Nature_Morte_Aux_Oranges_Et_Citrons

С амин дэм

Бүр 1820 онд Австралийн эмч Крамер буйлнаас цус гардаг, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гардаг, амархан ядардаг, зүрхний үйл ажиллагаа сулардаг зэрэг шинж тэмдэг бүхий нэгэн өвчний тухай бичжээ. Энэ өвчнийг цинга буюу скорбут гэж нэрлэсэн байна.

Дундад зууны үед энэ өвчин хамгийн хүнд өвчнүүдийн нэг байсан бөгөөд 19-р зууны сүүлчээр Оросын эмгэг судлаач В.В.Пашутин цинга нь ургамлын гаралтай хоол хүнсэнд нэгэн тодорхой хүчин зүйл байхгүйгээс болж байна гэсэн дүгнэлтийг сорилт-туршилтын үндсэн дээр хийжээ.

1919 онд Друмонд энэ бодисыг С витамин (цинга өвчний эсрэг хүчин зүйл) гэж нэрлэжээ. 1918 онд нимбэгний шүүс, байцаанаас талстаар гаргасан, 1927 онд бөөрний дээд булчирхай, улаан перцнээс бас гарган авсан. Энэ витамины бүтцийг Английн Эйлер  ба Хирст, немцийн Михель, АНУ –ын химич Каррер нар бараг нэг зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй нь холбон аскорбины хүчил гэж нэрлэв. 1932 онд Рейхштейн, үүнээс үл хамааралтайгаар Хирст ба Хеоурз нар нийлэгжүүлэн гаргасан.

С витамины бүтэц

Аскорбины хүчил нь 2, 3-диэнол L-гулоны хүчлийн ỵ- лактон юм. Эмперик томьёо нь СH О. Аскорбины хүчил гэсэн химийн нэрний үндэслэлийг дараах томьёоноос харж болно.

Эндээс харахад С витамин 2, 3-дегидро-L-гулоны хүчлийн дотоод эфир буюу лактон юм. Аскорбины хүчил нь (АХ) маш амархан эргэж исэлдээд дегидроаскорбины хүчил (ДАХ) болно. Энэ нь хоёр хөдөлгөөнт устөрөгчийн атом агаарын хүчилтөрөгчөөр маш амархан исэлддэгээс болно. Иймд ДАХ нь цинга өвчний эсрэг үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл С витамин идэвхитэй гэсэн үг.  Аскорбины хүчил,  дегидроаскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч шинж чанартай, AgNO, KMnO, 2,6-дихлор фенолиндофенол зэргийг аскорбины хүчил –ангижруулж, өөрөөр дегидроаскорбины хүчил болж хувирна.

Аскорбины хүчлийн хэмжээг биологийн материалуудад тодорхойлоход энэ ангижруулагч чанарыг ашиглана.

Аскорбины хүчлийн солилцоо

Аскорбины хүчлийн энгийн нэвчилтээр ходоод гэдэсний замд бүхэлд нь, ялангуяа нарийн гэдсэнд шимэгдэнэ. Цусанд зарим хэсэг нь уурагтай холбогдсон, зарим нь чөлөөт байдлаар оршино. Харин эдэд очоод уурагтай холбогдоно. Чөлөөт аскорбины хүчил эсэлдэн ангижрах урвалд оролцоно. Голдуу бөөрний дээрх булчирхай, элэг, уушганд бусдаас илүүтэй агуулагдана. Аскорбины хүчил исэлдэн задрах урвалын бүтээгдэхүүнүүдэд дегидроаскорбины, -дикетогулоны, хурган чихний болон бусад хүчлүүд орно. Аскорбины хүчил нь чөлөөт ба дээрх задралын бүтээгдэхүүн байдлаар шээсээр ялгарна.

Биохимийн үүрэг

Эдийн дотор дегидроаскорбины хүчил нь аскорбины хүчил болж ангижрах нь дегидроаскорбинатредуктаза, ангижирсан глутатионы оролцоотой явагдана. Аскорбины хүчил исэлдэн-ангижрах ферментэт урвалд устөрөгчийн донор болдог. Энэ нь дегидроаскорбины хүчилтэй редоск-хослолыг үүсгэнэ.

Аскорбины хүчил биологийн исэлдэлтийн олон үйл явцад оролцоно.

  • Серотонины нийлэгжих явцад триптофаны 5-гидрокситриптофан болгож гидроксилжүүлнэ.
  • 3, 4-дигидроксифенилэтиламиныг норадерналин болгон хувиргана (дахин гидроксилжүүлнэ)
  • N-гидроксифенилпируватыг гомогентизины хүчил болгон гидроксилжүүлнэ.
  • Холестеринээс бөөрний дээд булчирхайн холтослог давхрааны дааврууд нийлэгжихэд тэдгээр стероидуудыг гидроксилжүүлнэ.
  • Карнитин нийлэгжихэд В-бутиробетаиныг гидроксилжүүлнэ.Нарийн гэдсэнд 3-валенттай төрийн ионыг хоёр валенттай болтол нь ангижруулах ба яг ийм байдлаар төмөр сайн шимэгддэг.
  • Трансферрин гэх зөөврийн уургийн холбооноос төмрийг дангаар нь чөлөөлснөөр эдэд хябархан орох боломжтой болгоно.
  • Фолийн хүчлийг коферментийн хэлбэрт шилжүүлэхэд оролцоно.
  • Коллаген-уураг нийлэгжихэд зайлшгүй хэрэгцээт пролин, лизин зэрэг амин хүчлүүдийг гидроксилжүүлнэ.

Аскорбины хүчил уургийн солилцоо хэвийн явагдахад зайлшгүй чухал, түүний дутагдлын үед эдийн уургийн задрал нэмэгдэж шээсээр креатин гарах нь эрс нэмэгдэнэ. Мөн холбогч эдийн уургийн (проколлаген) нийлэгжилт саатаж проколлаген коллагенд хувирах үйл явцад алдагдана (В.Н. Орехович).

Проколлаген коллагенд шилжихдээ пролин гидроксипролин болж, лизин гидроксилизин болж гидроксилжихээс хамаарах ба энэ үйл явцыг аскорбины хүчил түргэсгэнэ. Аскорбины хүчил нүүрс усны солилцоонд чухал нөлөөтэй бөгөөд дутагдлын үед элгэнд гликоген үүсэлт удааширна, мөн гексокиназа, фосфогексоизомераза, фосфоглюкомутаза-гийн идэвхи буурна. Иймд Кребсийн мөчлөгт гинжин урвалуудын хувирлууд суларна.

Аскорбины хүчил В-гийн төрлийн болон А, Е витамин, фолийн хүчил ба пантотены хүчил зэргийг нилээд хямгатай ашиглах боломж олгодог бөгөөд зарцуулалтыг нь багасгаж хоногийн хэрэгцээг бууруулдаг байна.

Амин дэм С нь хүний нас амьдралыг уртасгах нь нэгэнт нотлогджээ.

Дутагдахад чийг бам буюу цинга өвчин тусна. Хүнд хэлбэрээр өвчлөхөд аскорбины хүчлийн биохимийн үүрэг алдагдсаны шинжүүд тод илэрнэ.

Ялангуяа холбогч эдийн коллаген, хондроитин сульфат зэргийн үүсэлт алдагдсан байдлаар илэрнэ. Үүнээс болж хялгасан судасны хана гэмтэж арьсан дор цус харваж цус хурна. Судасны хананы нэвчимхий чанар ихэсч, хагарамхай хэврэг болно. С витамин дутагдахад гемоглобины нийлэгжилтэнд ашиглагдах Fe-ийн нөөц ясны чөмөгний эсүүдэд багасна, мөн цус төлжүүлэх эсүүдэд нөхөн төлжилт явагдахад фолийн хүчлийн оролцоо багасдаг. Энэ бүхний уршигаар цус багадалт анеми үүснэ. Судасны хананы уян хатан чанар, хэвийн байдалд коллаген уураг чухал ач холбогдолтой. Дутагдсан үед биохимийн энэ үүрэг алдагдсанаас эмгэгийн цинга гадаад илрэл болсон шүдний буйлнаас цус гоожих, шүүд суларч ганхах, унах, арьс салст цайвартах, хөлийн шилбэ хөөнгөтөх, үеэр өвдөх, цус хуралтууд үүсэх, яс гэмтэх, шархны эдгэрэлт удаашрах шинж тэмдгүүд илрэх аж.

Мөн салхинд амархан цохиулах, ядрах, сулдах, чочромтгой болох, нойр амархан хүрэх, хамраас цус гоожих, арьсанд цусан толбо гарах, төмрийн дутагдлын үед амин дэм С дагалдан дуутагдаж байдаг тул ядаргаа үүсэх нэг шалтгаан болдог. Цус багасаж халдварт өвнөөр өвчлөмтгий болно. Амин дэм С дутагдахад жин түргэн нэмэгдэх, уур уцартай болох хөлийн судас өргөсөх, цагаан мах гарах, арьс хуурайших, анхаарал сарних, нүүр үрчлээтэх, хараа муудах зэрэг анхны шинж тэмдэг илэрнэ.

            Амин дэм С-аскорбины хүчил хүний биед ямар ашигтай вэ?

Амин дэм С нь уураг липидийн хэт исэлдэлтийг сайжруулж, бие махбодид исэлдэн ангижрах урвалд оролцдог. Эсүүдийг гэмтлээс хамгаалдаг. Эсийн мембраны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөх бөгөөд дархлааг дэмжих үйлчилгээтэй. Лейкоцитод амин дэм С илүү очсоноос фагоцитийн үүргийг дэмждэг. Нян вирусын эсрэг дам үйлчилдэг учраас грипп халдварт өвчнүүдийн үед амин дэм С цусанд багасдаг. Элгэнд явагдах хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж хордлогын эсрэг нөлөө үзүүлдэг.

Бөөрний дээд булчирхайн дааврын нийллэгшилд идэвхитэй нөлөөлж, бие махбодийн дасан зохицлыг идэвхижүүлдэг. Судасны хананы нэвчимхий чанар хэвийн байхад нөлөөлнө. Салслаг бүрхүүлд хортой нян үржихийг зогсоох хүчин зүйлийн тоог 10 дахин нэмэгдүүлнэ. Аскорбины хүчилгүйгээр эс эдийн дотор исэлдүүлэн сэргээх үйл явц явагдаж чадахгүй. Энэ үйл явц хэдий чинээ эрчимтэй явагдана энэ амин дэм төдий чинээ их зарцуулагдана.

Мөн сэтгэл санааг тогтвортой байлгана. Бүх төрлийн өвчний заналт дайсан хөлний судасны өргөсөлт, нүүрний үрчлээс биеийн хаванг арилгахад тусална. Чухамдаа амин дэм С-ийн хэрэгцээг бүрэн хангаж чадвал нүд цийх өвчний эрсдэлийг багасгана. Төмрийн шингэцийг 3-4 дахин нэмэгдүүлнэ. Амин дэм С селин, амин дэм Е –ийн үл исэлдэгч чанарыг нэмэгдүүлж, амин дэм Е-гийн исэлдсэн хэлбэрээс нь богино хугацаанд чөлөөлөгддөг. Амин дэм С –гийн хоногийн хэрэглэх тун нь 1кг жинд 7.5 мг ноогдохоор буюу хүн хоногт 1000 мг хэрэгцээтэй. Нярай хүүхдэд 40-50 мг, бага насны хүүхдэд 75 мг өгөх шаардлагатай.

Амин дэм С дараах хүнсэнд агуулагддаг:

100 гр хатсан нохойн хошуунд 1200 мг, кивинд 26.7%, үхрийн нүдэнд 150 мг, яншуйнд 100 мг, бас байцаа, ногоо вандуй, малын элэг, мандарин, хүрэн манжин, төмрөөр баялаг мах, хиам, өндөгний шар, ногоон сонгино, хуйцаа чинжүү, шар лууван, улаан лооль, хүмүүл, таана, шош, хад улаан перц, гоньд, нарсны шүүс, сармис, төмс, чацаргана, жүрж, нимбэгт их бий.

Амин дэмийн атаат дайснууд:

  1. Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг.
  2. Нэг  ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг.
  3. Согтууруулах ундаа илүү дайсагнадаг.

Амин дэмийн хэрэглэх заалт:

  • Чийг бам, гиповитаминоз
  • Цусархаг диатез
  • Хордлого
  • Халдварт өвчин
  • Элэгний өвчин
  • Удаан эдгэрэлттэй шарх зэрэгт амин дэмийг хэрэглэж илааршлыг түргэсгэж болно.

Бэлдмэлийг 0.05, 0.1 үрэл: 5%, 10% -ийн 1мл –ын ампултай гаргаж уух болон булчин судсанд тарьж хэрэглэнэ.

Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй.

Витаминыг бүрэн судлагдсан гэж үзэхийн аргагүй. Витамин бүхэн адилхан үүрэг ач холбогдолтой биш. Эцэслэн дүгнэхэд амин дэмүүд дотроос бие махбодид гүйцэтгэх үүргээрээ асар их нь аскорбины хүчил юм.

Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй амин дэм.

About these ads

One comment on “С амин дэм

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s