Ертөнцийн төгсгөлөөс айх мөнхийн айдас

2012 онд дэлхий сүйрэх болно хэмээн бага зэргийн айдас хүн бүрт бугших болсон. Масс медиа энэнд чухал үүрэгтэй. Энэ айдас дээр мордоод овоо мөнгө олчихсон хүмүүс нилээн бий. Мөн дээр нь ойр ойрхон дэлхий дахинаа болж буй байгалийн гамшгууд уг айдсыг өрдөж байна. 

Ер нь 2012 онд юу болж болох вэ? Усан галав юүлэх үү? Нарны хамгийн том шуурга болох уу? Дэлхийн соронзон орны байрлал солигдох уу? Эдийн засгийн сүйрэл ирэх үү? Хүн төрөлхтөнийг устгах тахал тарах уу? Асар том солир эсвэл гариг дэлхийтэй мөргөлдөх үү? Эсвэл энэ бүхэн шуугиан дэгдээж, мөнгө олох гэсэн арга уу? Бас яагаад 2012 он?

Төв Америкт М.Э.Ө 3000 орчим суурьшсан Майячууд аажмаар асар боловсронгуй соёл иргэншлийг бүтээсэн байна. Эртний Майячууд бичиг үсэг, тооны ухаан, одон орон, уран барилгын талбарт Египет, Грекийн соёл иргэншлээс тусгаар байдалд асар том дэвшлүүдийг гаргасан билээ.

Майячуудын бас нэгэн том нээлт нь М.Э.Ө 36 онд 0 гэсэн ойлголтыг тооны ухаандаа гаргаж ирсэн нь юм. Майячууд од эрхсийн ажиглалтыг хийж дэвшилтэт тооны ухааны ачаар календараа гаргасан байна.

Гэвч энэ календар үнэхээр Майячуудын өөрсдийн зохиосон календар мөн үү?

Майячуудын хувьд ертөнцийн үүсэл М.Э.Ө 3114 онд үүссэн гэж үздэг ажээ. Майячуудын домгоор Бурхан 3 удаа ертөнцийг бүтээгээд амжилтгүй болсон ч 4 дэх ертөнцөд бид амьдарч байгаа юм.

Өмнөх ертөнцийн төгсгөл 12.19.19.17.19  хоног болоод дууссан байдаг бол 4 дэх ертөнц үүссэн М.Э.Ө 3114 оны 8 сарын 14-өөс хойш дахин 12.19.19.17.19 хоног өнгөрөхөд 2012 оны 12 сарын 20 болох юм. тэгэхээр шинэ ертөнц 2012 оны 12 сарын 21-нд эхлэх ёстой болох нь. Харин энэхүү эхлэлт ямар байх вэ? Галав юүлэх ёстой гэж үү?

Яагаад 2012 оны 12 сарын 21-ыг Майячууд сонгосон бэ? 2012 оны 12 сарын 21 нь өвлийн өдөр шөнийн тэнцлийн өдөр. Мөн энэ өдөр Нарны аймгийн бүх гаригууд нэгэн шугаманд жагсана гэдэг нь худлаа зүйл юм. Гэхдээ ямартай ч энэ өдрийг Майячууд сонгож авсны учир тодорхой боллоо.

Мөн Майячуудын тэрхүү ертөнцийн үүслийн домог бол зүгээр л домог гэдгийг бид мэднэ. М.Э.Ө 3114 оноос өмнө Африк, Ойрхи дорнод, Энэтхэгт соёл иргэншлүүд цэцэглэн байсан (Египет, Шумерийн соёл иргэншил). М.Э.Ө 3114 онд ертөнц үүсээгүй. Ертөнц тун ойролцоогоор 13.75 ± 0.17 тэрбум жилийн өмнө үүссэн гэж тогтоогдоод буй.

Ертөнцийн төгсгөл үнэхээр ирэх үү?

Ертөнцийн төгсгөл ирнэ гэсэн он тоолол түүхэнд маш олон тохиож байлаа. М.Э 500 онд Христ шүтлэгтэнүүд ертөнцийн төгсгөл ирнэ, Цээрлэлтийн өдөр ирнэ гэж байсан ч мэдээж ертөнцийн төгсгөл ирээгүй. Мөн дараа нь 1000 онд… гэх мэт. Хамгийн сүүлчийнх нь гэхэд 2011 оны 5 сарын 21.

Зөнч Нострадамус 1999 онд …. гэж зөгнөсөн байдаг. Үнэндээ тэрээр энэ тоог сонгосон нь илтийн утга төгөлдөр байна.

Усан галав юүлэх үү?

Усан галав юүлэлт, их үерийн тухай домог хачирхалтай нь бүх соёл иргэншил, отог омгуудад байдаг. Бүр хачирхалтай нь тэр бүх домог хоорондоо тун төстэй.

М.Э.Ө 5600 оны үед Хар тэнгис рүү Мармарын тэнгисээс ус Боспороор дамжин асар их хэмжээний цутгаж Хар тэнгисийн хэмжээ хэт ихсэж, ойролцоох үржил шимт газар амьдарч байсан олон мянган хүнийг живүүлж орхисон гэх Райан болон Питман нарын таамаг олон баримтаар баталгаажих болсон.  Энэ нь Гилгамешийн домогт гарах Их үер, Еврейчүүдийн Иудейн шашны “хуучин гэрээ”-н дээрх Ноагийн тухай хэсэг бичигдэхэд хүргэжээ.

Нарны хамгийн том шуурга болох уу?

Нарны шуурга болсноор дэлхийн бүх цахилгаан хэрэгсэл ажиллахаа больж, улмаар биднийг нарны хорт бөөмсөөс хамгаалж байдаг дэлхийн соронзон орны бүрхүүл маань сүйдэж, бид бүгдээрээ хэт ягаан туяанд хордож үхнэ гэх хүмүүс бий. Нарны идэвхитэй шуурга 11 жил тутам болдог. Дараагийн нарны шуурга 2012-2014 онд болно. Энэ нь NASA-ийнхны таамаглаж байгаагаар өмнөх нарны идэвхжлүүдтэй л адил энгийн нэгэн нарны шуурга болох ажээ.

Дэлхийн соронзон орны байрлал солигдох уу?

Дэлхийн соронзон орон гэнэт солигдох нь үнэхээр ч дэлхийн хүн төрөлхтөнд сүйрүүлэх, мөхөлд хүргэх аюулыг авчирах болно. Гэвч дэлхийн соронзон орны солигдол 250,000 жил тутам болдог. Гэхдээ аажмаар. Өмнөх соронзон орны солигдол явагдсанаас хойш 30,000 жил өнгөрөөд байна.

Хүн төрөлхтөнийг сүйрүүлэх тахал тарах уу?

Энэ бол харин яв цав таамаглашгүй ганц зүйл. Хүчтэй тахал тарснаар ямар ч байгалийн гамшгаас илүү олон хүн үхэж үрэгдэх нь элбэг. Хар тахал гэхэд л Европын хүн амын 30-60 хувийн амь насыг аван одсон. Тэр үед ч Европчууд Цээрлэлийн өдөр ирлээ,  дэлхийн сүйрэл болох нь гэцгээж л байсан. Гэхдээ даваад л гарцгаасан.

H1N1 вирусын тухайд ярихад H1N1 вирус бол А бүлгийн томуугийн вирусын дэд зүйл. H1N1 вирус дэгдэлт өмнө нь 1979 онд АНУ-ын Форт Нокс-т болж байсан. H2N2 вирусын дэгдэлт 1889-1890 оны хооронд Орост болж байсан аж.

Асар том солир эсвэл гариг дэлхийтэй мөргөлдөх үү?

Мексикийн буланг үүсгэсэн Солир үлэг гүрвэлүүдийг устахад хүргэсэн гэдэг билээ. Дэлхийтэй мөргөлдөх ёстой Нибиру, Х гариг гэх зэргийн интернетийнхний бодож олсон зүйл бол хаана ч оршдоггүй гаригууд. Харин дэлхийтэй мөргөлдөнө гэх Эрис хэмээх гариг үнэхээр оршин байдаг ч дэлхийтэй хамгийн ойр дөхөж ирэх зай нь 4 тэрбум километрээс хэзээ ч хэтрэхгүй ажээ. Мөн хэрвээ ямар нэг гариг дэлхийтэй мөргөлдөх байсан бол 2010 онд л гэхэд энгийн нүдэнд харагдах хэмжээнд хүрэх байсан билээ.

About these ads

3 comments on “Ертөнцийн төгсгөлөөс айх мөнхийн айдас

  1. дэлхий сөнөх тухай мэдээлэл уншлаа. маяачууд гэж айхтар хүмүүс юм аа. тэд нарын зөгнөлөөр бол Дэлхийн сүйрэл 2012 оны 21 нд дуусах юм байна. тэгээд шинэ ертөнц үүсэх гэёэн байна. миний бодлоор бол дээрхи маяа чуудын хэлсэн тоо ариа биш байхаа харин хэзээ нэгэн цагт сүйрэх нь үнэн чухам хэзээ юм бол оо. жилд дараалан болж байгаа гамшгийн давтамж ойртоод байхыг бодвол нэг галав дууусах дөхөж байгааг сануулаад байгаа юм биш үү?

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s