Цус төлжүүлэх эрхтнүүд ба чөмөг

Цус төлжүүлэх ба дархлаа хамгааллын тогтолцоог бүрдүүлдэг эрхтнүүдийг бүтэц үүргээр нь төвийн болон захын гэж 2 ангилна.

Төвийн эрхтэнд: шавиа чөмөг, сэрээ булчирхай, хоол боловсруулах замын дагуух лимфоцитын бөөгнөрлүүд орно.

Захын эрхтэнд: тунгалагийн зангилаа, дэлүү, гүйлсэн булчирхай, хорхойрхуу ургац болон бусад (нөхөн үржихүйн, амьсгал, ялгаруулах) эрхтэний лимфойд бүтэц орно.

Шавиа чөмөг

Шавиа чөмөг нь цус төлжүүлэх ба дархлаа хамгааллын төвийн эрхтэн бөгөөд өөрөө өөрийгөө үүсгэх чадвартай цусны эсүүдийг агуулж миелоид ба лимфоид эсүүдийг үүсгэдэг. Бие гүйцсэн хүн нь улаан ба шар 2 төрлийн шавиа чөмөгтэй байдаг.

Улаан шавиа чөмгөнд цус төлжилт идэвхтэй явагдана. Шавиа чөмөг нь хавтгай ясны хэмт хэсгийг, чөмөгт ясны хөндийг тус тус дүүргэн оршиж биеийн жингийн 4-5%-г эзэлдэг. Шавиа чөмөг нь улаан хүрэн өнгөтэй, хагас шингэн байдалтай. Шавиа чөмөг нь үүдэл эс, эритроид, гранулоцит ба мегакариоцитын, мөн Т, В-лимфоцитын өмнөх хэлбэрийн эсүүдийг агуулна. Эрхтний дэвсгэр эдийг торлог холбогч эд үүсгэж, цусны эсүүдийн хөгжих орчныг бүрдүүлнэ.

Чөмөгний нарийн бүтэц

Шар шавиа чөмөг нь бие гүйцсэн хүний чөмөгт ясны диафизэд тохиолдох ба их хэмжээний өөхний эсүүд агуулдаг.

Остеоген эсүүд гэж тулгуур эдийн үүдэл эс, остеобласт болон түүний өмнөх хэлбэрүүдийг хэлнэ. Остеоген эсүүд нь өсөлтийн факторууд ялгаруулан тухайн хэсэгт орших цусны үүдэл эсүүдийн ялгарах хөгжлийг тэтгэдэг.

Адвентици эсүүд тулман хялгасан судасны гадаргууны 50%-г хучих ба эритропоэтин болон бусад факторуудын нөлөөнд агшиж цусны эсүүд захын цусанд нүүдэллэн орох явдал хангагдана.

Эндотели: шавиа чөмөгний эндотели нь IV төрлийн коллагеныг ялгаруулан дэвсгэр эдийн бүтцийн зохион байгуулалтад оролцох ба мөн гемопоэтинийг ялгаруулан цус төлжилтийг идэвхжүүлдэг. Мөн энэ эсүүд нь клон идэвхжүүлэгч фактор ба эсүүдийг хооронд нь наалдуулагч бодис фибронектиныг ялгаруулдаг.

Эритроцит нь шавиа чөмөгний эритробластын аралхан гэж нэрлэгдэх бүтэц үйлийн нэгдэлд ялгаран хөгждөг ба аралхан нь эритроид эсүүдээр хүрээлэгдсэн макрофаг, түүнтэй холбоотой эритроцитын бүл үүсгэгч нэгжээс тогтдог.

Макрофаг эс нь эритроцитийг ‘тэжээгч’ эс бөгөөд эритроцитыг эритропоэтин, витамин D, ферритины молекулаар хангадаг. Макрофаг нь хөгжиж буй эритроцитээс түлхэгдэн гарсан бөөмүүдийг залгиж устгах, эритроцитын бүл үүсгэгч нэгжтэй дахин холбогдож, эритропоэзын шинэ голомтыг бүрдүүлдэг. Эритроцитүүд нь боловсрохын хирээр макрофагаас холдон венийн синусын ханыг нэвтлэн захын цусанд орно.

Тромбоцит буюу цусны ялтас эс. Мегакариобласт, мегакариоцит нь тромбоцитийг үүсгэдэг.

Цусан хангамж: шавиа чөмгөнд артери нь ясны хуудсыг нэвтлэн нягт нүхээр ясанд орж өгсөх ба уруудах артериуд болон салаалдаг. Цусны судас нь шавиа чөмөгний жингийн 50%-г эзлэх ба түүнээс 30% нь синусэд ноогдоно.

Мэдрэлжилт: мэдрэлийн ширхэгүүд нь цусны судсыг даган шавиа чөмгөнд орно. Мэдрэлжилтэнд судасны мэдрэлийн сүлжээ, булчингийн мэдрэлүүд, мөн бие даасан тусдаа мэдрэлүүд оролцоно. шавиа чөмгөнд эдгээр мэдрэлүүд, нь хэмт ясны цуллаг хэсэгт салаалан очно. Мэдрэлийн ширхэгүүд нь судасны хананд, эсвэл шавиа чөмөгний эсүүдийн дунд чөлөөтэй төгсдөг.

Шавиа чөмөгний өөрчлөлт: хүүхэд насанд шавиа чөмөг нь чөмөгт ясны эпифиз, диафиз мөн хавтгай ясны хэмт бодисыг дүүргэдэг. 12-18 насанд диафизын улаан чөмөг нь шар чөмгөөр солигддог. Хөгшин хүнд шавиа чөмөг нь салсархаг байдалтай болдог ба түүнийг цэлцэн шавиа чөмөг гэнэ.

About these ads

4 comments on “Цус төлжүүлэх эрхтнүүд ба чөмөг

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s