Сэрээ булчирхай

Сэрээ булчирхай нь дархлааны төвийн эрхтэн. Мөн цус төлжүүлэх эрхтэн. Өвчүүний их бие бүдэрхийн ард цээжний хөндийд оршино.

•          Хөгжил

Үр хөврөлийн хөгжлийн 6 дахь долоо хоногтойд залгиурын нугалаасны хучуур эдээс үүсч доош аажим шилжин хөгждөг. 7 долоо хоногтойгоос хэлтэрэнцэр, Т лимфоцит, 9-10 долоо хоногтойд холтослог ба тархилаг бодисууд, 11-12 долоо хоногтойд Гассалийн биенцэр тодорхойлогдоно. Нярайд тимус бүтцийн хувьд сайн хөгжсөн байх ба холтослог бодис давамгайлна. Цаашид холтослог багасч, тархилаг ихсэх чиглэлээр өөрчлөгдөж, Гассалийн биенцэр олширдог.

Бэлгийн бойжилтын үеэс эхлэн урвуу хөгжил идэвхжин, лимфоцитын тоо цөөрөх, холтослог бодис багасах, Гассалийн биенцэр жижгэрдэг. Биенцэрүүд нь кальцижиж холбогч эд түрэн ургана. Өөхний эсүүд олширч, “өөхөн бие” үүснэ.

•          Бүтэц

Гадуураа холбогч эдэн гэртэй. Түүнээс эрхтэн рүү таславчууд түрэн орсон 0.5-2 мм хэмжээтэй, гүйцэд биш хэлтэнцэрүүдтэй. Хэлтэнцэр бүр тархилаг ба холтослог бодисоос тогтоно. Суурь эд нь сэртэнлэг хучуур эсээс бүрдэнэ.

Сэртэнлэг хучуур эс нь хоорондоо десмосомоор холбогдсон. Сийвэндээ тонофиламент, кератин агуулсан, хүчиллэг сийвэнтэй. Том бөөмтэй, эрхтэнцэрүүд сайн хөгжсөн эс юм.

Дотроо хэд хэдэн төрөл бий.

1. Холтослог болон тархилаг бодисын эс

2. Асрагч эх эс (Мембраныхаа гадаргууд 10-20 лимфоцит бүхий олон хонхортой)

3. Шүүрэл ялгаруулагч эс (a-тимозин, тимопоэтин, тимулин)

4. Судасны гадуур бүрхэгч хавтгай хучуур эс (хоригийн бүрдэлд орно)

5. Гассалийн биенцэр үүсгэгч эс

Мөн эдгээрээс гадна макрофаг, дендрит эс байдаг.

•          Холтослог бодис

Хэлтэрэнцрийн захын тод ялгаран харагдах хэсэг. Шавиа чөмөгнөөс нүүдэллэж ирсэн лимфобласт эсүүд нь тимозины нөлөөгөөр үржин өсдөг. Сэрээ булчирхай 6-9 цаг тутамд шинэ лимфоцитээр сэлбэгдэж байдаг. Холтослог бодисын лимфоцитүүд нь тархилаг бодисыг дамжихгүй шууд цус руу ордог.

Тунгалагийн зангилаа, дэлүүний Т бүсэд хүрч антиген хамааралтай хөгжиж, Т-устгагч, Т-туслагч, Т-дарангуйлагч эс үүснэ. Тархилаг бодисын лимфоцитүүдээс рецепторын бүтцээрээ ялгаатай.

Холтослог бодисын эсүүд нь цуснаас Цус-тимусын хоригоор тусгаарлагдах бөгөөд лимфоцитийг илүүдэл эсрэгтөрөгчөөс хамгаалах үүрэгтэй.

•          Тархилаг бодис

Цөөн тооны лимфоцитүүдтэй учир цайвар харагдана. Түүний лимфоцитүүд нь цуснаас эргэн ирсэн лимфоцитүүд юм. Тархилаг бодисын митоз хуваагдлын эрчим холтослог бодисынхоос 15 дахин их байна. Төв хэсгээр үелсэн цагираг байрлалтай хучуур эсүүдээс тогтох Гассалийн биенцэнүүд тохиолдоно.

Гассалийн биенцэр нь 100 мкм хүртэл голчтой. Кератины мөхлөг, фибрилл, бөөмийн үлдэгдэл, вакуоль агуулна. Өвчин, стресс, нас ахихад олширдог.

•          Тимусын өөрчлөлт

Насны өөрчлөлтөнд орохгүй. Түр бөгөөд түргэн гэнэтийн жижгэрэлт

  • Гэмтэл
  •  Халдварт өвчин
  • Хордлого
  • Өлсгөлөн
  • Стресс
  • Өндөр температур
  • Туяа
  • Глюкокортикостеройд
  • АКТГ
  • бэлгийн дааврын өндөр тун
About these ads

2 comments on “Сэрээ булчирхай

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s