GardenMushrooms(tfl-03)

Мөөг тариалалтын ач холбогдол

Азийн олон оронд мөөгийг МЭӨ-с хүнсний болон эмчилгээний зориулалтаар өргөнөөр ашиглаж иржээ.  Мөөг нь хүний биед хялбархан шингэдэг уураг, витамин, нүүрс ус, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг зэрэг ихээхэн ач холбогдолтой сонирхол татахуйц хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна төрөл бүрийн полисахарууд, фермент, биологийн идэвхитэй бодисууд агуулна.

Мөөгөнд агуулагдах бодисууд хүний дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сэргээж, метаболизмын хэвийн явцыг хангахад тус болдгийг орчин үеийн шинжлэх ухаан нэгэнт нотлоод байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орнуудад хүнсний ба эмийн мөөгийг плантацын аргаар тариалах үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж байна.

Тухайлбал:  (таримал мөөгний ургац)

  • 1981 онд 1.2 сая тонн
  • 1986 онд 2.2 сая тонн
  • 1990 онд 3.8 сая тонн
  • 1994 онд 4.9 сая тонн
  • 1997 онд 6.2 сая тонн
  • 2000 онд 7 сая тонн болж өсчээ.

Олон улс орон, бүс нутагт мөөгний тариаланг хөгжүүлснээр хүнсний уурагт бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, байгал орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах болон нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр хүргэх боллоо. Таримал мөөгний болон мөөгөн бүтээгдэхүүний дэлхийн жилийн борлуулалт өнөөдөр 25-30 тэрбум америк долларт хүрч байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд мөөгийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн байдлаар ашиглаад зогсохгүй мөөгнөөс эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой бэлдмэлийг өргөнөөр хэргэлэх боллоо. Хүнсний ба эмийн мөөгийг тариалах нь дараах ач холбогдолтой.

Үүнд: Мөөг нь Х.А.А, аж үйлдвэрийн хаягдал,хямд түүхий эд дээр ургадаг, харьцангуй бага талбайгаас жилийн турш өндөр ургац авах боломжтой, богино хугацаанд ургадаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ технологи нь энгийн хялбар учир ард иргэдийг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэр олох боломжыг олгоно. Мөөг нь харьцангуй өндөр үнэтэй бүтээгдэхүүний тоонд ордог ба гадаад валют олох зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар болох нь дэлхийн олон орны жишээн дээр нэгэнт нотлогдоод байна. Мөөг тариалах технологи нь хаягдалгүй бөгөөд мөөгний ургац хураасан хөрсийг мал амьтны тэжээлд буюу бордоо болгон ашиглана.  Үйлдвэрлэлийн хаягдал бүтээгдэхүүнийг ашигладгаараа байгал орчныг цэвэршүүлэх ач холбогдолтой бөгөөд мөөг тариалсан сүрэл, модны үртэс нь их хэмжээний азот агуулдаг учир бордоо болгон ашигласнаар хөрсний шимт чанарыг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Судлаачдын үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын уургийн хэрэгцээний 1/3-ийг мөөгөөр хангах төлөвтэй байна.

About these ads

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s