Моно болон бүлгийн макромолекулт лигандууд. Ж: Иммуноглобулиний цэвэршүүлэлтэд ашиглагддаг А ба G уургууд, моноклон эсрэг биеүүд, ликтинүүд орно. Continue reading

Протеомик

Эсийн доторх бүхэл уургийн иж бүрдлийг судалдаг аргачлалыг протеомик гэнэ. Уургийг цэвэршүүлэх, ялгах арга болон уургийн биохимийн шинж чанарыг тодорхойлох явдал маш хурдацтайгаар хөгжиж байгаа билээ.

Уургийн биохимийн судалгаанд иммобилизацид оруулсан градиентийн 2D-PAGE буюу полиакриламидын гелийг хэрэглэдэг бөгөөд гарсан бүтээгдэхүүн буюу салангид болсон уурагт масс спектрометрээр шинжилгээг хийнэ. Continue reading

Цусны цагаан эсүүд

Цагаан эс өнгөгүй бөөмтэй эс. Цагаан эсийн тоо улаан эсийн тооноос 1000 дахин бага. Хүний цусны цагаан эс нь вирус, паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цусан дахь лейкоцитийн тоо ихсэхийг лейкоцитоз, багасахыг лейкопени гэнэ. Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:

-          Мөхлөгтэй

-          Мөхлөггүй гэж хоёр хуваадаг.

Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:

-          Базофил

-          Нейтрофил

-          Эозинофил хамаарна. Continue reading

Казейн гидролизат II, Пептидийн функциональ шинж чанар

Оршил

Сүүлийн жилүүдэд хүнсний уургийн функциональ шинж чанарыг сайжруулах дээр ихээхэн анхаарч үзэж байгаа билээ. Хүнсний уургийн шинж чанарын функциональ тал дээр хүссэн байдалдаа хүргэх гэсэн оролдлогуудыг химийн, ферментийн, физик өөрчлөлт оруулах аргуудаар хийж байгаа болно.

Химийн аргыг ашиглах нь хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэх болсон тул ашиглалт нь багассаар байна. Ферментийн арга нь илүү бага температур, зөөлөн нөхцөл байдалд хийгддэг тул илүү боломжтой ч протеолизын үр дүнд гарсан гашуун пептидүүд үүсэж болох ба нарийн зохицуулга бага зэрэг алдагдахад л хүссэн функциональ шинж чанараа алдах явдал их гардаг. Continue reading

1AV1-40A_VsB

Уургийн моделийн боловсруулалтад В-факторын хязгаарлан баригчийг хэрэглэх

Товч агуулга

Уургийн багаас дунд зэргийн нарийвчлалтай моделиуд дахь В-факторын баригчийн шинэ төрлийг бий болгох санааг бид дэвшүүлсэн болно. Хоёр атомын В-факторууд  хоорондоо нэгдэхдээ системийн хувьд өөр өөр байдаг юм. Зарим атомын хослол нь маш их бат бөх байх нь бий. Хэдийгээр зөвхөн бага зэргийн чанартай кристаллографийн өгөгдөл бидэнд байгаа хэдий ч энэ төрлийн В-факторын баригчуудыг В-факторууд нь тодорхой мэдэгдэж буй уургийн бүтцэд маш бат бөх байдаг моделийг бий болгох бүрэн боломжтой юм. Continue reading

Arabidopsis_Col-0_plants_infected

Ургамлын байгалийн өвчин эсэргүүцэх замууд

Хортон шавж болон микробын гаралтай халдварт өвчний адил талууд

Ургамал нь халдварт өвчнийг эсэргүүцдэггүй гэсэн ойлголт нь буруу юм. Учир нь тэд эсэргүүцлийн системтэй байдаг юм. Тэдэнд гаднаас орж ирсэн микробуудын эсрэг өвөрмөц эсүүдийг ялгаруулдаг дархлааны систем байхгүй бөгөөд ерөнхий эсэргүүцлийн системтэй байдаг гэж болох юм.

Халдварт өвчин, хортон шавжийг эсэргүүцэх байдал нь ургамлын хувьд олон талаараа адил байдаг. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь ургамлын эсэд учруулсан гэмтэл нь ерөнхий эсэргүүцлийн системийг өдөөдөг юм. Continue reading

HV1 – контрол хэсгийн домайн

Митохондрийн геномын HV1 контрол хэсэг нь гаплогрупп бөгөөд гэмт хэрэг илрүүлэлтэд маш үр дүнтэйгээр хэрэглэгддэг юм. Үүний өөр нэг хувилбар нь HV2 юм. Энэ хоёрыг хамтад нь гипер хувьсагч хэсэг гэдэг (HV нь ‘hyper variable’ гэдгийн товчлол).

ДНХ-ийн жижиг жижиг фрагментүүдийг PCR-р олшруулах

Ингэж нэрлэсний учир нь хүний болон бусад амьтдын популяцид маш олон төрлийн полиморфизм үүсгэсэн байдагтай нь холбоотой. Хүний митохондрийн геномын HV1 хэсэг нь 371 нуклеотидоос тогтоно.

Баруун евроазид митохондрийн ДНХ-ийн гаплогруппууд тархсан байдлын нэг хэсэг

Гемоглобин

Улаан эсийн бүтцийн гол хэсгийг гемоглобин эзэлнэ. Гемоглобин улаан эсийн нийт жингийн 34%, хуурай бодисын 90%-ийг эзэлнэ. Гемоглобин нь амьсгалалтад чухал үүрэгтэй. Хүчилтөрөгчийг эд эсэд, нүүрсхүчлийн хийг эс, эдээс уушгинд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэнэ.

Гемоглобин нь 2,2 нийт 4 глобин уургийн гинж, тэдгээртэй холбогдсон 4 молекул гем хэмээх будагч бодисын нэгдэл юм. Continue reading

Казейн гидролизат II пептидийн функциональ шинж чанар

Оршил

Сүүлийн жилүүдэд хүнсний уургийн функциональ шинж чанарыг сайжруулах дээр ихээхэн анхаарч үзэж байгаа билээ. Хүнсний уургийн шинж чанарын функциональ тал дээр хүссэн байдалдаа хүргэх гэсэн оролдлогуудыг химийн, ферментийн, физик өөрчлөлт оруулах аргуудаар хийж байгаа болно. Continue reading