Мембраны уургууд

Мембраны уураг нь мембраны жингийн 25-75 хүртэлх хувийг эзлэх ба липидийн хос давхаргад 2 янзаар шигдэн байрладаг. Нэг хэсэг нь липидын хос давхаргыг сүлбэн байрлана. Ийм уургийг интеграл уураг гэнэ. Нөгөө хэсэг нь липидын хос давхаргын өөхний хүчилтэй ковалент холбоо үүсгэж, зарим нь липидын хос давхаргын өөхний хүчилтэй ковалент холбоо үүсгэж, зарим нь липидын хос давхаргын гидрофоб хэсэгтэй ямар ч холбоо үүсгэхгүйгээр бусад уурагтайгаа холбогдон мембраны гадаргуудаа байрлана. Ийм уургийг захын уураг гэнэ.

Мембраны уургийг гүйцэтгэж буй үүргээс нь хамаарч рецепторын уураг, фермент уураг, суваг уураг, шахуурга уураг, бүтцийн уураг гэж ангилна. Рецепторын уургууд нь биологийн идэвхт бодисууд харилцан үйлчлэж химийн мэдээллийг цахилгаан мэдээ болгон хувиргаж бусад уургуудаа идэвхжүүлнэ.

Ферментийн уургууд нь эсийн доторх бодис энергийн солилцоог идэвхжүүлж зохицуулах биокатализаторын үүрэг гүйцэтгэнэ. Сувгийн уургууд нь мембраны хос давхаргаар нэвтрэх боломжгүй бодисыг зөөвөрлөх үүрэгтэй. Шахуурга уураг нь эсийн мембраны 2 талд янз бүрийн бодисыг концентрацын зөрүүг хадгалан цэнэгийн ялгааг барьж байх үүрэгтэй.

Мембраны уургуудийн үүрэг, төрөл

Катализатор А-ферментүүд

Б-электрон зөөгчид: цитохром болон амьсгалын гинжийн уургууд

Зөөврийн А-хөдөлгөөнт зөөгчид

Б-сувгууд (суваг үүсгэн түүгээр дамжин оруулах)

В-хаалга (мембраны уургуудын үйл ажиллагааг зохицуулна)

Г-насос-концентрацын градиентийн эсрэг АТФ-г ашиглан

Хөдөлгөөний А-микротрубочкууд

Б-микрофиламентууд

В-сормуус, микроворсинк

Рецепцийн

 

А-хеморецепторууд (гормоны рецепторууд)

Б-гэрлийн рецептор

В-антител

Бүтцийг хадгалах Коллаген болон гликокаликс
About these ads

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s